P2013-12-01 - оёмол бараа, нэхмэл бараа, сүлжмэл эдлэл

Ангилал: Бараа судлал
 Оемол бараа

Хувцасны хэрэглээний шинж чанар

Хувцас нь байгаль орчны тааламжгүй нөлөөнөөс хүний биеийг хамгаалах үүрэгтэй бөгөөд хүний гадна дүр төрхийг үндсэнд нь тодорхойлдог. Мөн түүнчлэн тухайн хэрэглэгчийн нийгмийн байдлыг илэрхийлж цаг улиралын онцлогт тохирсон байх учираас маш олон нэр төрлөөр янз бүрийн хийц загвартай байна.

Эдгээр онцлогтой уялдаж  хувцсанд тавигдах шаардлага тодорхойлогдох бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь өмсөж эдлэхэд эвтээхэн тохиромтожй байх явдал юм аа. Ийнхүү хувцасны хэрэглээнийн шинж чанарыг ерөнхийд дараах бүлгүүдээээр ангилан авч үздэг.

Зориулалтын шинж чанар нь хэрэглэгчийн нас хүйс өмнөх улиралын байдал ажил хөдөлмсөр буюу амралтын тодорхой нөхцөл үйлдвэрлэсэн материал засал чимэглэлтоног зэрэгт уг хувцасны зохимж нийцсэн байдлаар тодорхойлогддог.

Найдварт байдал нь хувцасны эдэлж хэрэглэхэд эдэлгээ даахуйца бат бөх угааж цэвэрлэхэд хялбар урагдаж элэгдэхгүй байх шинжтэй холбоотйо байдал юм аа.

Хөдөлмөр зүйн шинж нь хүний биеийн хэлбэр галбир хэмжээнд болон өмсөж эдэлэхэд тохирох байдлыг илэрхийлдэг цогц ойлголт юм.

Гоо сайхны шинж нь тухайн үеийн мода маягийн чиглэл тохирох болон хувцасны зохимжийн шийдлийн нэгдмэл төгс шинжийн үзүүэллтээр тодорхойлогдоно.

Хувцасанд тавигдах шаардлага

Төрөл бүрийн хувцас үйлдвэрлэхэд тавигдах шаардлагийг дахаар байдлаар тодорхойлогдоно

Зориулалтын шаардлага. Энэ нэь уг хувцасны өмсөж эдлэх нөхцөл түүний загварын тохирч нийцсэн байдал тавигдах шаардлага юм аа.

Хөдөлмөр зүйн шаардлага нь хүний ажилж амьдрах хэвийн орчин нөхцлийг тухайн хувцас хэр хангаж байгаад чиглэгдсэн байдаг.

Гоо сайхны шаардлага Мода загварын чиглэлд нийцсэн байдал тавигдана.

Найдвартай байдлын шаардлага. Энэ нь хувцсыг эдэлж хэрэглэх үед бат бөх байдал ба хэлбэрээ хадгалах чадвар тавигдана.

Эдийн засгийн шаардлага. Альваа хувцас үйлдвэрлэх худалдан авах хэрэглэхэд гарах зардал нь оновчтой хэмнэлттэй байх талд тавигдана.

Хувцас үйлдвэрлэхэд хэрэглэдэг материалуудыг гүйцэтгэх үүргээр нь өнгөний буюу үндсэн дотрын хатуулагны дулаалгын холбогч товч тоног гоел чимэглэлийн гэж ангилна

Үндсэн материалд төрөл бүрийн ширхэгт бүрэлдэхүүнтэй нэхмэл сүлэмэл нэхээсгүй давуу хиймэл үслэг хиймэл элэг давхар үетэй материал болон жинхэн ба дууриамал савхи зэрэг нь хамаарагдана.

Дотрын матераилд гол төлөв вискоз ацетат торгонууд байх бөгөөд халаасны доторт мөн полиамидын ба полиэфирийн төрлийн нийтлэг торго хэрэглдэдэг.

Хатуулагийн материал гэж хувцасных элбэрийг бий болгоход чухал нөлөө үзүүлдэг үүрэгтэй биетэй хөвөн олсон даавуу болон цавуутай нийхээсгүй материал ерог зэрэг болно.

Дулаалгын зориулалттай материалын төрөлд хөвөн зуохай, хагас ноосон, хөвөн нэхмэл пролон синтифон жинхэнэ болон дууриамао үслэг хамрагдана.

Хувцасны чимэглэлд янз бүрийн шүр тана маягийн шигтгээ тор тууз эмжээр болон жинхэнэ дуриамал үслэг материалууд өргөн хэрэглэдэг.

Хувцас үлйдлэх ажиллагаа нь дараах шат дарааллаар явагдана.

Загвар боловсруулах Үлгэр бэлтгэх буюу хийц бүтээцийг төлөвлөх Материалыг эсгүүрт бэлтгэх Даавуу материалыг эсгэж зүсэх Эсгэсэн хэсгүүдийг иж бүрдэл болгох Оех ажиллагаа Индүүдэх буюу хэлбэржүүлэх ажиллагаа Төгсгөлийн засал хийх

Хувцасны ангилал нэр төрөл

Түгээмэл зориулалттаар бүх хувцасыг

Нийтийн хэрэглээний Спортын Тусгай зориулалтын буюу үйлдвэрлэлийн Дүрэмт хувцас Үндэсний

Эдгээрээс хамгийн өргөн төрөлтэй бүх насны хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэдэг хувцас  нь нийтийн хэрэглээний бүлэг юм. Түүнийг өмсөж эдлэх нөхцөлөөр нь гэрийн , өдөр тутмын, гоелын ба тэмдэглэлт үйл явдлын гэх үэргээр ангилна.

Төрөл бүрийн хувцасыг түүний стиль загвар хийцийн шийдлээс нь хамааруулж гурван том бүлэгт ангилдаг.

Төв буюу сонгодог стилийн хувцас Спорт хэлбэртэй стилийн хувцас Чамин дэгжин стилийн хувцас

Оемол барааны чанар

Оёмол барааны чанарыг тухайн үед мөрдөж байгаа стандартаар зохицуулна. Стандартаар гол төлөв хувцасанд хийх хэмжилтийн байршил, төрлийг тодорхойлсон байдаг. Ийм хэмжилтийн төрөлд үндсэн ба туслах хэмжилтүүд орно. Хувцасны чанарыг шалгахдаа зайлшгүй хийх ёстой хэмжилтүүд бол хувцасны арын урт, энгэрийн урт, ханцуйны урт, арын өргөн, хувцасны нийт өргөн, захны урт, бүслэхийн түвшний өргөн, өгзөгний теүвшний өргөн зэрэг юм. Бусад хэмжилтийн үзүүлэлтүүдийг чанар шалгахдаа заавал тодорхойлох шаардлагагүй. Оемол барааны чанарыг шалгаж зэрэг дугар тогтооно. Стандартаар 1-р зэргийн бүтээгдэхүүнд зөвшөөрөгдөх согог гэмтлийн жагсаалт, зөвшөөрөгдөх хэмжээг заасан байх бөгөөд энэ хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд 2-р зэрэгт оруулна. Хос юм уу иж бүрдэлийн аль доогуур зэргээр нь тогтооно.

Оедолын барааны шошго нь бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, загварын дугаар зэрэг дугаар, үйлдвэрлэсэн хугацаа зэрэг үзүүлэлтүүд байж болно. Мөн түүнчлэн уг хувцасны үндсэн материалын төрөл, угааж цэвэрлэх аргыг заасан тэмдэглэгээ хийж өгсөн байх шаардлагатай.

Оемол барааг 10-18 хэм агаарын хартцангуй чийгшилт 60-70 % нөхцал мөрөвчтэй өлгүүрт өлгөж, нарны шууд тусгалаас хамгаална.

 

Нэхмэл бараа

нэхмэлийн хэрэглээний шинж чанар бүрдэх үндэс

Нэхмэл гэдэг нь хөндлөн тууш утасыг нэхээс үүсгэх замаар харилцан дамнуулах аргаар үйлдвэрлэсэн материал юм. Нэхмэл барааны бүлэгт төрөл бүрийн утас ээрмэлээр нэхсэн бүс давуу, хивс, хивсэнцэрийн зүйл болон нэхээсгүй даавуу зэрэг материалууд хамаарагдана.

Нэхмэлийн ширхэг, утас ээрмэл тэдгээрийн төрөл шинж чанар

Нэхмэлийг нэхэх суурь машины тусламжтайгаар хөндлөн тууш утасыг нэхээс үүсгэх замаар харилцан дамнуулах аргаар үйлдвэрлэнэ. Нэхмэлийн үйлдвэрт нэхмэлийн ширхэг үндсэн түүхий эд нь болдог. Урт хөндлөн огтлооос нь олон дахин их, уян зөөлөн утаслаг биеийг нэхмэлийн ширхэг гэнэ. Тухайлбал ноосон  ширхэгийн дундаж урт нь 150-230 мм байхад огтлол нь 0,25-0,3 мм хөвөнгийн ширхгийн урт нь 35 мм бүдүүн нарийн нь 0,2 мм байдаг.

Дагуу чиглэлдээ үл хуваагдах шихгийг эгэл ширхэг гэх бөгөөд энд хөвөн, ноосон ширхгүүд хамаардаг. Уртааш дагуу чиглэлдээ хэд хэдэн эгэл ширхэгүүдээс тогтсон ширхгийг нийлмэл гэнэ. Нийлмэл ширхгийн төлөөлөгч нь олс маалинган ширхэг болно.

Нэхмэлийн хэрэглээний шинж чанар

Зориулалтын шинж чанар Найдварт байдлын шинж чанар Эрүүл ахуйн шинж Гоо сайхны шинж

Нэхмэл барааны ангилал нэр төрөл

Хөвөн нэхмэл Дотуур хувцас цагаан хэрэглэлийн хөвөн нэхмэл Палвье сорочикны зориулалттай хөвөн нэхмэл Эрээн даавуу буюу ситцийн төрөл /Ихэвчлэн дармал хээтэй чимэглэлтэй 62-100 см өргөн энтэй 1 кв.м ийн жин нь 92-110 гр эрээн ба цулгуй нэг өнгийн стицүүд байна. Тэдгээрийг хувцасны дотор, хөвөн хөнжил, халат, юбка зэргийг оеход хэргэлдэг. Ямбууны төрлийн хөвөн нэхмэл / Үйлдвэрийн ажилчдын хувцас, хувцасны хатуулаг цавюаг зэргийг хийнэ. Сатин төрөлд атлас болон сатин нэхээс Платьены нэхмэлд Үслэг нэхмэл Косютм нэхмэлийн зориулалттай нэхмэлийн төрөлд Хувцасны дотрын нэхмэлийн төрөлд Гудас матрасны ба дэрний уутны зориулалттай нэхмэл Мебель чимэглэлийн нэхмэл Ширхэгийн Олсон нэхмэл Цагаан хэрэглэлийн зориулалттай олсон нэхмэл Костюм платьены олсон нэхмэл Мубуль чимэглэлийн зориулалттай олсон нэхмэл Ширхэгийн олсон эдлэл Ноосон нэхмэл Нарийн ноосон нэхмэл Нарийн цэмбэн нэхмэл Бүдүүн цэмбэн нэхмэл Торгон нэхмэл

Нэхмэл барааны чанарын үнэлгээ, чанарын хяналт

Тодорхой бүлэг нэхмэлийн чанарыг хангах зорилгоор тухайн нэхмэлийн бүлгээр техникийн шаардлагыг хангасан стандартыг /MNS 0336:1986 MNS 0374: 1986/ мөрддөг.

Тухайн нэхмэлийн зориулалтаас нь хамаарч чанарын үнэлэлтийн үед тооцох бусад үзүүлэлтүүдийг сонгоно. Иймд нэхмэлийн чанарт үнэлгээ өгөхдөө хамгийн түрүүнд түүний зориулалт эдлэж хэрэглэх нөхцөл ширхэгт бүрэлдэхүүнийг тооцож бусад үзүүлэлтүүдийг сонгож авдаг. Нэхмэлийн чанарыг үнэлэхдээ гол төлөв дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзэх шаардлагатай.

Эдлэлийн үзүүлэлтүүд Эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлтүүд Гоо сайхны шинжийн үзүүлэлтүүд Технологийн үзүүлэлтүүд

Нэхмэлийн чанарыг шалгаж зэрэг тогтоохдоо түүний өргөн өнгөн талын гэмтэл, физик механикийн шинжийн үзүүлэлт, будгийн тогтворын үнэлгээний онооны нийлбэр дүнг үндэслэдэг

Нэхмэлийн зэрэг тогтоох үнэлгээний оноог бүлэг тус бүрээр авч үзвэл.

Зэрэг

Хөвөн нэхмэл

Ноосон нэхмэл

Гөлгөр торгон нэхмэл

Үслэг торгон нэхсэл

1

10

12

7

5

2

30

36

17

9

3

 

 

30

25

 

Нэхмэл барааг хадгалах байр нь хуурай агааржуулсан байх ёстой бөгөөд 16-18 хэмийн дулаан, 60-65 %-ийн агаарын харьцангуй чийгшилтэй байх нь тохиромжтой.

Сүлжмэл эдлэл

Сүлжмэл янз бүрийн зориулалттай хөнгөн уян зөөлөн хувцас үйлдвэрлэнэ. Сүлжмэл хувцасны төрөлд гадуур хувцас болох цамц нөмрөг , дотуур сүлжмэл хувцас оймс бээлий болон малгай ороолт зэрэг эдлэлүүд хамаарагдана.

Сүлжмэл хувцасны үйлдвэрлэл  хөгжиж байгаа нь түүний эрэлт хэрэгцээ ихтэй байгаатай холбоотой бөгөөд сүлжмэл нь өмсөж эдлэхэд даавуугаар оёсон  хувцаснаас нилээд олон шинжээрээ онцлог  юм.

Сүлжмэл барааны хэрэглээний шинж чанар бүрэлдэх үндэс, нөлөөлөх хүчин зүйлс

Сүлжмэлд заавал хөндлөн тууш гэсэн 2 системийн утас ээрмэл байх шаарддаггүй ганц утсаар ч үйлдвэрлэж болно.

Сүлжмэл үйлдвэрт хөвөн, ноосон холимог болон эзэлхүүн ихтэй нийлэг, хээт утас ээрмэл, вистоз, ацетат, полиамидын утаснууд өргөн хэрэглэгдэнэ. Сүлжмэл дотуур хувцсыг ихэвчлэн нэг утастай хөвөн ээрмэлээр хийдэг бол оймсны зүйлээр эрчилсэн хөвөн ээрмэлээр үйлдвэрлэнэ. Өнгийн хувь дхөвөн ээрмэл нь янз бүрийн өнгөөр будсан, огт заслал хийгээгүй болон меланж гэж ялгаатай  байна.

Ноосон ээрмэл нь гарийн,нарийвтар, бүдүүн ноосоор бэлтгэсэн байдаг. Сүлжмэлд гол төлөв цэвэр ноосон , хагас ноосон , өөр төрлийн ширхэгүүдтэй хоьж ээрсэн ээрмэлүүд хэрэглэгдэнэ. Өнгийн хувьд хөвөнтэйфй адил янз бүр байж болно.

Мөн хөвөн ширхэгийг капронтой хольж бэлтгэсэн ээрмэлээр оймсний өсгий өлмий хэсгийн зэрэг элэгдэл ихээр өртдөг хэсгүүдийг ашиглахад тохиромжтой. Ноосон ширхэг каапрон штапель ширхэгтэй 20 – 25  хүртэл хувиар хольж үрэлт элэгдэлт тэсгэвэртэй бээлий, оймсны зүйлээр үлйдвэрлэгэд. Нносон ширхэгийг Полиэфирийн ширхэгтэй 15 -45 хувь хольж гадуур сүлжмэл эдлэл хийхэд хэрэглэнэ.

Нитрон ба ноосон ширхэгийн холимог ээрмэлээр бэлтгэсэн сүлжмэл эдлэл нь зөөлөн бат бөх сунгалт сайтай зэрэг шинжээрээ хагас ноосон эдлэлээр бэлтгэсэн эдлэлээс давуу байдаг учираас нилээд өргөн хэрэглэгддэгэ гадна байдлаараа ноосон эдлэлтэй төсөөтэй.

Дээрх цэвэр ба холимог ээрмэлүүдээс гадна сүлжмэлийн үйлдвэрт төрөл бүрийн нийлэг ба дууриамал утаснууд маш өргөн хэрэгэлэдэг.

Тухайлбал вискоз торгон утсаар сүлжмэл дотуур хувцас гадуур сүлжмэл хэрэглэл бээлийний зүйлийг өргөнөөр үйлдвэрлэнэ.

 

 

Сүлжмэл барааны ангилал нэр төрөл

 

Бүлэг

Дэд бүлэг, төрөл

1

Гадуур хувцас

Бүх төрлийн сүлжмэл цамц: Джемпер, плувер, кардиган, свитер, жакет, жилет, майка, платье, сарафан, нөмрөг, платье-клстюм

Пальто,куртка, юбка, брюк, рейтуз, шорт, комбинзон, халаад

2

Дотуур хувцас

Фуфайка – Фудволка кальсон эрэгтэй дотуур урт өмд, пантолон, сорочик, комбинаци, унтлагын хувцас, эрэгтэй хүний болон хүүхдийн цамц

3

Оймсны зүйл

Урт оймс, хагас урт оймс – гольф богино оймс, улавч, түрий оймстой залгаа өмд – колготки

4

Бээлийний зүйл

Таван хуруутай бээлийн ганц хуруутай бээлий

5

Малгайн зүйл

Төрөл бүрийн сүлжмэл малгай, дугуй малгай, алчуур, ороолт

Сүлжмэл барааны чанар

Сүлжмэл барааны чанарыг тухайн үед хүчин төгөлдөр норматив техникийн бичиг баримтаар  зохицуулна. Энэ салбарт мөрдөгддөг олон төрлийн стандартын дагуу сүлжмэл эдлэлийг үйлдвэрлэнэ

Сүлжмэл ёрог, утас ээрмэлийн будгийн тогворшил физик механикийн шинжийн үзүүлэлтүүд нь стандартын шаардлагад тохиросн байхаас гадна бэлэн бүтээгдэхүүний гадаад байдал өнгө зүс хийц хэлбэрээрээ батлагдсан загварын дагуу үйлдвэрлэгдсэн байх шаардлагатай.

Сүлжмэл эдлэлийн бүрдэл хэсэг ба бүтэн эдлэл нь хөврөлтөнд тэсвэртэй холбогч оеонууд нь жигд тасралтгүй хийгдсэн байх ёстой оедлын сунал нь эдлэлийн суналтыг бууруулахгүй байх нь чухал бөгөөд оеоны үзүүр нь бэхлэгдсэн утасны үзүүр нь тайрагдсан оеоны алхамын давтамж нь стандартын нормд тохирсон байх шаардлагатай мөрний болон захны залгаа оедолд торгон ба хөвөн тууз эмжээр барьж оёсон байх хэрэгтэй бөгөөд бүх оёдлын утас тууз эмжээр даавуу тоног зэрэг нь эдлэлийн үндсэн өнгийн дагуу байна.

Сүлжмэл хувцасны бүх эд ангиуд нь зөв хэлбэр дүрс хэмжээтэй тэгш хэмтэй ташуу биш тэгш байрласан байна. Сүлжмэл эдлэийн чанарын хяналтаар түүнд тохиолдох согог гэмтлүүдийг харгалзан 2 зэргээр ялгаж үзнэ. 2-р зэргийн сүлжмэл эдлэлд стандартаар тогтоосон гадаад үзэмжийн болон үйлдвэрлэл оедолын байж болох согог гэмтлийн төрөл тооны хязгаарыг харгалзана. 1-р зэргийн сүлжмэл эдлэл нь гадаад үзэмжийн ба үйлдвэрлэл оёдолын үл мэдэг анзарагдам согог зөвшилцсөн хэмжээнд байж болох бөгөөд стандартыг техникийн нөхцөлийн шаардлага ба батлагдсан загвартай эдлэлүүд хамаарагдана.

Сүлжмэл барааны хяналтанд үйлдвэрлэгчийн барааны тэмдэг нэр хаяг эдлэлийн нэр зэрэг дугаар үйлдвэрлэсэн он сар зэрэг өгөгдлүүд тусгагдсан байна. 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax