2014-03-15

Бичгийн машинтай гаалиас цахим гаальд хүрсэн нь

Бичгийн машинтай гаалиас  цахим гаальд хүрсэн нь

Монгол улсад ардчилсан хувьсгал 1990 онд ялж. Социалист нийгэмээс ардчилсан нийгэмд шилжсэнээр бидний мэдэхгүй, сонсож байгаагүй маш олон зүйлс бидний амьдралд  орж ирсний нэг бол компьютор, мэдээллийн технологи байсан юм.  Тиймээс  тухайн үед мэдээллийн технологи компьютор гэдэг ойлголт төдийлөн танил бус,шинэ ойлголт байсан юм. Мэдээллийн технологийн салбар бол бусад салбарын хөгжлийн төшүүрэг нь болж өгдгөөрөө бусад салбаруудаас онцгой давуу талтай салбар юм. Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг,ач холбогдлын талаар дэлхий нийтээр хүлээн зөв...

2014-02-16

Гаалийн мэдээлэл технологийн хөгжил

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

Монголын гаалийн байгууллага нь 1993-2010 оны хугацаанд гаалийн мэдээллийн 3 том системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Гаалийн байгууллага нь мэдээллийн технологийг хөгжүүлэгч үндсэн чиг үүрэгтэй байгууллага биш боловч мэдээллийн эрин зуунд мэдээллийн технологийн үйл ажиллагааг дэмжихгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болоод байгаа билээ.

АСИКУДА: Гаалийн байгууллага нь 2003 он хүртэл мэдээллийн АСИКУДА v.2.6 системийг ашиглаж ирсэн. Энэ систем нь НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал /ЮНКТАД/-ын ивээл д...

2014-01-11

Мэдээллийн тухай ухагдахуун

 Мэдээллийн тухай ухагдахуун

“Мэдээлэл” нэр томъёо нь informatio гэсэн тайлбарлах, хэлэх гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Иймээс мэдээлэл нь орчлон ертөнцийн юмс үзэгдлийг тэмдэгт болон дохионы тусламжтайгаар илэрхийлсэн тусгал болно.

Мэдээллийг хүлээж авна гэдэг нь биднийг хүрээлэн буй юмс үзэгдлийн харилцан үйлчлэл тэдгээрийн талаархи өгөгдөл, факт, материал олж авч байна гэсэн үг юм.

Мэдээллийн шинж чанарууд:

• Мэдээллийн үнэн зөв найдвартай байх чанар: Хэрэв мэдээлэл нь тухайн зүйлийн үнэн байдлыг тусган илэрхийлж байвал тэр үнэн зөв найдвартай мэдээлэл болно. Найдвартай биш мэдээл...