P2014-01-11 - бараа судлалын шинжлэх ухааны талаарх үндсэн ойлголт

Ангилал: Бараа судлал
 Бараа судлалын шинжлэх ухааны талаарх үндсэн ойлголт

1.    Бараа судлалын шинжлэх ухааны судлах зүйл

2.    Бараа судлалын шинжлэх ухааны үндсэн ойлголт, категори

3.    Бараа судлалын шинжлэх ухааны судлах шаардлага

Бараа судлал нь үечилбэл бараа  эрхлэх буюу барааг судлахад чиглэгдсэн үйл ажиллагаа гэсэн утгатай. Бараа судлал нь барааны тухай  шинжлэх ухаан бөгөөд таваарын хэрэглээний өртөг буюу хэрэглээний шинж чанарыг судалдаг. Бараа судлалын шинжлэх ухааныг техникийн шинжлэх ухааны нэг салбар гэж  үздэг. Сонгодог эдийн засагчдын төлөөлөгч К.Марксын  “Капитал” зохиолд  тодорхойлсноор “ таваар нь өөрийн  онцлогоороо хүний хэрэгцээг хангах чадвартай бүхий л гадны юмс” байдаг. Тэрээр таваарын хоёр шинж болох барааны өртөг, түүнд шингэсэн нийгмийн зайлшгүй хөдөлмөр буюу хэрэгцээний өртөг болох барааны ашигт шинжийг илрүүлсэн К.Марксын таваарын хэрэгцээний өртөг нь бараа судлалын шинжлэх ухааны судлах зүйл гэж тодорхойлсон байдаг. Хүний хөдөлмөрөөр бүтээгдсэн юм бүхэн бараа болж бусдад худалдаалагдахын тулд хүний хэрэгцээний өртөгтэй хэрэгтэй. Барааны хэрэгцээний өртөг гэдэг нь хүний тодорхой хэрэгцээг хангах чадвар чадвар буюу түүний ашигтай шинж юм. Хэрэгцээний өртөг нь бүх төрлийн бүтээгдэрүүнд байх ба хэрэгцээний онцлогтой холбоотойгоор тухайлсан буюу нэгж хэрэгцээний өртөг, нийгмийн хэрэгцээний өртөг гэж ангилна. Тухайлсан хэрэгцээний өртөг нь өртөг гэдэг нь амин хувийн хэрэгцээнд зориулж үйлдвэрлэсэн буюу тодорхой нэр барааны өртөг юм. Нийгмийн хэрэгцээний өртөг гэдэг нь нийгмийн хэрэгцээнд зориулж олноор нь үйлдвэрлэсэн барааны хэрэгцээний өртөг юм. Нийгмийн хэрэгцээний өртөг нь биет материаллаг, нийгэм эдийн засгийн  гэсэн 2 талтай учраас нийгмийн зүгээс буюу  хэрэглэгчдээс тавьж  байгаа шаардлагыг баримжжалж үйлдвэрлэлээ  хөгжүүлэх тухай асуудал урган гарна.
Нийгмийн хэрэгцээний өртгийг хувь хүний ба нийгмийн хэрэгцээ хангах чадвараас нь хамаарч

•    Нийгмийн нэгж хэрэгцээний өртөг

•    Нийгмийн хэрэгцээний өртөг гэж ангилна.

Нийгмийн нэгж хэрэгцээний өртөг нь нэг төрлийн барааны тодорхой нэг нэгжид байх бөгөөд нэг хүний эсвэл  нэг гэр бүлийн хэрэгцээг  хангах чадвар байна. Нийгмийн нийт хэрэгцээний  өртөг нь бүх нйгмийн гишүүдийн  эсвэл тодорхой анги бүлэг хүмүүсийн хэрэгцээг хангах чадвар буюу нэг төрлийн олон тооны бараа бүтээгдэхүүний хувьд яригдах олйголт юм. Эдгээрийн хувьд хэрэгцээ хангах чадвар нь ашигт шинжээс гадна тоон хэмжээ харьцаанаас нэгэн адил хамаарна. Бараа судлалын судлах зүйлийг өргөн хүрээтэйгээр тодорхойлбол нийгмийн ухаалаг хэрэгцээг хангах, хөгжүүлэх  зорилгоор барааны ашигтай шинж чанаруудыг хадгалах хэрэглэгчдэд  хүргэх, нийгмийн захиалгыг тодорхойлох  байгаль, техникийн ба нийгэм эдийн засгийн цогцолбор зүй тогтлууд байна.

Бараа судлалын шинжлэх ухааны үндсэн ойлголт

Барааны хэрэгцээний өртөг: энэ нь чанар гэдэг ойлголттой салшгүй холбоотой. Чанар нь хэрэгцээний өртгийн ашигт чанарын хэмжүүр нь болдог. Бөгөөд уг хэрэгцээний өртөг нь тухайн хэрэгцээг яаж хангаж байгаа тэр бүтээгдэхүүн нь чанар сайтай байна. Ижил хэрэгцээний өртөг нь хэрэглэгчийн хэрэглэгчийн хэрэгцээг өөр өөр хангаж байгаа нь тэдгээрийн чанарын төвшин ялгаатай байгаатай холбоотой.

Чанар: Чанарыг олон янаар тодорхойлдог. Бараа бүтээгдэхүүний  чанар гэдэг нь тухайн зүйлийн өөрийх нь шинж чанарын үзүүлэлт нь хэрэглэгчийн хэрэгцээг хэр хангаж байгааг харуулна. Бүтээгдэхүүний чанарыг тодорхойлоход хэрэглэгчийн шаардлагыг хангах явдал чухал бөгөөд чанарыг үнэлэхэд хэрэглээний шинж чанарын үзүүлэлтийг үнэн зөв тодорхойлох явдал чухал байна.
Хэрэглээний чанар: Энэ нь барааг эдэлж хэрэглэх үед илрэн гарах бодит онцлогууд юм. Хэрэглээний шинжүүдийг нийгмийн, зориулалтын, найдварт байдлын, хөдөлмөр зүйн, гоо сайхны, аюулгүйн, эдийн засгийн, экологийн гэх мэтээр ангилна.

Хэрэглээний шинж чанар

1.    Хэрэглээний шинж чанарын тухай ойлголт, ангилал

2.    Аюулгүйн шинж.

3.    Зориулалтын шинж

4.    Хөдөлмөр зүйн шинж чанар

5.    Найдварт байдал

6.    Гоо сайхны шинж

Бүтээгдэхүүний чанарыг үнэлэхэд хамгийн чухал шинжүүд нь хэрэглээний шинж чанар байдаг бөгөөд энэ нь уг барааг эдлэж хэрэглэх үед илрэн гардаг бодит онцлогууд юм. Барааны хэрэглээний шинжүүд нь түүнийг зориулалттар нь ашиглахад тодорхой хэрэгцээ хангах чадварыг илэрхийлдэг бодит онцлог байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглээний шинжийн үзүүлэлтийн хэмжээ өөрчлөгдөхөд түүний хэрэгцээ хангах төвшин буюу ашигт шинж нь өөрчлөгдөнө. Өөр зориулалттай барааны чанарыг үнэлэхэд харгалзан үзэх хэрэглээний шинжүүдийн ач холбогдол нь ялгаатай байж болно. Жишээ нь цонхны шилний хувьд дулаан тэсвэршил нь чухал  хэрэглээний шинж биш байхад галд тэсвэртэй шилэн сав суулганы хувьд тодорхой хэрэгцээг бүрэн дүүрэн хангахад чухал үүрэг гүйцэтгэх учраас нилээд гол хэрэглээний шинж болно. Цонхны шилний гүйцэтгэх үүрэг дулаан тэсвэршилийн хооронд шууд холбоогүй учраас нэр нь чухал хэрэглээний шинжид тооцогдохгүй. Иймээс чанарын төвшинг үнэлэхэд хамгийн чухал хэрэглээний шинжийн үзүүлэлтийг  тодорхойлох явдал зайлшгүй шаардлагатай болно. Хэрэглээний явцад ямар үүрэгтэй байхаас хамаарч тэдгээрийг дараах байдлаар ангилна.

1.    Аюулгүйн шинж

2.    Зориулалтын шинж

3.    Хөдөлмөр зүйн шинж чанар

4.    Найдварт байдал

5.    Гоо сайхны шинж

6.    Экологийн шинж

7.    Эдийн засгийн шинж

Эдгээрээс бүтээгдэхүүний чанарын үнэлгээнд хамгийн гол шинж нь зориулалтын шинж байдаг.  Яагаад гэвэл зориулалтаар нь ашиглахад боломж буюу үндсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй бүтээгдэхүүнйи чанартай, сайн бараа гэж үнэлэх боломжгүй болно. Барааны хэрэглээний шинжүүд нь тус бүрийн тоон тодорхойлолт буюу үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ.

2. Аюулгүйн шинж нь  тухайн барааг эдэлж хэрэглэх үед хүнд болон хүрээлэн байгаа орчинд ямар нэг хор нөлөө үзүүлэхгүй хорт бодис ялгаруулахгүй байх онцлогийг илэрхийлдэг. Бараа материалыг хадгалах хэргэлэх үед түүнээс  хүнд хүрээлэн байгаа орчинд  үзүүлж  болохоор  хор  хөнөөлөөс хамгаалах чадварыг илэрхийлэх шинжийг аюулгүйн  шинж гэнэ.                                           

Аюулгүйн шинжийг  техникийн , физикийн цахилгааны, биохимийн аюулгүйн шинж гэж ангилна. Механикийн аюлгүйн үзүүлэлтийг тухайлбал  хүүхдийн тоглоомын ирмэг зах, үзүүр мохоо хурц биш байх, унадаг дугуйны гинж, цахилгаан машины эргэгч эд анги хамгаалалтын халхавчаар далдлагдсан байх зэрэгт харгалзан үзнэ.  Физикийн аюулгүйн үзүүлэлт элекрон аппрант хэрэгслүүд  болох хэт богино долгионы зуух, цацрагт туяаны үйлчлэлийг  тооцоход  хэрэглэнэ. Цахилгааны аюулгүйн шинж  нь цахилгаан машин хэрэгслийн  цахилгаан тусгаарлалтын  бат бөх шинжээр  нь  болон  урьдчилан сэргийлэх дохиолол байгаа эсэхээр нь тодорхойлогдоно. Биохимийн аюулгүйн  үзүүлэлт нь нийлэг угаагч материалын хоргүй шинж  болон хүнсний  сав  суулга хийхэд хэрэглэгддэг материал  нь  хор нөлөөгүй байх  ач холбогдолтой.

3.   Зориулалтын  шинжийн  үзүүлэлтүүд  нь уг  зориулалтаар  нь  хэрэглэхэд үндсэн  үүргээ  хэрхэн гүйцэтгэж  байгаа шинжийг тодорхойлдог. Түүнд нийгмийн зориулалтын ангилалын  үндсэн  үүргээ гүйцэтгэх  чадварын  үзүүлэлтүүд хамаарагдана. Нийгмийн зориулалтын  шинжийн үзүүлэлтүүд нь тодорхой  нэг  төрлийн  бүтээгдэхүүн  нь  нийгмийн хэрэгцээ шаардлагад хэр нийцэж байгааг  илэрхийлдэг. Тэдгээрт тодорхой барааны нийгмийн  хаяг, зориулалт, нэр төрлийн оновчтой бүрдүүлэлтэд тохирох байдал, мараалын элэгдэл зэрэг үзүүлэлтүүд орно. Ангилалын үзүүлэлт  нь уг  бараа  нь  тодорхой  ангилалын  бүлэглэлд хамарах байдлыг тодорхойлно.

Үндсэн үүргээ гүйцэтгэх  чадварын  буюу  зориулалтын  үзүүлэлтүүд нь  бүтээгдэхүүнийг зориулалтаар нь  ашиглах  боломж, үндсэн  үүргээ хэрхэн  гүйцэтгэж байгаа онцлогийг тодорхойлох  бөгөөд зориулалтаар ашиглах, туслах үүрэг  гүйцэтгэх  чадварыг  илэрхийлэх үзүүлэлтүүд  хамаарагдана.

4. Хөдөлмөр зүйн шинж нь барааны хэрэглэхэд тохиромжтой байдал, эрүүл ахуйн шинжийг “ хүн бараа –орчин” гэсэн системд тодорхойлогдоно. Эргономикийн шинж гэдэг нь        ergon – ажил, nomos-хууль гэдэг грек үгнээс гаралтай бөгөөд барааны хэрэглэхэд ая тухтай тохиромжтой байдал буюу комфортыг илэрхийлдэг. Хэрэглэхэд тохиромжтой байдлын үзүүлэлтээр уг барааны үндсэн үүргээ гүйцэтгэх чадвар ажиллагаа нь хүний бие организмын бүтэц, онцлогтой хэрхэн нийцэж байгааг тодорхойлдог. Эдгээрийг өөрөөр  мөн антопометрийн буюу хүн хэмжил зүйн, физиологийн психологийн гэж ангилж болно. Эрүүл ахуйн шинж нь уг бараатай харьцахад хүний ажиллаж амьдрах хэвийн тохиромжтой нөхцөлийг хангах чадварыг илэрхийлэх шинжүүд юм.

5.   Найдварт байдал нь  тогтоосон  хугацаанд үндсэн  үүргээ  гүйцэтгэх  чадварын  тухай ойлголт юм. Зохих засвар  үйлчилгээ  хийж  хэрэглэхэд  удаан  эдэлгээт, бат бөх байх  шинжийг найдвартай байдлын шинж гэнэ. Ихэнх барааны хувьд найдварт байдлыг баараггүй ажиллагаа, удаан эдэлгээ засварлагдах чадвар хадгалагдах  боломж гэсэн шинжүүдээр тодорхойлдог. Засварлагдах боломжгүй чийдэнгийн шил, батерей-зай, компьютрын уян диск зэрэг барааны хувьд баараггүй ажиллагаа ба хадгалагдах чадвар.


Бараа  судлалын шинжлэх ухааныг судлах шаардлага

Бараа судлалын шинжлэх ухааныг судлах шаардлага нь хэрэглэгчдийн  талаас бүх хүн өргөн хэрэглээний барааны хэрэглэгч байдаг учраас олон нэр төрлийн бараанаас өөрийн хэрэгцээнд тохирох чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг сонгож авахын тулд тэдгээрийн хаяг, марклалт, ангилал, нэр төрлийн талаар наад захын ойлголттыг бараа судлалын  мэдлэгээр олж авах боломжтой. Нийгмийн хэмжээ болон хувь хүн, гэр бүлийн хувьд хэрэгцээ шаардлагаа ямар нэг байдлаар тооцсон, зайлшгүй хангах хэрэгтэй гэдгээ ухаарч  тодруулсан байх шаардлагатай. Хэрэгцээ гэдэг нь тодорхой хүн хамт олон нийгмээр ухамсарлагдсан материаллаг, оюуны ба нийгмийн баялаг, үйл ажиллагааны төрлийг үйлдвэрлэн бүтээх, хувиарлах, борлуулах, хэрэглэх бодит шаардлага юм. Биет материаллаг хэрэгцээ нь хувийн оршин тогтнож амьдрах бодит шаардлагатай хэрэгцээ гэж үздэг. Жишээ нь: хоол хүнс, орон байр, хувцас
Нийгмийн хэрэгцээ нь: нийгмийн орчноор бий болдог хүний  үйл ажиллагаатай холбоотой үүсдэг, хэрэгцээ юм. Жиш нь сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах
Оюуны хэрэгцээ нь: хүний оюун ухааны бүтээлч үйл ажиллагаатай холбоотой хэрэгцээ байна.

Жишээ нь: бүтээж туурвих, соёлын түвшингээ дээшлүүлэх

Хэрэгцээг тоон шинжээр тодорхойлогдох байдлаар нь:

•    туйлын “дурын хүсэл мөрөөдөл” ,

•    бодит “ тухайн үед тогтсон үйлдвэрлэлийн харилцааны хүрээнд үүсэн бий болсон хэрэгцээ”

•    төлбөрийн   чадвартай хэрэгцээ “ эрэлт” гэж ангилна.  

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax