P2014-2-16 - Монголын эртний үеийн гааль

Ангилал: Гаалийн түүх

Монголд гаалийн харилцаа үүссэн түүх бусад оронд гаалийн харилцаа үүссэн түүхтэй ерөнхий зүй тогтлоороо нэг юм.Гааль бол худалдаа арилжааг дагалдан үүсдэг, түүнийг зохицуулах нэгэн механизм мөн.Тэгвэл худалдаа арилжаа хэрхэн үүссэн бэ? гэвэл нийгмийн хөдөлмөрийн ерөнхий хуваарь, хувийн өмч, төр улсын үүсэлтэй холбон үздэг.

Газар тариалан, мал аж ахуй, ан агнуур, гар урлал зэрэг дор дороо аж ахуй эрхэлдэг хүмүүс (бүхэл бүтэн улс аймаг) өөрийн хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнийг өөрөө эрхэлдэггүй боловч бүтээгдэхүүн нь шаардпагатай байгаа бусад аж ахуйн бүтээгдэхүүнээр солих хэрэгцээ байнга гарсаар иржээ.Ийм шаардлагын эрхээр худалдаа арилжаа үүссэн байна.

Монгол нутагт анхны төр улс үүссэн нь МЭӨ III зууны сүүл үед холбогддог.Тэр үед орчин үеийн Монгол улсын нутагт аж төрж байсан хүннү нар Төв Азид оршин байсан олон нүүдэлчин аймгуудыг нэгтгэн хүчирхэг төр улсыг байгуулжээ.Бүр манай эриний V-IV зууны үед Хүннү нарын дотор өмч хөрөнгийн ялгарал хүчтэй болж, овог аймгийн зонхилогчдын гарт асар их баялаг, эрх мэдэл хуримтлагдаж, овгийн байгуулалын задрал хүчтэй болсоор байсан нь ийнхүү төр улс үүсэн бий болоход хүргэсэн байна.

Хүннү нар чухам ямар хэлтэй (өөрөөр хэлбэл хэн) байсан талаар эрдэмтдийн дунд нэгдсэн санал одоогоор бий болоогүй ч, хүннү нар эдүгээгийн бидний монголчуудын дээд өвөг мөн гэдэгт хэнч эргэлздэггүй.

Ийнхүү Монгол нутагт анхны төр улс байгуулагдан МЭӨ III зууны сүүл үеэс МЭ XII зууны эхэн үе хүртэл Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Хятан зэрэг Төв Азийн эртний нүүдэлчин аймгууд доройтсон нэгийнхээ орыг эзэлж өөрийн төр улсаа байгуулах явц үргэлжилсээр байжээ.Эдгээр аймаг улсын эрхлэх аж ахуйн гол нь мал аж ахуй байжээ.Үүнийхээ зэрэгцээ тэд газар тариалан, гар урлал, ан агнуурыг ямар нэг хэмжээгээр аж ахуйнхаа салбар болгон эрхлэж байв.Тэд цөм хөрш зэргэлдээ улс орон ялангуяа Хятадтай улс төр, худалдаа эдийн засгийн өргөн харилцаатай байлаа.Мөн өмнөд Туркестан зэрэгтэй харилцаж байжээ.

Эртний Хятадын түүх шашдир, судалгааны ном зохиолоос үзэхэд Хүннү нар Хятадтай худалдаа хийхийг маш их сонирхож, Хятадтай хаяа нийлсэн нутгаараа хилийн зах зээл байгуулж байжээ. Тэр зах зээл нь зөвхөн гэр майхан төдий түр суурин байгаагүй бололтой гэж зарим эрдэмтэд үздэг. Худалдааны асуудлаас болж заримдаа үхэх сэхэхээ үзэх ширүүн байлдаан болж хувирах явдалч байжээ.

МЭӨ 200 онд Хятад улс умар зүгт улам хүчирхэгжиж байгаа Хүннү нарыг дарах зорилгоор 300,0 мянган цэргээр довтлон Хүннүгийн гавшгай морьт цэрэгт хиартлаа бут цохиулж, арга буюу ялагдсанаа хүлээн зөвшөөрч найрамдлын гэрээ байгуулж, газар нутгийнхаа зааг хилийг тодорхойлон тогтоожээ.Тэр гэрээнд 'Урт хотоос (Түмэн газрын цагаан хэрмээс) хойших нум сумтны улс шаньюй (хүннүгийн хааны)-н цаазыг дагатугай.Урт хотоос дотогших дээл малгайтны улсыг би захиртугайхэмээн хятадын хаан зөвшөөрсөн тухай айлтгал байдаг аж.

Энэхүү гэрээгээр Хүннү Хятадын хооронд тохиролцсон нэгэн чухал асуудал бол Хүннүгээс Хятадтай худалдаа хийх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хүннү болон түүний халааг авсан дараа дараагийн нүүдэлчдийн төр улс цөм хятадтай худалдаа хийхийг чухалчилж байсан.Учир нь нүүдэлчдийн голчлон эрхэлдэг мал аж ахуй бусадтай арилжаа хийх нэмүү бүтээгдэхүүн гаргах талаараа харьцангуй давуу байсан нь хожмын түүхээр ч нотлогддог. Бас талаар тэдний аж ахуй ачилга, уналгад хэрэглэх морь, тэмээ олонтой, газар зүйн алслалыг амархан гэтлэх чадвар сайтай байсан болохоор Хятад мэтийн суурьшмал орны хүмүүсийг бодвол хаа ч хүрч чадцаг байжээ.Нөгөө талаар нүүдэлчдийн аж ахуйд бөс даавуу, торго дурдан, төмөрлөг эдлэл, тариа будаа зэрэг суурьшмал орны аж ахуйн бүтээгдэхүүн төдий л элбэг байсангүй.Иймд энэ хэрэгцээг худалдаа арилжаагаар нөхөх эрмэлзлэлтэй байжээ.

Гэтэл Хятадын хаад нүүдэлчдийг худалдаагаар боож, гачигдуулан сөгөтгөх төрийн бодлогоо явуулж байжээ.Умар зүгийн догшин нүүдэлчид Хятадад үе үе уулгалан довтолж байсан нь оршин тогтнох нөхцлөө хангахын төлөөх ширүүн тэмцлийн нэг хэлбэр байлаа.

Хятадад ч нүүдэлчидтэй худалдаа хийх эдийн засгийн шаардлага байсныг эрдэмтэд нотолжээ. Хятадад газар тариалангийн ажилд ашиглах зүтгэх хүчний мал, цэргийн агт гачигдалтай байжээ. Нүүдэлчид хятад аргыг нь өөрийн нь эсрэг ашиглаж, хятадад морь худалдах хориг тавьж байжээ.Хүннү нар хятадаас гадна өөрийн зүүн хөрш Ухань зэрэгтэй худалдаа хийдэг байжээ.Хүннү нар Дорнод Туркестантай өргөн харилцаатай байжээ.

Хүннү нар хятадын өрнө дахинтай харилцах худалдааны их зам 'торгоны замыг’ хяналтандаа байлгаж байжээ.1924 онд нээсэн Хараагын ноён уулын булшнаас алс холын герег-бактрийн бөс даавуу гарсан нь хүннү нарын хяналтанд байсан "торгоны замын' нөлөө бизээ.

Хятадын хаад нүүдэлчидтэй хийх худалдааг маш хатуу атгаж, журамлан байсан нь хувийн худалдаачдын эрх ашигт харшилдаг байжээ.Иймд үе үе нууцаар Хүннү нартай худалдаа хийдэг байжээ.Ингэж нууцаар худалдаа хийсэн хувийн худалдаачид илэрвэл маш хатуу цээрлэл үздэг байжээ.Жишээ нь: МЭӨ 121 ондХүннү нартай нууцхудалдаа хийгээд илэрсэн 500 хятад худалдаачдыг цаазалж байжээ.Түүгээр барахгүй хятадууд нүүдэлчдийн худалдаачдын эсрэг уулгалан довтолдог байжээ.МЭӨ 129 онд У-ди хаан хилийн худалдаа (буюу албан ёсоор зөвшөөрөгдсөн) хийж байсан Хүннү худалдаачдыгг дээрэмдүүлэхээр тус бүр 10000 цэрэг захирсан 4 жанжнаа илгээж их хэмжээний зүйл олзолж байжээ.

Манай эриний III-VI зууны үед Хүннү нарын халааг авч төр улсаа байгуулсан Сяньби нарын үед Сяньби-Хятадын хоорондын худалдаа мөн л чухал суурьтай байв.

Сяньби нарын аж ахуйд мөн л мал аж ахуйг голлон, ан гөрөө ьилээд чухал байжээ.Тэд бас хятадын нөлөөгөөр газар тариалангийн ажлаар нилээд оролдох болжээ.Сяньби нарын гар урлалын ажил улам нарийсан сайжирсаар байжээ.

Сяньби нар газар тариалангийн орнууд тухайлбал хятадтай мал аж ахуйн бүтээгдэхүүнээр арилжаа хийж, бөс бараа, торго дурдан, тариа будаа, боловсруулсан сайн төмөр олж авахыг хичээдэг байжээ.

Хятадын сурвалж бичигт Сяньби нарын тухай 'нүүдэлчдийн хуран цугларах нь өдөр ирэх тутам улам бүр олшрон, мал аж ахуй, ан гөрөө хийх нь тэдний хэрэгцээг хангахгүй болсон* учир хятадын умард хилийг довтлон хязгаар нутгииг цөлмөн хоослох боллоо гэж бичжээ.

Манай эриний IV зууны үеэс монгол нутагт аж төрж байсан Жужан хэмээх аймгийн тухай түүх сударт тэмдэглэсэн бпидаг.Тэднийг түүхчид Сяньби нартай удмын холбоотой, монгол хэлтэн аймаг байсан бололтой гэж үздэг.Тэд анхлан Тоба-Вэй улсад харьяалагдан алба барьдаг байснаа тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж, МЭ 5 дугаар зууны эхээр, Жужан хэмээх бие даасан улсыг байгуулжээ.

Ийнхүү Сяньби нарын оронд Жужаны төр улс түүхийн тавцанд товойн гарч ирсэн байна.Жужаны төрийн төв нь Хангай уулын орчим байжээ.Жужаны бүрэлдэхүүнд эдүгээ цагийн Монгол, Манжуурын баруун хэсэг, Хятадын Синьзянь уйгарын өөртөө засах районы дорнод хэсэг хамрагдаж байжээ.

Жужан нарын эрхлэх үндсэн аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө байжээ.Тэд Хятад, Тоба-Вэй улс, алтайн түрэгчүүдтэй улс төр, эдийн засгийн олон талт харилцаатай байжээ.

Гэвч Жужаны хаант улс V зууны үеэс дотоодын хямралд нэрвэгдэж, VI зууны үед Түрэгийн хаант улсад түрэгдэн, нэг хэсэг Дунай-Карпат хүртэл нүүдэллэж, түүхэнд аваргууд гэдэг нэрээр тэмдэглэгдэн үлджээ.

Жужаны дараа Төв Азийн нүүдэлчдийн дотроос Түрэгүүд голлох үүргийг гүйцэтгэх болжээ. VI зууны дунд үед Түрэгийн хаант улс хэмээх нүүдэлчин аймгуудын шинэ нэгдэл бий болж, газар нутгаа өргөтгөн тэлэх байлдан дагууллыг идэвхтэй явуулж байв.

Ерөөс нүүдэлчдийн төр улсад Хятадаас өрнөд хүрдэг торгоны их замд хяналт тавьж ноёрхох явдал чухал ач холбогдолтой байсан.Түрэгүүд ч эл худалдааны их замыг мэдэлдээ барьж түүгээр дамжин явагдах худалдаанд их гааль ногдуулж, их олз ашиг олж байв.Энэ замыг хяналтдаа байлгах нь Турэгчүүдэд гадаад орнуудтай өргөн харилц.ы тоггоох бололцоог олгож байжээ.

Түрэгийн хаант улс өрнө зүг Эфталитийн хааш улс, умар зүг Енисейн Хиргисийг эрхшээл мэдэлдээ оруулж, улмаар өмнө зүг Хятадад хэд хэдэн удаа амжилттай довтолж, хятадаас жил бүр их хэмжээний алба авах болжээ.

Түрэгийн зонхилон эрхлэх аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө байсан боловч, газар тариаланг нилээд өргөн эрхлэж, төмөр хошуут анжис, төмөр багаж ашиглаж байжээ.

Түрэгүүд дотооддоо болон гадаад орнуудтай худалдаа нилээд хэмжээгээр хийдэг байжээ.Мөн гар урлал өндөр түвшинд хүрсэн нь Монгол нутагт өргөн байдаг Түрэгийн булш бунхныг малтсан археологийн дурсгалаас тодорхой мэдэгдцэг.

Түрэгийн үед чулуугаар урлах ажил их хөгжиж, хот байгуулалт архитектурын томхон цогцолбор, хөшөө дурсгал босгож байжээ.

Гэвч Түрэгийн хаант улс дотоодын самуун, гадны довтолгоонд идэгдэж VIII зууны үед мөхжээ.Түрэгийн орыг Уйгарын хаант улс эзлэн баруун зүгт Алтайгаас дорно зүгт Хянган, өмнө зүгт Их говиос умар зүг Соёны уул хүртэл өргөн уудам нутагт эрхшээлээ тоггоожээ.

Уйгарын аж ахуйн чухал салбар нүүдлийн мал аж ахуй байсан боловч усалгаатай газар тариалан эрхэлж, үр тариагаа гар болон зүтгэх хүчний мал хэрэглэдэг тээрмээр боловсруулж байжээ.Тэд бас ан гөрөө эрхэлдэг, ангийн олборыг голчлон худалдаанд зориулж байжээ.Тэд Хятад болон Дундад азитай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай байжээ. Худалдаанд бүтээгдэхүүнийг бүтээгдахүүнээр солих арилжих худалдаа голлож байсан боловч өөрийн улсын төлбөрийн хэрэгсэл тусгай зоос цутгаж, ашиглаж байжээ.

Уйгарууд Хятад болон Дундад Азид мал аж ахуйгаас гарах түүхий эд, ноос ангийн үс гаргаж тэндээс торго, гоёл чимэглэлийн зүйл авдаг байжээ. Тэдний худалдаа арилжаа хир далайцтай байсныг нэгэн удаа тэд 6000 адуу хятадад гаргаж 240000 толгой торго авч байснаас төсөөлж болох юм.Уйгарт хот байгуулалтын ажил, хотын соёл гар урлал нилээд хүчтэй байжээ.Уйгарын хотууд зах зээлийн зангилаа болж, нүүдэлчдийг өөртөө татаж байжээ.

Уйгарын хаант улс 840 онд Енисейн Хиргисүүдэд цохигдон мехжээ. Уйгарын орныг эзлэсэн Хиргисийн улс удалгүй IX зууны уед Хятан нарт шахагдан Монгол нутгаас нуун зайлжээ.

Хятан нарыг монгол угсаатай гэж эрдэмтэд уздэг.Хятан нар IX зууны дунд үеэс Елню овгийн хаадын захиргаанд нэгдэн төр улсаа байгуулж, нутгаа дөрвөн зүг найман зовхист их тэлж хучирхэг гүрэн байгуулжээ.Х зууны үеэс Ляо гүрэн хэмээн нэрлэгдэх болжээ.

Ляо гүрний умарт хэсэгт нүүдпийн мал аж ахуй тэргүүлэх үүрэгтэй байсан бол өмнөд хэсэгг газар тариалан чухал ач холбогдолтой байжээ.

Ляо гүрэнд хот суурин байгуулагдаж, гар урлал хөгжин, хүдэр олборлох, торго нэхэх, хүр хорхой үржүүлэх ажил ихэд •дэлгэрч байжээ.

Ляо улсад худалдаа ихэд дэлгэрч, ялангуяа хот суурин газар ихээхэн хөл бэлтэй их худалдаа явагдаж байжээ.Ляо улсын дээд нийслэл буюу Шан-Цзин хотод худалдааг эмх цэгцтэй болгох зорилгоор худалдааны умард, өмнөд хоёр танхим байгуулж, умард танхим нь нүүдэлч аймаг угсаатны, өмнөд танхим суурьшмал аймаг угсаатны худалдааны ажлыг эрхэлж байжээ.

Ляо улсад худалдаа наймааны арилжааны хэлбэр дэлгэрч байсан хэдий ч Х-Х1 зууны үед зоос мөнгө таваарын гүйлгээнд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

Хятан гүрний үед дотоод гадаад худалдааны ажлыг эрхлэх төрийн тусгай байгууллагатай байсан бөгөөд худалдаанаас гааль татвар хураах журам тогтоон мөрдүүлж, төмөрлөгийн зүйл, ноос зэргийг гадагш гаргахыг хааны зарлигаар хатуу чанд хориглож байсан нь эдийн засгаа хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээ байжээ.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх
idiomatic-dormant