P2014-02-16 - Барааны чанар стандарт

Ангилал: Бараа судлал

БАРААНЫ ЧАНАР СТАНДАРТ

1.    Чанарын тухай

2.    Чанарын үзүүлэлт, түүнийг тодорхойлох аргууд

3.    Чанарын хяналт

4.    Барааны чанарт нөлөөлөх хүчин зүйлс

5.    Барааны чанарт тавих шаардлага

Барааны чанар гэдэг нь бүтээгдэхүүний зориулалтаар нь ашиглахад хүний хэрэгцээг хангах эсэх чадварыг илэрхийлдэг  шинж чанаруудын нийлбэр цогц юм. Эд юмс, бараа бүтээгдэхүүн болон маш олон бодит онцлогууд болон шинж чанартай байна. Энэ шинж чанарууд нь түүнийг бүтээж бий болгоход мөн эдэлж хэрэглэх явцад илрэн гарна. Барааны чанарыг үнэлэхэд хүмүүсийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй буюу хэрэглээний шинж чанаруудыг сонгож авна.
Энэ шинж чанарууд нь эдлэлийн нийгмийн ач холбогдол, шинж чанар, эдэлж хэрэглэхэд эвлэг тохиромжтой байдал, гоо сайхны төгс боловсронгуй байдал зэргийг тодорхойлдог. Чанарыг бодитой үнэлэхэд барааг эдэлж хэрэглэх үед илрэн гарах шинж чанаруудын голчлон сонгож авах ба технологийн боломж, тээвэрлэх чадвар зэрэг бусад шинж чанарыг харгалзан үзнэ.

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах нь хэрэглэгчдийн сонирхол төдийгүй үйлдвэрлэгч өөрийгөө найдвартай түнш гэдгийг харуулах, урт хугацааны ашигтай ажиллагаагаа хангахад л чухал нөлөөтэй асуудал ююм. Барааны чанар нь түүний тоон тодорхойлолт буюу үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно. Бүтээгдэхүүний чанарыг бүрдүүлэх шинж чанаруудын үзүүлэлтийг чанарын үзүүлэлт гэнэ. Эдгээр үзүүлэлт нь гол төлөв км.м.кг зэрэг хэмжүүрийн ямар нэг нэгжээр илэрхийлэгдэх ба зарим нь хэмжээгүй ч байж болно.

 2.    Чанарын үзүүлэлт, түүнийг тодорхойлох аргууд

•    Барааны чанар нь түүний тоон тодорхойлолт буюу үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно. Бүтээгдэхүүний чанарыг бүрдүүлэх шинж чанаруудын үзүүлэлтийг чанарын үзүүлэлт гэнэ. Эдгээр үзүүлэлт нь гол төлөв км.м.кг зэрэг хэмжүүрийн ямар нэг нэгжээр илэрхийлэгдэх ба зарим нь хэмжээгүй ч байж болно. Тодорхойлж байгаа шинж чанарын тооноос хамаарч чанарын үзүүлэлтийг нэгж ба иж бүрэн гэж үздэг. Нэгж үзүүлэлт нь барааны нэг л энгийн шинж чанарыг тодорхойлно. Жишээ нь: Хүлээн авагчийн ажиллах чадвараар/нэгж үзүүлэлтээр/ түүний найдвартай ажиллах чадварыг тодорхойлно.

•    Иж бүрэн үзүүлэлт нь нэгэн зэрэг хэд хэдэн энгийн нийлмэл шинж чанарыг тодорхойлдог.

•    Барааны чанарын төвшин гэдэг нь үнэлэгдэж байгаа барааны үзүүлэлтийг тулгуур ба суурь загварын зохих үзүүлэлтэй харьцуулж гаргасан чанрын харьцангуй тодорхойлолт юм. Барааны чанарын үзүүлэлтийг дараах аргуудаар тодорхойлно. Үүнд: Хэмжих арга: Барааны физик, химийн ба биологийн бусад шинж чанарыг тодорхойлохдоо төрөл бүрийн тоног төхөөрөмж, химийн урвал бодис хэрэглэж тоон утгыг тодорхойлдог арга юм

•    Бүртгэлийн арга: Тодорхой үйл явдал, тохиолдол эдлэлийн тоог ажиглаж тоолох ажиллагаанд үндэслэгдэнэ.

•    Тооцооны арга: Математик аргаар үзүүлэлтийг тооцож гаргахад тулгуурлана. Энэ нь бүтээгдэхүүний зураг төслийн үе шатанд нилээд өргөн хэрэглэгддэг.

•    Энгийн арга: Энгийн аргын нэг төрөл ба бүлэг мэргэжилтнүүд экспертүүдийн саналыг үндэслэн үнэлэлт, дүгнэлт гаргадаг бодитой арга юм.

•    Социологийн буюу нийгэм судалгааны арга: Барааны талаар хэрэлэгчдийн санаа бодлыг судалж цуглуулах, шинжлэн дүгнэлт хийхэд үндэслэгдэнэ. Энэ аргаар олсон мэдээллийг дараа нь математик аргаар боловсруулна.

3.    Чанарын хяналт

Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүд нь стандратын шаардлагад нийцэх эсэхийг шалгах ажиллагааг чанарын хяналт гэнэ. Чанарын хяналтаар тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчийн шаардлага хангасан байдлыг тодруулж, тогтоосон шаардлагад нийцэхгүй тохиолдолд гологдол бүтээгдэхүүнд тооцно. Бүтээгдэхүүний чанарын хяналтанд үйлдвэрлэлийн дотоод хяналт, ажлын дэс дараалал, зохион байгуулалт, технологийн горим мөрдөлтөнд тавих хяналтын систем зайлшгүй чухал үүрэгтэй байна. Ялангуяа дамжлага хоорондын ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайн гүйцэтгэснээр гологдол гарахгүй байх, нэмэлт зардал гаргахаас урьдчилан сэргийлэх, эцсийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрэлдэнэ. Чанарыг зэрэг дугаараар ангилагддаг барааны хувьд зэргийн стандартын шаардлагыг харгалзан зохих зэргээр ангилалд бүх шаардлага хангахгүйг нь гологдол бүтээгдэхүүнд тооцно. Энэ чанарыг хяналтыг худалдан авагч тал барааг чанараар хүлээн авах үед хийж болно. Стандартын үзүүлэлттэй тохирч байгаа эсэхийг тодорхойлохдоо дээрх чанарын үзүүлэлтийш хэмжих аргуудаас аль бололцоотойг сонгон хэрэглэнэ. Бүтээгдэхүүний чанарын талаар төрийн зүгээс зохих хяналт тавих, маргаантай асуудлыг шийдэх, магадлан дүгнэлт гаргах зэрэг чиглэлээр салбарын мэргэжлийг хяналтын газар байгууллагууд чанарын хяналтыг нарийвчлан гүйцэтгэнэ.

4.    Барааны чанарт нөлөөлөх хүчин зүйлс

•    Барааны чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг шууд ба дам нөлөөлөл гэж ангилна. Чанарт шууд нөлөөлөх хүчин зүйлд бүтээгдэхүүний төсөл зохих загвар боловсруулалтын чанар жинхэнэ бүтээгдэхүүн / үйлдвэрлэх/ ажлын чанар хамаарагдах ба энд норматив техникийн баримтжилтийн чанар, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн чанар, түүхий эд материал бүрдэл хэсгүүдийн чанар, ажилчдын хөдөлмөрийн чанар, технологийн горимын мөрдөлт зэрэг чанар зэрэг ойлголтууд багтана. Барааны чанарт шууд нөлөөлөх хүчин зүлийг объектив ба субъектив гэж ангилж үздэг.

•    Объектив хүчин зүйлд эдлэлийг хийц, үйлдвэрлэлийн баазын техникийн төвшин, үйлдвэрлэлийн механикжилт,  автоматжуулалт, орчин үеийн технологи ба хяналтын техник хэрэгсэл зэрэг хамаарагдана.

•    Субъектив хүчин зүйл гэдэг нь хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйл мэргэжлийн ур чадвар, ерөнхий боловсролын төвшин, хүний сэтгэл зүйн тэнцвэрт байдал, хөдөлмөрийн үр дүнг үзүүлэх хувийн сонирхол зэрэг ойлголт юм.

Бүтээгдэхүүний чанарт тавигдах нормчлогдсон шаардлагын төвшин нь үндсэндээ эд материалын сонголт, үйлдвэрлэх арга, эцсийн дүнд бэлэн бүтээгдэхүүний чанарыг тодохойлдог. Барааны чанарыг бүрдүүлэх үндсэн хүчин зүйлсийн нэг нь түүхий эд материал юм. Бүх түүхий эд материалыг гарал үүслээр нь байгалийн ба химийн /нийлэг ба дууриамал/ химийн бүтээгдэхүүнээр нь органик ба органик бус гэж ангилна. Барааны үйлдвэрлэлд ургамал /каучук, хөвөн, олс, мод/ амьтны арьс шир, эвэр туурай, жинхэнэ торго/ гаралтай органик түүхий эд материалыг өргөн хэрэглэж байна. Бүтэц гэдэг нь бодисын дотоод тогтоц юм. Түүхий эд материалын бүтэц нь эдлэлийн физик, химийн шинж чанарт нөлөөлнө. Үйлдвэрлэгдэн гарч байгаа бараа нь тодорхой хангасан байх ёстой. Барааг зориулалтаар нь тодорхой хугацаанд эдлэж хэрэглэхэд тохиромжтой нөхцөл онцлогийг шаардлага гэж ойлгоно. Хүн амын амьдралын төвшин, эдлэлийн зориулалт, түүхий эдийн нөөц, үйлдвэрлэлийн техник эдийн засгийн бололцоо нөхцөл, барааны тухай мэдлэгийн төвшин зэргээс шалтгаалж чанарын шаардлага тухай бүр өөрчлөгдөж өндөрсөж байдаг. Барааны чанарын шаардлага нь урсгал ба хэтийн ерөний ба тусгай гэж ялгагдана. Урсгал шаардлага гэдэг нь худалдаанд байгаа олноор үйлдвэрлэж буй бараанд тавигдах шаардлага юм.  Барааны чанарт тавигдах нэлээд өндөр төвшингийн иж бүрэн үзүүлэлтийг нэгтгэсэн шаардлагыг хэтийн шаардлага гэнэ. Бараа бүтээгдэхүүнд тавигддаг ерөнхий шаардлагын нэг нь хүний бие организмд хоргүй, аюулгүй байх шаардлага юм. Өнөө үед бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудалд нилээд анхаарах болж ялангуяа хүнсний зүйл, тээврийн хэрэгсэл, хүүхдийн тоглоом гэх зэрэг барааны хор, аюулгүйн талд тавигдах шаардлага улам бүр нарийсч, өндөрсөж байна. Энэ шаардлагыг нарийвчлан тодорхойлсон стандарт болон бусад журам зааврыг чанд мөрдөх явдал чухал болоод байна. Тодорхой нэрийн эсвэл бүлэг бараанд тавигдах шаардлагыг тусгай шаадлага гэх ба энэ нь барааны төрлөөс хамаарч янз бүр байна. Дээрх шаардлагууд нь хэрэглээний аль талыг тодорхойлж байгаагаас хамааруулан тэдгээрийг нийгмийн, зориулалтын, хөдөлмөр зүйн, эрүүл ахуйн, гоо сайхны технологийн, найдварт байдлын, эдийн засгийн шаардлага гэж ангилж үздэг. Барааны ниймийн шаардлага нь тухайн бараа үйлдвэрлэл нь нийгмийн хэрэгцээнд тохирч байгаа эсэхийг болон үйлдвэрлэл хэрэглээний зөв зүйтэй талд тавигдах шаардлага юм. Зориулалты шаардлага нь уг эдлэл үндсэн үүргээ хэр биелүүлж байгаад тавигдах шаардлага юм. Хэрэв бараа нь үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байвал түүнийг зориулалтаар нь ашиглах боломжгүй. Хөдөлмөр зүйн шаардлага нь уг эдлэлийг хэрэглэхэд тохиромжтой байдал, хүний бие организмын онцлог болон ахуйд эдлэж хэрэглэхэд зохистой нөхцлийг хангах байдлыг тодорхойлно. Хөдөлмөр зүйн антропометрийн, физологийн, психофизиологийн, сэтгэлзүйн гэж ангилна. Антропометрийн шаардлага нь уг эдлэл хэлбэр хэмжээний хувьд хүний биеийг хэлбэр хэмжээнд хэр тохирох байдлыг тодорхойлно. Эдлэлийг хэрэглэхэд хүний биеийн хүчний боломжийг физиологийн шаардлага. Хүний мэдрэх эрхтнүүдийн онцлогт уг эдлэл зохих байдлыг психофиологийн шаардлага. Хүний сэтгэлзүйн онцлогт бэлэн бүтээгдэхүүний тохирох эсэхийг сэтгэлзүйн шаардлагаар тодруулна. Хүн эдлэл хоёрын харилцан үйлчлэл нь хүний амьдралын хэвийн үйл ажиллагаанд хор нөлөө аюулгүй байх нөхцлийг эрүүл ахуйн шаардлагаар тодорхойлно.

 

 

 

 

ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТ ISO 9000

Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага боловсруулан ISO 9000 нь дэлхий дахины олон стандартуудыг өөртөө нэгтгэн "Чанарын баталгаа" хэмээх тогтолцоог тодорхойлдог бөгөөд үүнийг дэлхийн 90 улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага нь дэлхийн 100 гаруй улсын Үндэсний стандартын төлөөлөгчдөөс бүрддэг. Зорилго нь дэлхий дахинаа бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын солилцоог хөхүүлэн дэмжих, оюуны, шинжлэх ухаан, технологийн болон эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

ISO 9000-д бүртгүүлэхийн тулд компани үйл ажиллагаандаа чанарын баталгааны тодорхой стандартуудыг хангаж гуравдагч этгээд болох бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байх ёстой. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө бус чанарын баталгааны систем нь бүртгэгдэнэ. ISO 9000 бүртгэл нь худалдан авагч нарт "Энэ компаний борлуулж буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанарын олон улсын стандартыг шаардлагыг хангаж байхыг баталгаажуулсан зохих тогтолцоотой" гэдгийг илэрхийлдэг.

ISO 9000 бүртгэлийг авсан компаниудын хувьд харилцагчийн гомдол, үйл ажиллагааны зардал зэрэг нь багасч, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт өсөх зэрэг үр ашигтай байдаг. Анх аж үйлдвэрлэлийн компаниуд чанарын баталгааг хангах уралдааныг эхлүүлсэн ч ISO 9001 стандарт нь аль ч эдийн засгийн салбарыг гадуурхахгүй. Стандартад нийцэж буйг гэрчлүүлэх эсэх таны шийдвэр нь худалдан авагчдын хүлээлт эсвэл зах зээлийн шаардлагаас ихээхэн хамаарна. Жишээлбэл зарим компаниуд ISO 9000 бүртгэлгүй үйлдвэрлэгч нараас бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл худалдан авдаггүй.

ISO 14001 Баталгаажуулалтын тогтолцооны товч танилцуулга

ISO 14001 стандарт нь байгууллагын үйл ажиллагаатай холбогдох байгаль орчинг сайжруулах ОУСБ-аас тогтоосон байгаль орчны удирдлагын тогтолцооны талаарх олон улсын стандарт бөгөөд байгаль орчны удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын тогтолцоо нь байгууллага байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн уг стандартанд нийцсэн эсэхийг гуравдагч баталгаажуулалтын байгууллагаар үнэлүүлж баталгаажуулалт авах тогтолцоог хэлнэ.

•    ISO 14001 стандарт нь тухайн байгууллага байгаль орчинд хор хөнөөлгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа эсэхийг үнэлсэн тогтолцоо юм.

Уг тогтолцоог нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага

Олон улсад байгаль орчны удирдлагын талаарх нөлөөг сайжруулах

•    Байгаль орчны бохирдлын талаарх байгууллагын хариуцлагыг сайжруулах

•    Байгаль орчны чухал талыг онцолж хэрэглэгчдийн байгаль орчны талаарх ойлголтыг төрүүлж байгаль орчинд хор хөнөөлгүй бүтээгдэхүүний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх




ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны товч танилцуулга
Олон улсын стандартчлалын байгууллагаас 2005 оны 9-р сард хүнсний аюулгүй байдлын удирдлагатай холбоотой стандартыг гаргасан.

ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага

•    Хүнсний аюулгүй байдлын үр нөлөөг дээшлүүлж, олон улс дахь худалдааг дэмжих

•    Хамтран ажилладаг байгууллагуудын  хүсэлт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах

•    Бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэрлэлийн үйл явцад уг тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд дээрх тогтолцоогоор дамжуулж харилцагч байгууллагуудын хоорондын итгэлцлийг дээшлүүлэх

•    Үйлчлүүлгчдээс ирэх итгэлцлийг нэмэгдүүлснээр харилцагчаа байнгын үйлчлүүлэгч болоход уг тогтолцоог байгууллагадаа нэвтрүүлэх шаардлагатай.

•    ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагад үүсэх асуудлыг уг стандартад заасны дагуу шийдвэрлэх аргыг зааж өгнө.
ISO 22000 уг тогтолцоог нэвтрүүлсний дараах үр дүн

•    Стандарчлагдсан тогтолцоогоор хүнсний аюулгүй байдал болон ариун цэврийн тогтолцоог байгууллагад нэвтрүүлнэ.

•    Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх

•    Ариун цэврийн тал дээрх тогтолцооны үр дүнг байгууллагад нэвтрүүлэх

•    Байгууллагын дүр төрхийг сайжруулж үйлчлүүлэгчдийн итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлнэ
•    Бүтээгдэхүүний хорогдол, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжгүй байдал, илүү зардлыг багасгана.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax