P2014-01-11 - Мэдээллийн тухай ухагдахуун

 Мэдээллийн тухай ухагдахуун

“Мэдээлэл” нэр томъёо нь informatio гэсэн тайлбарлах, хэлэх гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Иймээс мэдээлэл нь орчлон ертөнцийн юмс үзэгдлийг тэмдэгт болон дохионы тусламжтайгаар илэрхийлсэн тусгал болно.

Мэдээллийг хүлээж авна гэдэг нь биднийг хүрээлэн буй юмс үзэгдлийн харилцан үйлчлэл тэдгээрийн талаархи өгөгдөл, факт, материал олж авч байна гэсэн үг юм.

Мэдээллийн шинж чанарууд:

• Мэдээллийн үнэн зөв найдвартай байх чанар: Хэрэв мэдээлэл нь тухайн зүйлийн үнэн байдлыг тусган илэрхийлж байвал тэр үнэн зөв найдвартай мэдээлэл болно. Найдвартай биш мэдээлэл нь буруу ойлголт өгч буруу шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж болно.

• Мэдээллийн гүйцэд байх чанар: Хэрэв мэдээлэл нь ойлголт өгөх болон шийдвэр гаргахад хүрэлцээтэй байх нөхцлийг бүрдүүлж байвал түүнийг гүйцэд мэдээлэл гэнэ.

• Мэдээлэл үнэ цэнэтэй байх чанар: Мэдээллийн үнэ цэнэ нь түүний тусламжтайгаар ямар асуудлууд шийдэж байна гэдгээр тодорхойлогдоно.

• Мэдээлэл эрэлт хэрэгцээтэй байх чанар: Аливаа нөхцөлд үнэн хэрэгцээтэй мэдээлэл байна.

• Мэдээлэл ойлгомжтой байх чанар: Зориулалтын субъектэд мэдээллийг илэрхийлсэн байдал тодорхой байх.

Мэдээлэл зүйн үндсэн ухагдахуунуудад: мэдээлэл, бүтэц, загвар, алгоритм, мэдээллийн технологи ордог.

Мэдээлэл нь мэдээ, өгөгдөл, мэдэгдэл гэж ялгагддаг. Мэдээлэл нь мэдээлэл зүйн анхдагч ухагдахуун учраас тодорхойлогдохгүй. Харин түүнийг тайлбарлаж болно. Үүний тулд дараах

жишээнүүд авч үзье.

• Энд юу зурсан байна.

• Байшин

• Энэ зураг ямар дүрсүүдээс тогтож байна.

• Гурвалжин ба тэгш өнцөгтүүд

• Гурвалжин ба тэгш өнцөгтүүд юунаас тогтож байна.

• Шугамаас

• Шугам юунаас тогтож байна

• Цэгүүдээс

• Цэг гэж юу вэ?

- Амьдрал 3,5 тэрбум жилийн өмнө усанд үүсчээ. Үүнийг усан доторхи нэг эст бактериуд болон усны ургамлууд гэрчилж байна.

- Элсэн манханд амьдардаг амьтангууд халуун элсэн гадаргуунаас гулсаж унахгүйн тулд нэлээд хүнд асуудлууд шийддэг.

- Та халуун данханд гараа хүргэж, түлэнгүүтээ гараа сэгсэрлээ.

Эдгээр жишээнээс үзэхэд мэдээлэл нь

• Амьд байгальд

• Амьгүй байгальд

• Нийгмийн харилцаанд

• Ахуйд байдаг бөгөөд дамжуулагддаг, хадгалагддаг, мэдрэгддэг болох нь харагдаж байна.

Мэдээллийг хэрхэн хүлээн авах вэ?

Хүн адгуус амьтан нь өөрийн мэдрэхүйн эрхтнүүдээрээ дамжуулан мэдээллийг хүлээн авдаг. Хүн ба амьтанд мэдээллийг хүлээн авах 5 янзын мэдрэхүйн эрхтэн байдаг. Үүнд: хараа (нүд), сонсгол (чих), үнэр (хамар), амт (хэл), тэмтрүүл (арьс). Мэдээллийг хүлээн авах олон янзын суваг байна. Мэдээллийг орчноос, ахуйгаас, амьд болон амьгүй байгалиас, нийгмийн харилцаанаас авдаг.

Мэдээлэл дээр юу хийж болох вэ?

Мэдээлэл дээр мэдээллийн процесс гэж нэрлэгдэх хүлээн авах, боловсруулах, хадгалах, дамжуулах, ашиглах, хамгаалах зэрэг үйлдлүүдийг хийж болно. Мэдээлэл оролцдог бүхий л үйл явцыг мэдээллийн процесс гэж болно.

Хадгалалт Мэдээлэл нь хүн амьтны ой ухаанд, байгаль дэлхийд, тусгай хэрэгслэлүүд (цаас, кино хальс, соронзон болон лазер гэх мэт)-д хадгалагдана. Мэдээллийн хадгалалт гэдэг бол орон зай цаг хугацаанаас хамааран мэдээллийг түгээх арга юм . Мэдээлэл хадгалалтын арга нь түүний зөөгчөөс хамаарна . Жнь : ном гэвэл номын сан , уран зураг гэвэл музей , фото зураг гэвэл альбом, файл гэвэл диск гэх мэт. Хамгийн их нягтралтайгаар , хамгийн хурдан хүргэх зөөгч нь диск юм.

Дамжуулалт Мэдээллийг дамжуулах төхөөрөмжүүд нь радио, телевиз, телефон, телеграф, интернет зэрэг болно. Мэдээллийг ямар нэг дохио болон тэмдэгтүүдийн дараалал хэлбэрт оруулсныг кодчлол гэж болно. Кодчлогдсон мэдээлэл нь мэдээлэл үүсгэгчээс мэдээлэл хүлээн авагчид очно. Үүнийг дараах байдлаар бүдүүвчээр харуулж болно. Үүнд: мэдээлэл дамжуулалтанд мэдээллийн эх булаг гэгдэх мэдээллийг дамжуулагч (үүсгэгч) , мэдээллийг хүлээн авч буй хүлээн авагч гэгдэх хоёр тал үргэлж оролцдог. Холбооны суваг (дамжуулах суваг) гэдэг бол мэдээлэл дамжигдаж байгаа тэр орчин юм. Дамжуулалтын суваг заавал шаардлагатай. Дамжуулалтын суваг гэдэг нь үүсгэгч болон хүлээн авагчийн дохиоллуудындамжуулах нөхцлийг хангах төхөөрөмжүүд юм. Үүнд кодлох ба код тайлах төхөөрөмжүүд байна.

Жишээ: Багш шинэ материалыг тайлбарлаж байгаа нь сурагчдад мэдээллийг дамжуулж байгаа явдал.Энд:

Мэдээ үүсгэгч – Багш Мэдээлэл хүлээн авагч - Сурагчид

Дамжуулах суваг - Агаар Шуугиан болон сарниулалт – Дууны хөвч нь агаарыг хэлбэлзэхэд хүргэж, эдгээр хэлбэлзэл нь хэлсэн зүйлийн сонсож байгаа сурагчдын чихэнд хүртэл дамжигдана.

Компьютерын хувьд тоон мэдээлэл дамждаг (анологи дохио) мэдээллийг хамгаалах асуудал нь дамжуулах асуудлаасаа гарч ирдэг.

Мэдээлэл дамжуулах сувгийг 2 ангилна.

• Дамжуулах чадвар (нэгж хугацаанд нэвтрүүлэх чадвар)

• Хамгаалалт (шуугиан ) (код тайлах онолтой холбоотой)

Боловсруулалт Хүн ба адгуус амьтан нь өөр өөрсдийн уураг тархины үйл ажиллагаагаар мэдээллийг боловсруулдаг. Мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг механикжуулж, автоматжуулах байгууламжууд нь арифмометр, төрөл бүрийн тооцоологчид, компьютерүүд болно. Боловсруулалт нь тодорхой формалчилагдсан дүрмийн дагуу мэдээллийг нэг хэлбэрээс нөгөөд шилжүүлж байгаа хувиргалт юм.

Жишээ нь: Багш хичээл зааж байх үед сурагчид тэмдэглэл хийх үйл явцыг жишээ болгон авъя.

• Багш өөрийн ой ухаанд хадгалагдсан тодорхойлолтуудыг үгийн тусламжтайгаар илэрхийлнэ. (кодчилол)

• Агаарын долгион, гэрлийн долгион болон бусад дохио зангаагаар багш сурагчдад мэдээлнэ.(дамжуулалт)

• Багшийн хэлсэн зүйлсийг сурагчид дэвтэртээ тэмдэглэж авна. (хуримтлуулал, цуглуулга)

• Сурагчид тэмдэглэхдээ янз бүрийн тэмдэг тавьж тайлбарлаж бичнэ. (боловсруулалт)

Хайлт Хадгалж байгаа мэдээллийг гаргах үйл явцыг хайлт гэнэ Хайлтын олон янзын аргууд байна.

• Ажиглах

• Тухайн асуудлаар мэргэжилтнүүдтэй ярилцах

• Холбогдох ном зохиол, сонин сэтгүүл

• Видео болон телевизийн програм үзэх

• Радио нэвтрүүлэг аудио кассет сонсох

• Номын сан болон архивт ажиллах

• Компьютер өгөгдлийн бааз болон мэдээллийн системийн баазад хайлт хийх

Ашиглах ба хамгаалалт

Тодорхой шийдвэр гаргахын тулд мэдээллийг ашиглана. Мэдээллийг алдах болон аюултай байдалд хүргэхээс хамгаалахын тулд мэдээлэлд хүрэх үйл ажиллагааг хаахыг мэдээллийн хамгаалалт гэнэ. Мэдээллийг хүлээж авсны дараа юу болохыг дамжуулагч хүлээхгүй , хүлээн авагчаас хамаарна.

          Мэдээлэлд хандах 2 хандлага байна. 1.Субъектив хандлага. Хүнд зориулсан мэдээлэл нь янз бүрийн эх үүсвэрээс хүлээн авсан мэдлэг юм. Мэдээллийг декларатив ба процедур төрлийн гэж ангилж болно. Юу юу мэдэх вэ? гэсэн асуултанд хариулах тооцох төрлийн мэдлэг нь декларатив мэдлэг болно. Харин яаж хийхийг мэдэж авах төрлийн мэдлэг нь процедур мэдлэг болно. 2.Кибернетик хандлага. Мэдээлэл бол тэмдэг болон дохионуудын төгсгөлөг дараалал. Цагаан толгой нь тэмдэгтүүдийн төгсгөлөг олонлог юм. Тэмдэгтүүдийн төгсгөлөг дараалал нь үг болно. Үгэнд орсон тэмдэгтүүдийн тоог үгийн урт гэнэ. Тоон системүүд нь цифрүүдээс бүрдсэн үгсийн тогтолцоо болно. Дамжуулж буй дохионуудын дарааллын агуулга нь мэдээлэл юм. Дохионуудын дараалалд тодорхой утга илэрхийлсэн тэмдэгтүүд кодчилогдоно.Эдгээр тэмтэгтүүд нь ямар нэгэн хэл дээрх текстийн үсгүүд байж болно. Жишээ нь: морзын цагаан толгойд гэрлэн дохионы улаан гэрэл нь “зогс” утгыг илэрхийлнэ.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax