P2013-11-25 - гэр ахуйн цахилгаан бараа

 Гэр ахуйн цахилгаан бараа

Гэр ахуйн төрөл бүрийн ажлыг хөнгөвчлөх цаг хугацаа хэмнэх гэр орны таатай нөхцлийг бүрдүүлэхэд гэр ахуйн зориулалттай цахилгаан болон автомат хэрэгслүүд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цахилгаан барааг ерөнхий зориулалтаар нь дараах бүлгүүдэд ангилж болно.

·         Цахилгаан дамжуулалтын утас, шнур

·         Цахилгаан угсралтын хэрэгсэл

·         Цахилгаан гэрэлтүлэгчид

·         Цахилгаан халаагч хэрэгсэл

·         Хөргөгч, хөлдөөгч машин

·         Угаалгын машин

·         Оёдолын ба сүлжмэлийн машинууд

·         Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн зориулалттай машин

·         Гал тогооны машинууд

·         Орон байрны бичил цаг уурыг тохируулах зориулалттай машин

·         Цахилгаан хэмжигч багажнууд

Цахилгаан бараа нь гэр орны хүнд хүчир, цаг хугацаа их шаарддаг хөдөлмөрийг механикжуулан автоматаар гүйцэтгэхэд туслаж, хүмүүсийн амьдрах орчин тав тухыг ихээхэнсайжруулдаг учраас айл гэр болгоны чухал хэрэгцээ болдог. Ялангуяа гэр орны ажлыг голчлон хийдэг эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, өдөр бүр давтан хийдэг залхуутай үйлдлүүдийг хялбар түргэн гүйцэтгэхэд тусладаг учраас тэдний чөлөөт цагийг нэмэгдүүлж ингэснээр өөрсдөө сурч боловсрох үр хүүхэдтэй гэр бүлийнхэндээ илүү анхаарал халамж тавих боломж бүрдүүлдгээрээ ач холбогдолтой. Судалгаанаас үзэхэд  дөрвөн ам бүлтэй айлын нэг өдрийн ажлыг гүйцэтгэхэд дунлжаар нэг хүн  8 цагийн ажиллах шаардлагатай байдаг. Харин гэр ахуйн цахилгаан машинуудыг ашигласнаар энэ хугацааг 4 дахин багасгах боломжтой.

Цахилгаан дамжуулалтын утас, шнур

            Цахилгаан дамжуулагч утас  гэдэг нь хэд  хэдэн судал бүхий гадуураа тусгаарлагч хөнгөн бүрээс кабель эдлэл юм. Цахилгаан дамжуулагч утсыг зориулалтаар нь

·         Угсралтын

·         Арматурын

·         Холбооны

·         Ороомгийн

·         Монтажийн

·         Хонхны

Цахилгаан угсралтын хэрэгслүүд

Энэ бүлэгт цахилгаан машин, аппарат, хэрэгслүүдийг цахилгаан хэлхээнд залгах,цахилгааны монтаж, угсралтын ажилд хэрэглэдэг хэрэгслүүд хамаарна. Үүнд: унтраалга, залгуурпатрон г.м.

Цахилгаан гэрэлтүүлэгчид

Цахилгаан гэрэлтүүлэгчид нь гэрэл үүсгэгч ба гэрэлтүүлгийн их биү гэсэн 2 хэсгээс бүрддэг. Гэрэл үүсгэгч нь 2 янз байна. Үүнд:

·         Дулааны улайсгагч чийдэн

·         Хийн цахилалтын тэсрэлтийн

Цахилгаан халаагч хэрэгслүүд

Халаагч хэрэгслүүд нь бусад төрлийн халаалтаас олон талаар давуутай. Тухайлбал ажиллагаанд бэлэн, хорт зүйл гаргадаггүй, ашигт үйлийн коффицент өндөр, ажлын гадаргуйн чадал, температур тохируулах боломжтой зэрэг онцлогтой.

Угаалгын машин

Гэр ахуйн зориулалттай угаагч машин нь дараах хэсгүүдээс бүрдэл болно. Үүнд: Их бие, угаалгын сав, угаагч эд анги, шавхагч төхөөрөмж, ус юүлэх төхөөрөмж, цахилгаан хөдөлгүүр, холбогч шнур, усны резинэн хоолой, удирдах унтраах бариул зэрэг хамаарагдана.

Угаалгын машиныг цахилгаан хэрэгслийг угааж боловсруулах ажиллагааны механикжилт, автоматжуулалт зэргээс  нь хамаарч

·         Угаасан зүйлийн ус  шавхагчгүй угаалгын машин СМ

·         Гар шавхагчтай угаалгын машин СМР

·         Хагас автомат угаалгын машин СМП

·         Автомат ажиллагаатай угаалгын машин СМА

Цэвэрлэгээний машин

Энд тоос сорогч, шал өнгөлөгч, цэвэрлэгч машинууд хамаарна.

Тоос сорогч нь өрөө тасалгааны тоосыг вакуумын аргаар цэвэрлэх бөгөөд ажиллах зарчим нь хүчтэй агаарын урсгалын энергийг ашиглах зарчим дээр үндэслэгдсэн байдаг. Тоос сорогы нь бий болсон агаарын урсгал нь тоос шороо жижиг хогийг сорж аваад шүүлтүүрт дамжуулан түүнд шүүгдээд цэвэрлэгдсэн агаар гадгаш нь үлээдэг.

Тоос сорогчны бүрдэл хэсгүүд гэвэл их бие, агаар сорох агергать шүүлтүүр, уян хоолой, янз бүрийн гадаргуйд зориулагдсан сорох хушуунууд зэрэг болно.

Тоос сорогчийг дараах байдлаар ангилна.

Зориулалтаар нь олон зориулалттай,тусгай нарийн зориулалтын

Хэрэглэх байдлаар нь шалан дээрх, гарт барих , мөрөнд үүрэх. Хосломол.

Агаар сорох агрегатын байрлал буюу их бие дотор агаарын урсгалын чиглэлээр шулуун урсгалтай,хуйларсан урсгалтай.

Тоос цэвэрлэх үе шатаар нь нэг, хоёр, гурван үе шатаар цэвэрлэдэг гэх зэргээр ангилна.

Шал арчигч цэвэрлэгч машинууд нь их бие, эргэгч хавтан диск, щетка, цахилгаан төхөөрөмж, удирдах бариул зэргээс бүрдэнэ. Тэдгээрийн их бие нь гол төлөв металл хийцтэй янз бүрийн хэлбэртэй байна.

Гэр ахуйн хөргөгч

Тодорхой хугацаагаар  хүнсний зүйлийг чанар байдлыг муутгахгүй хадгалах зорилгоор хөргөгчийг ашигладаг.

Ангилал, нэр төрөл

·         Хийцээр нь

o   Компрессорын

o   Абсорбцын

o   Дулаан цахилгааны

·         Хөлдөөх таслгааны тоогоор нь

o   Нэг тасалгаат

o   2 тасалгаат

o   Олон тасалгаат

·         Байрлуулах байдлаар нь

o   Шалны КШ, АШ

o   Хананы КН, АН

o   Гал тогооны мебелийн бүрэлдэхүүнд орсон КВ

o   Жижиг оврын АМ

o   Зөөврийн

·         Ууршуулагчийн цан, мөсийг хайлуулж цэвэрлэх аргаар нь

o   Энгийн

o   Хагас автомат

o   Бүрэн автомат

·         Хөлдөөх тасалгааны температураар нь

o   Хасах 6 хэмтэй / * /

o   Хасах 12 хэмтэй / ** /

o   Хасах 18 хэмтэй / *** /

o   Хасах 24 хэмтэй / **** /

Гал тогооны машинууд

Хүнсний бүтээгдэхүүн хоол хийх зохиулалттай бэлтгэн боловсруулахад гал тогооны машинуудыг хэрэглэнэ.

Орон байрны бичил цаг уур тохируулах зориулалттай тоног төхөөрөмж

Сүүлийн жилүүдэд орон байрны таатай нөхцөлийг бүрдүүлэх бичил цаг уурыг тохируулах шэр ахуйн зориулалттай тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдсэнээр ахуй хэрэгцээнд өргөнөөр хэрэглэгдэх болсон. Энэ тоног төхөөрөмжийн төрөлд автомат кондиционер, агааржуулагч вентиляртор, агаар чийгшүүлэгч, агаар цэвэрлэгч, чагаар ионжуулагч зэрэг багтана.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax