2013-12-01

Гаалийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага

 ГААЛИЙН ЗӨРЧИЛ ТҮҮНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

·         Эрх зүйн эх сурвалж

·         Гаалийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага

·         Бараа устгах, улсын орлого болгох, барааг барьцаалах

1.      Гаалийн зөрчил, хариуцлага

Гаалийн эрх зүйн харилцаанд оролцогчид нь гаалийн хууль тогтоомжоор зохицуулж бэхжүүлсэн журмыг биелүүлээгүйн улмаас гаалийн зөрчил үүсдэг.

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах

Хууль бусаар хил нэвтрүүлсэн гэдэг нь хууль ёсны зөвшөөрөлгүй гаалийн үзлэгээс гадуур, хилийн гарцгүй газраар, эсвэл гаалийн үзлэгээс нуун ...

2013-12-01

гаалийн тарифын бус зохицуулалт

 Гаалийн тарифын бус зохицуулалт

Английн нэрт эдийн засагч Адам Смит “Альваа улс орон нь өөртөө илүүдэлтэй байгаа зүйлсийг экспортлож, өөрт дутагдалтай байгаа зүйлсийг импортлодог” нь гадаад худалдаа буюу олон улсын худалдааны үндэс суурь болсон гэж үздэг бөгөөд өдгөө дэлхийн аль ч улс орны хувьд дан ганцаар хараат бусад улстай харилцахгүйгээр өөрийн орны эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм аа.

Улс орнууд янз бүрийн бараа бүтээгдэхүүн зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж дэлхийн эдийн засагт зохих байр эзэлж байдаг. Олон улсын худалдаанд оролцогч орон бүр өөрийн сонирхло...

2013-11-11

ГУБ-ын тусгай мэх хэрэгсэл

 Гаалийн улсын байцаагчийн тусгай мэх хэрэгслийн талаар

Эрх зүйн үндэслэл

Гаалийн тухай хууль 277, 278

Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл түүнийг хэрэглэх хадгалах заавар

Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл гэж ГУБ-ыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор ашиглагдаж байгаа альваа эд хэрэгсэл арга мэхийг хэлнэ.

Тусгай хэрэгсэл мэх хэрэглэснээс хүний амь бие эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжх арга хэмжээ авч энэ тухай гаалийн байгуулагын даргад, дарга нь прокорот нэн даруй мэдэгдэнэ

Тусгай хэрэгслийг жагсаалт хэрэглэх хадгалах зааврыг...

2013-09-14

Гаалийн хяналтын бүс

 ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ЖУРАМ                

Нэг. Нийтлэг үндэслэл                                 

            1.1.   Гаалийн хяналтын бүс, түүний хил, дэглэм тогтоох, гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд  энэхүү журмыг мөрдөнө.

            1.2.   Гаалийн газар, хороо, салбар (цаашид “Гаалийн байгууллага” гэнэ)-ын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын бүсийг Гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаатайгаар  тогтооно. 

            1.3...

2013-09-14

Гаалийн хяналт шалгалтын талаарх ойлголт

 1. ГААЛИЙН ХЯНАЛТ

Гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, түүний биелэлтийг хангуулах үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлнэ[1]. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлнэ.  Гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайбол гаалийн удирдах төв байгууллагаас бичгээр зөвшөөрөл авна.   Энэ тохиолдолд гаалийн удирдах төв байгууллага ийнхүү нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон хилийн боомтод гаалийн ажилтныг томилон ажиллу...