P2014-2-16 - Гаалийн мэдээлэл технологийн хөгжил

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

Монголын гаалийн байгууллага нь 1993-2010 оны хугацаанд гаалийн мэдээллийн 3 том системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Гаалийн байгууллага нь мэдээллийн технологийг хөгжүүлэгч үндсэн чиг үүрэгтэй байгууллага биш боловч мэдээллийн эрин зуунд мэдээллийн технологийн үйл ажиллагааг дэмжихгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болоод байгаа билээ.

АСИКУДА: Гаалийн байгууллага нь 2003 он хүртэл мэдээллийн АСИКУДА v.2.6 системийг ашиглаж ирсэн. Энэ систем нь НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал /ЮНКТАД/-ын ивээл дор хөгжиж буй орнуудад нэвтрүүлж байсан систем юм. АСИКУДА системийг Монгол улсад 1993 оноос эхлэн нэвтрүүлж, 1995-1997 онд гаалийн 12 байгууллагад (Улаанбаатар, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Ховд, Баян-Өлгий, Дорнод г.м) суурилуулж ашигласан. Нийт өртөг нь 900.0 гаруй мянган ам.доллар болсон ба Монгол улс, Япон улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран санхүүжүүлсэн. АСИКУДА системийг нэвтрүүлснээр гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт, татвар хураамжийг автоматжуулах, гадаад худалдаа, тээврийн бичиг баримтыг олон улсын стандартад ойртуулах, гаалийн улсын байцаагчийг бүртгэх, ажлын ачааллыг нь жигдрүүлэн хуваарилах, гадаад худалдааг дэмжих, хөнгөвчлөх зэрэгт нааштай ахиц гарснаас гадна гаалийн байгууллага нь зохих тооны компьютертэй болж, гаалийн улсын байцаагч нар цахим тоолууртай харьцаж сурч, гаалийн бүрдүүлэлтийг компьютерээр хийдэг болсон нь цаг үеэ олсон чухал үйл явдал байсан. Харин энэ системийн дутагдал гэвэл нийт гаалийн байгууллагыг хамарч чадаагүй (зөвхөн 12 газарт суурилуулсан боловч зарим газарт огт ажиллаагүй), сүлжээнд ажилладаггүй, нэгэнт үүссэн сангаас шууд статистик мэдээ гаргаж болдоггүй (UNIX, Prologue программ нь DOS-руу чөлөөтэй хөрөвдөггүйгээс), санхүү татварын тайлан, эдийн засгийн дүн шинжилгээ хийх функциональ үйлдлүүд нь анхнаасаа манай нөхцөлд тохирч ажиллаагүй, программд өөрчлөлт оруулахад заавал Швейцарийн Женев хотноо байрлах төвд нь хандаж хийлгэдэг, үүнээс болж хугацаа их алддаг, программын өртөг нь их өндөр зэрэг болно. ЮНКТАД-ын АСИКУДА хөтөлбөрийн Ази, Номхон далайн салбартай хамтран боловсруулсан бөгөөд өртөг нь 1 сая 500.0 мянган ам.доллар, хэрэгжүүлэх хугацаа нь 2-3 жил байсан. Нэгэнт санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, 2-3 жил хүлээх боломжгүй, АСИКУДА 2.7 хувилбарын баталгаат хугацаа нь дуусаж ажиллахаа больсон зэргийг харгалзан үзэж, МУГЕГ-ын даргын 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 345-р тушаалаар сүлжээний горимд ажиллах гаалийн мэдүүлгийн программ хангамжийг үндэсний компаниудын хооронд тендер зарлах замаар шалгаруулж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.

ГАМАС (Гаалийн Албаны Мэдээллийн Автоматжуулсан Систем): ГАМАС-ЫН БҮТЭЦ ГАМАС нь программ хангамж, мэдээллийн сүлжээ гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байгаа. Программ хангамж Гаалийн албаны мэдээллийн автоматжуулсан систем (ГАМАС)-ын гол үндсэн хэсэг нь программ хангамж юм. Үүнийг боловсруулах гэрээг тендерт төсөл нь шалгарсан Бодькомпьютер, Оргилтех ХХК-тай 2001 оны 8 дугаар сарын 21-нд байгуулсан. Энэ хугацаанд хоёр компани нь дундаасаа интернэт-программчлалын ECM ХХКомпани байгуулж гэрээт ажлыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэн 2003 оны 06-р сарын өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн. Программын зорилго нь сүлжээний горимд клиент-сервер зарчмаар ажиллах Гаалийн Албаны Мэдээллийн Автоматжуулсан Системийн программ хангамжийг боловсруулах ажил байсан. ГАМАС (Гаалийн Албаны Мэдээллийн Автоматжуулсан Систем) нь 2002 оноос хойш өнөөг хүртэл гаалийн системийн хэмжээнд амжилттай ажиллаж байна. ГАМАС-ийн хүрээнд одоогийн байдлаар нийт 90 гаруй програм хангамж ажиллаж байна. ГАМАС нь дотроо дараах дэд систем, програм хангамжуудыг багтаасан үндэсний хэмжээний анхдагч томоохон цогц систем юм.

Программ хангамж нь дотроо:

· Гаалийн бүрдүүлэлтийн нэгдсэн дэд систем

· Манифестийн нэгдсэн дэд систем

· Татвар,хураамжийн нэгдсэн дэд систем

· Гаалийн хяналт шалгалтын дэд систем

· Вэб портал, интранет, мэйл

· Бусад нэмэлт програм хангамжууд багтаж байна.

Программууд нь WINDOWS-ийн орчинд ажилладаг, монгол хэл дээр бичигдсэн учир ашиглахад хялбар, клиент-сервер технологи дээр үндэслэгдсэн. Үйлдлийн SQL систем ашигладаг бөгөөд гаалийн байгууллагын анхны үндэсний программ юм. 2009 он хүртэл хилийн болон гүний бүх гаалийн байгууллагууд гаалийн шинэ программ ГАМАС v.4.0-г ашиглаж гаалийн бүрдүүлэлт хийж ирсэн. Мэдээллийн сүлжээ ГАМАС-ын нэг онцлог нь гаалийн байгууллагын түүхэнд анх удаа мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгож байгаатай холбоотой. Сүлжээ байгуулахдаа шилэн кабель, сансрын холбооны бага оврын тоног төхөөрөмж (VSAT), радио модем, жирийн модем зэрэг янз бүрийн техник технологийн шийдлийг ашигласан. Дээрх технологи, шийдлүүд нь манай үндэсний компаниудын бий болгосон хүчин чадал, технологи дээр суурилагдсан нь бас нэг онцлог юм. Хилийн байнгын болон түр боомтууд нь локаль сүлжээнд холбогдож шинэ программ- ГАМАС v.1.0- оор бүрдүүлэлт хийж байгаа хэдий ч холбооны байгууламжийн дутагдал, хүндрэлээс болоод шууд гаалийн ерөнхий газарт мэдээллээ дамжуулж чадахгүй, уян дискээр аймгийн төвд хүргүүлж тэндээсээ модемоор гаалийн ерөнхий газартай холбогдож байгаа. Компьютерийн техник хэрэгслийн хангамж Программ хангамж, мэдээллийн сүлжээ нь компьютерийн техник хэрэгсэл, боловсон хүчингүйгээр ажиллахгүй билээ. Сүлжээний горимд ажиллах шинэ программ хангамж нь компьютерийн хэрэгслийг шинэчлэхийг шаардсан. ГАМАС нь Монгол хэл дээр бичигдсэн, ашиглахад хялбар учир гаальчид хурдан суралцаж гаалийн хяналт бүрдүүлэлтийг хурдан шуурхай хийж гадаад худалдааг хөнгөвчлөх зорилтыг хангаж ирсэн билээ.

CAIS and CEPS: Азийн хөгжлийн банк (ADB), БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл” төслийн хүрээнд боловсруулсан “Гаалийн удирдлагын мэдээллийн систем” (цаашид “CAIS/CEPS” гэх)-ийг 2010 оны 3 дугаар сарын 1-нээс шилэн кабелаар холбогдсон бүх гаалийн газар хороодод нэвтрүүлээд байна. Энэхүү систем нь орчин үеийн мэдээллийн WEB технологи дээр суурилсан ашиглахад хялбар, гаалийн хяналт бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх, гаалийн зөрчил, эрсдийн менежментийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх зэрэгээс гадна мэдээллийн аюулгүй байдлын тал дээр өндөр хэмжээнд хамгаалагдсан байдгаараа өмнөх гаалийн системүүдээсээ онцлог давуу талтай юм. Уг программ нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнд:

· CEPS – Customs External Portal System (Гадны хэрэглэгчдэд зориулсан портал систем)

· Тээвэр зуучийн байгууллага – Манифест бичих, гааль уруу илгээх

· Зуучлагч байгууллага – Мэдүүлэг бичих, гааль уруу илгээх гэх мэт

· Гаалийн бүсийн хэрэглэгчид /Терминал, агуулахын эрхлэгчид/- Орох, гарах үйлдэл хийнэ.

· CAIS – Customs Administration Information System (Гаалийн хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн систем)

· Cargo – Ачааны менежмент

· Clearance – Гаалийн бүрдүүлэлт

· Finance-санхүү татвар

· RM – Эрсдлийн менежмент

· Admin - Админ хэсэг гэсэн дэд системээс бүрддэг.

Энэхүү программ нь дэлхийн мэдээлэл технологийн стандарт нийцсэн маш дэвшилт технологийг ашигласан гаалийн үйл ажиллагаа бүрэн автоматжих, цаасгүй цахим гааль болох зорилго зорилтыг хангах программ болсоноороо давуу бөгөөд онцлог юм. Тус гаалийн газар нь мэдээлэл технологийг өргөнөөр нэвтрүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний гаалийн терминаль гаалийн газар хооронд өндөр хурдний шилэн кабелаар холбогдож шуурхай хурлыг алсын зайнаас өглөө болгон хийж мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байна. Гаалйн газрын хэмжээнд нийт ГУБ нар бүгд өндөр хүчин чадал бүхий компьютер, принтер, скайнер, канон зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн автомажсан. Булган аймгийн Тэшиг суман дэх Бага-Илэнхийн боомтыг ГЕГ-тай VSAT буюу сансарын антенаар холбож уг боомт дээр гаалийн бүрдүүлэлт хийх болон мэдээ мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2015-8-21 -

Бичсэн: Зочин
Өөрөө гаалийн улсын байцаагч, оюутан, эсхүл гаалийн тухай сонирхогч уу, энэ талаар мэдээлэл өгнө үү
Бичлэг

P2015-3-30 -

Бичсэн: gerlee (зочин)
Ih heregtei medeelel baina. Oruulsand bayrlalaa баярлах
Бичлэг
idiomatic-dormant