P2013-12-01 - гаалийн тарифын бус зохицуулалт
Гаалийн тарифын бус зохицуулалт Английн нэрт эдийн засагч Адам Смит “Альваа улс орон нь өөртөө илүүдэлтэй байгаа зүйлсийг экспортлож, өөрт дутагдалтай байгаа зүйлсийг импортлодог” нь гадаад худалдаа буюу олон улсын худалдааны үндэс суурь болсон гэж үздэг бөгөөд өдгөө дэлхийн аль ч улс орны хувьд дан ганцаар хараат бусад улстай харилцахгүйгээр өөрийн орны эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм аа. Улс орнууд янз бүрийн бараа бүтээгдэхүүн зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж дэлхийн эдийн засагт зохих байр эзэлж байдаг. Олон улсын худалдаанд оролцогч орон бүр өөрийн сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор тухайн салбарт тодорхой бодлого явуулдаг бөгөөд гадаад худалдааны бодлого хэмээн тодорхойлдог. Гадаад худалдааны бодлого нь төрийн зүгээс бусад оронтой тогтоосон худалдааны харилцаанд нөлөөлж буй бүхэл бүтэн чиглэл юм. Гадаад худалдааны бодлого нь дараах үндсэн зорилгуудыг агуулна. Үүнд 1. Олон улсын хөдөлмөрийн хуваарьт тухайн орныг хамааруулсан үндэслэл 2. Экспорт ба импортын барааны эзэлхүүнд гарч байгаа өөрчлөлт 3. Гадаад худалдааны экспорт барааны бүтцийн өөрчлөлт 4. Тухайн оронд шаардагдах нөөцийн хангамж 5. Экспорт болон импортын барааны харьцааны өөрчлөлт Гадаад худалдааны бодлогын чиглэл 1. Чөлөөт худалдааны бодлого 2. Протекционизм /Гаалиар зохицуулан хамгаалах зарчим/ Төрөөс гадаад худалдаанд шууд нөлөөлөх зах зээлд голлон зохицуулах үүргээсээ татгалзахыг чөлөөт худалдааны бодлого гэж ойлгоно. Гэхдээ төрийн зүгээс аж ахуйн үйл ажиллагаанд нөлөөлөх үүргээсээ бүр мөсөн татгалзана гэсэн үг биш. Чөлөөт худалдааны бодлого явуулах нь ялангуяа өндөр хөгжилтэй орнуудтай хийх гадаад эдийн засгийн харилцаа, худалдаанаас хамгийн их үр ашиг олох боломж олгодог. Протекционизм нь үндэсний эдийн засгаа гадаадын өрсөлдөөнөөс хамгаалахад чиглэгддэг. Чөлөөт худалдааны бодлогоос протекционизмын ялгагдах ялгааг нь зах зээлийн чөлөөт үйл ажиллагааг үгүйсгэдэг. Хүчин чадал боломж сайтай гадаад орны хязгааргүй өрсөлдөөн нь хөгжлөөр сул дорой орны эдийн засгийг зогсонги байдалд оруулж тухайн орны хувьд эдийн засгийн хамгийн үр ашиггүй бүтэц бүрэлдэн буй болоход хүргэдэг. Гадаад худалдааны бодлогын хамгийн ашигтай хэрэгсэл бол тодорхой оронд хамааралтай ямар нэг бүтээгдэхүүнд тавьсан эсвэл экспорт, импортын янз бүрийн хоригууд юм. 2 ба олон талын гэрээний систем нь гадаад худалдааны бодлогын арга, хэрэгсэл болдог. Гэхдээ зах зээлийн хөгжлийн явцад улс орнууд ихэвчлэн гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц арга хэрэгслийг түгээмэл хэрэглэн, тухайн салбарт оновчтой шийдэл гаргахыг эрмэлздэг. Гадаад худалдааны хориг саад · Гаалийн тарифын зохицуулалт · Тарифын бус зохицуулалт Гаалийн тухай хуулийн 3.1.14-т “тарифын бус хязгаарлалт” гэж Монгол улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгуулагын зөвшөөрөлтэйгөөр Монгол улсын хилээр нэвтрүүлэх тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг хэлнэ гэж заасан байдаг. ТБХ – санхүү, техник, засаг захиргаа, зээл, худалдааны бодлогын төрөл бүрийн арга хэмжээний томоохон бүлэг, түүнчлэн хүрээлэн байгаа орчны бодлогын арга хэмжээнүүд, хүн, амьтан, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээ хамаарна. • Тарифын бус хураамж, татвар, санхүүгийн хяналтын арга хэмжээ: импортын урьдчилгаа, хөдөлгөөнт татвар, гаалийн нэмэгдэл хураамж, демпингийн эсрэг, саармагжуулах татвар, хийлийн татвар • ЗГ-ын байгууллагуудын хязгаарлалт, • Татаас, үйлдвэрлэл дэмжсэн улсын санхүүжилт, гадаадын тээврийг ялгаварласан арга хэмжээ, худалдааны урсгалд давуу тал бий болгож буй төрийн бодлого, эсвэл түүнд саад учруулж буй төлбөрийн баланс, валютын ханш зохицуулах бодлого, • Нэмэлт хэм хэмжээнүүд, худалдаанд саад болж буй гаалийн журамууд, киото конвенцид энэ тухай заасан • Техникийн хориг саад: эрүүл ахуй, мал эмнэлэгийн, экспорт импортод саад болж буй стандартууд, баглаа боодол, марклалтын шаардлага,
Зөвшөөрөл авах байгуулагууд Геологи, эрдэс баялагийн чиглэлээр хийгдсэн судалгааны дээж, материал /зураг, өрмийн дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг/ -Ашигт малтмалын газар; Газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгааны материал /зураг, өрмийн дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг/ - Газрын тосны газар; Батлан хамгаалах асуудалтай хамааралтай судалгаа шинжилгээ, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн материал –Батлан хамгаалах яам; Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сорьц дээж – Байгаль орчин, аялал, жуулчлалын яам; Ураны хүдэр, түүний баяжмал, цацраг идэвхит химийн элемент болон цацраг идэвхит изотоп /хуваагдагч буюу баялаг химийн элемент болон изотоп орно/, тэдгээрийн нэгдэл, тэдгээрийг агуулсан хольц, үлдэгдэл, БТКУС-ийн зүйл 28.44-т зааснаас бусад изотоп, тэдгээрийн химийн хувьд тодорхойлогдсон буюу органик биш нэгдэл зэргийн дээж, сорьц –Мэргэжлийн хяналтын ерөнхий газар; Лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх өвчин үүсгэгч нян, түүний хорны дээж, эрүүл хүний ийлдэс, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай донорын цус, дархлалын хувирмал бэлдмэл, бичил биетний өсгөвөр, эмийн зүйл зэргийн дээж, сорьц – Эрүүл мэндийн яам; Палеонтологийн болон археологийн олдворын дээж, сорьц – Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; Үнэт металл, эрдэнийн чулууны дээж – Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Сорьцын улсын хяналтын алба; Бүх төрлийн мал амьтны үр хөврөл, үржлийн өндөг, цус болон цусны ийлдэс, төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой шавьж, бичил биетний өсгөвөр, амьтны хүүр, сэг, ялгадас, хөрс, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зэргийн сорьц, дээж – Мэргэжлийн хяналтын ерөнхий газар; Согтууруулах ундаа, тамхины дээж – Гадаад харилцааны яам. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |