P2014-3-15 - Бичгийн машинтай гаалиас цахим гаальд хүрсэн нь

Бичгийн машинтай гаалиас  цахим гаальд хүрсэн нь

Монгол улсад ардчилсан хувьсгал 1990 онд ялж. Социалист нийгэмээс ардчилсан нийгэмд шилжсэнээр бидний мэдэхгүй, сонсож байгаагүй маш олон зүйлс бидний амьдралд  орж ирсний нэг бол компьютор, мэдээллийн технологи байсан юм.  Тиймээс  тухайн үед мэдээллийн технологи компьютор гэдэг ойлголт төдийлөн танил бус,шинэ ойлголт байсан юм. Мэдээллийн технологийн салбар бол бусад салбарын хөгжлийн төшүүрэг нь болж өгдгөөрөө бусад салбаруудаас онцгой давуу талтай салбар юм. Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг,ач холбогдлын талаар дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч энэ талаар НҮБ, Европын холбоо, ДГБ зэрэг олон улсын байгууллагуудаас онцгойлон анхаарч  мэдээллийн технологууд бусад салбаруудад хэрхэн нэвтрүүлэх талаар заавар зөвлөмж, стандартуудыг гаргасаар байна. Иймээс  дэлхийн улс орнууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх урт, богино хугцааны хөтөлбөр хэрэгжүүлж мэдлэгт тулгуурласан үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ихээхэн дэмжиж байна. Гаалийн байгууллага нь тухайн улс үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж, гадаад худалдааг хөнгөвчилж, төсвийн орлогыг бүрдүүлэн улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байдаг нэн чухал байгууллага билээ. Иймд гаалийн байгууллага хяналтын үр ашгаа нэмэгдүүлэх, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй, түргэн шуурхай болгох, гаалийн зардлуудыг бууруулах, залилан мэхлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг, халдлага, олон улс дамжсан санхүүгийн хууль бус ажиллагаатай тэмцэхэд туслах, оюуны өмч ба соёлын өмч хөрөнгийг хамгаалах, барааны аюулгүй байдал ба олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийн орчин, хүнсний аюулгүй байдалын хамгаалалтыг нэмэгдүүлэх  гэх  мэт  чухал зорилгууддаа мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглах нь нэн чухлаар тавигдсаар  байна. Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг зөв оновчтой нэвтрүүлсэнээр гадаад худалдаа хөнгөвчлөгдөж, төсөвт орох орлого нэмэгдэж, гаалийн хяналт шалгалтыг оновчтой зөв зохион байгуулах зэрэг олон ач холбогдолтойг Монголын гаалийн байгууллагын үе үеийн гаальчид маш сайн  ойлгож, дэлхий нийгмийн хөгжилд хоцрохгүйгээр мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн билээ. Монголын гаалийн байгууллагад мэдээллийн технологи, компьютор хэрхэн нэвтэрсэн нь түүх нь өөрөө Монголын гаалийн байгууллагын хөгжил, дэвшил, нүүр царай хэрхэн өөрчлөгдсөн түүх байдаг.

Гаалийн байгууллагад мэдээллийн технологи нэвтэрсэн 1990-2002 /customs & Asicuda/ Гаалийн  байгууллагйн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн нэвтэрсэн  үе шатууд

Asycuda/customs

Олон улсын хэмжээнд ашиглагдаж буй програм хангамж

1990-2002

Гамас

Монгол хүний оюунаар бүтсэн дотоодын бүтээгдэхүүн     windows-ийн орчин  client-server зарчимаар сүлжээны горимд ажилладаг систем

2002-2010

Кайс            Солонгос монголын хамтарсан бүтээл web технологи дээр суурилсан систем

2010-с хойш

v   Гаалийн мэдүүлгийн цахим баазтай боллоо

v   Монгол улсын гадаад худалдааны статистик мэдээг бие даан гаргадаг боллоо

v   Гаалийн бүрдүүлэлтийн горимыг киотогийн конвенцийн дагуу нэвтрүүллээ

v  Олон улсын стандартын байгууллагаас батлан гаргасан барааны ангилал  бусад ангилалын кодуудыг авч хэрэглэж эхэлсэн

v   

Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжиж цахим гааль болох үндэс суурь бодит утгаараа тавигдсан.                             Гаалийн системийн хэмжээний мэдээллийн сүлжээг бий болгож чадсан.                              ГЕГ бүх гаалийн газар хороодтойгоо сүлжээнд холбогдсон.   Түүхэндээ анх удаа бүх гаалийн газар хороодын мэдүүлгийн нэгдсэн бааз бүрдсэн. Бүх гаалийн газар, хороо салбар, боомтуудад нэвтэрсэн

 

 

Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа онлайн горимд  шилжсэн

Гаалийн хэмжээнд мэдээллийн нэгдсэн нэг сантай болсон эрсдлийн менежментийг амжилттай нэвтрүүлсэн

Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны концевци өөрчлөгдсөн

МТ-ийн байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн нь

МУ-ын засгийн газрын  дэргэд ГХЭГ нэртэйгээр 1990 онны 1 сард үйл ажиллагаа явуулж байсан өнөөгийн гаалийн байгууллага тухайн үщийн Худалдаа үйлвэрлийн яамны дэргэдэх Мэдээлэл тооцооллын төвийн хороонд  Тооцоолох техникийн төсөл програм зохион засвар үйлчилгээ хийхаж ахуйн гэрээ хийсэн нь Монголын гаалийн байгууллага үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг ашиглах анхны түүхэн  шийдвэр байжээ. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд улсын хилээр нэвтрүүлэх барааны анхны гаалийн мэдүүлгийн маягт, бараа болон боомтын хялбаршуулсан кодын системийг нэвтрүүлж мэдээллийн автоматжуулалтын анхдагч суурийг тавьж байсан билээ.

Тооцоолох техникийн төсөл, програм зохиох, засвар үйлчилгээ хийх тухай аж ахуйн гэрээ:

Энхүү гэрээний дагуу 1990-1992 оны хооронд ХҮЯ-ны дэрэгдэх мэдээлэл тооцооллоын төвөөс програм зохиогч Баярсайхан, Мандах оператор Чимэгсайн, Баярмагнай нарын 4 хүний  бүрэлдэхүүнтэй баг ирж. Гаалийн хэрэг эрхлэх газарт ажиллан дараахь програм хангамжийг боловсруулж гаалийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь гаалийн байгууллагын автоматжуулалтын эхлэл байжээ.

ГЕГ дээр хийгдсэн гаалийн бүртгэлийн дэд системийн хүрээнд зохиогдсон програмын үндсэн баримт бичиг

Дээрх гэрээний дагуу хийгдсэн програм хангамжийг ашиглан бичгийн машинаар бичсэн гаалийн мэдүүллэг, гадаад худалдааны гэрээг компьюторт ахин шивж мэдээллийн  цахим сан үүсгэж байсан. Тухайн үед гаалийн байгууллага цахим мэдээллийн сантай болсоноор мэдээлэл хайх, мэдээллийн тайлан гаргах зэрэг ажлууд тодорхой хэмжээгээр хөнгөвчлөгдөх эхлэл тавигдаж байжээ. Тэрхүү 90 оны эхэн үе хүртэл гадаад худалдааны статистик  мэдээг Худалдаа үйлдвэрлийн яам, Статистикийн төв газар хамтран гаргадаг байсан бөгөөд ингэхдээ тухайн үедээ гадаад худалдаа эрхэлдэг төрийн өмчит кампани / Эрдэнэт, Текникимпорт, Материалимпорт, Разноимпорт, Монголимпекс, хүнсний болон бусад барааны/ дамжлага баазууд г.м/ гадаад худалдааны мэдээгнь тухайн байгууллагаас нь шууд авч үлдсэн аж ахуйн нэгжийн мэдээг /цахим санг/ гаалийн байгууллагаасавч нэгтгэн гаргадаг байжээ. Гэвч жил ирэх тусам хувийн хэвшлийн гадаад худалдаанд оролцох оролцоо нэмэгдэж байгаа зэрэг нь гадаад худалдааны статистик мэдээг гаалийн байгууллага өөрөө гаргах шаардлагыг бий болгосон юм. Улмаар Монголын гаалийн байгууллага 1992 оны УГЕГ-ын ажлын төлөвлөгөөнд Гадаад худалдааны статистик болон дотоод мэдээллийг тооцоолонм бодох машинаар боловсруулах хөтөлбар гарган ажиллуулхыг Я.Пүрэвшалзадад  даалган дэд дарга Д.Амарсайхан хариуцан ажиллан гэж гаалийн байгууллага дотооддоо өөрсдөө мэдээллийн технологийн хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьж байжээ.  Монголын гаалийн байгууллагын хамгийн анхны гааллийн мэдээллийг цахим хэлбэрт оруулах, цахим мэдээллийн бааз  үүсгэх, түүнчлэн дараа дараагийн олон автоматжуулалтын үндэс болсон CUSTOM_1  програм  1992 онд зохиогдсон байдаг.  Гаалийн анхны мэдүүлгийг БНСЧСУ-ын гаалийн байгууллагын Штеховице дахь сургалтын  төвд-д 1987 онд суралцсан  Л.Жамъяндорж ахлагчтай гаалийн багийхан боловсруулж удирдлагын дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн.

 Анхны гаалийн мэдүүлгийн мягт

БНМАУ-ын улсын хилээр нэвтүүлэх барааны гаалийн мэдүүлэг

Ингэж монголийн гаалийн байгууллага түүхэндээ анх удаа үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд анхны  програм хангамжийг зохиогчид нь Монголын гаальчид өөрсдөө байжээ. Энэхүү програм хангамжийг тухайн үед анх УГЕГ-ийн Тооцоолон бодох  төвийн програмистууд мэдээллийн баазыг DBASE/.dbf/ өгөдлийн бааз дээр зохион байгуулж. “Clipper” програмчлалын хэл дээр бичиж байжээ.

Гаалийн байгууллага 1990 оны 1 сард анхлан дотооддоо өөрсдөө мэдээллийн технологийн боловсон  хүчнийг ашиглаж зарим үйл ажиллагаандаа автоматжуулалтыг нэвтрүүлж байсан байдаг. Энэхүү автоматжуулалт програм хангамжууддаа албан ёсны нэр олгож байгаагүй нь Асикуда системээс өмнө гаалийн байгууллагад автоматжуулалт огт хэрэглэгдэж байгаагүй мэт буруу ойлголтыг төрүүлдэг. Цаашид энэхүү автоматжуулалтыг Customs гэж нэрлэх нь  зүйтэй гэж  бодож байна. Учир нь тухайн автоматжуулалтын үндэс програм хангамж нь болох гадаад худалдааны статистик мэдээг гаргадаг програм хангамж нь Custom нэртэй програм хангамж байсан юм.                                                                                                                                                       Гаалийн байгууллагын анхны програм хангамж болох CUSTOM_II цаашид хөгжүүлсээр CUSTOM_II хувилбарыг гаргаж 2002 он хүртэл ашигласан байдаг.  Одоо ч уг програм хангамжийг шаардлагатай үед ашиглаж тухайн үеийни гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг харах, лавлагаа өгөх холбогдох тайлан мэдээг гаргах зэрэгт ашиглаж байдаг. Тухайн үед томоохон програм хангамжууд хийгдсэн ажлууд

·         Гадаад худалдааны статистик мэдээллийг гаргах CUSTOM_1 болон CUSTOM_II програмууд

·         Манифестийн мэдээлэл оруулж цахим сан үүсгэх програм хангамжийг 1994 онд програмист Г.Мандах зохиож байжээ.

·         УГЕГ-ын даргын 1996 оны 8 сарын 29-ны өдрийн 25 тоот  тушаал гарч анх удаа Интернет сүлжээ ашиглаж эхэлсэн байна.

·         Гаалийн байнууллага 1996 оноос эхлэн өөрийн дотоод сүлжээтэй /NOVELL.3.11/ боллоо.

·         Програмист Б.Баттөмрийн зохиосон гаалийн татвар, нягтлан бодох бүртгэлийн програм

·         Програмист Ж.Батцэнгэлийн Гадаад худалдааны статистик мэдээний бүх хавсралт болон MS-DOS системээс гаргасан дурын мэдээллийг Windows систем рүү хөрвүүлэх программ хийснээр матрицан принтерээр хавсралтуудыг хэвлэж цаг алдаг байсан сул талыг арилгаж Laser принтерээр хэвлэх боломжтой болсоноос гадна өнгө үзэмж сайжирч гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж тухайн үедээ хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

·         Хилийн цэргийн холбоо ашиглан хилийн боомтуудтай холбогдон ажилдаг болсон ба гаалийн мэдүүлгийг хөдөө орон нутгийн салбараас  Floppy Disk ашиглан шуудангаар авч нэгтгэдэг байсан бол modem ашиглан шууд бичлэгийг авч нэгтгэдэг болсон.

·            Хүрсэн үр дүн, ололт амжил (custom)

Тухайн үед гаалийн байгууллага  Сustoms системийг нэвтрүүлсэнээр Гадаад  худалдааны статистек мэдээллийг  бие даан өөрсдөө гаргах үндсэн зорилгоо биелүүлж  чадсан байдаг. Энэ тухайн үед гаалийн байгууллага төдийгүй Монгол улсын хэмжээнд томоохон  дэвшил авч ирсэн зүйл байсан. Гаалийн байгууллага 1995 оны 1 сараас эхлэн гадаад худалдааны статистек мэдээг бие даан гаргадаг болсон нь CUSTOM-ийн хамгийн том ололт, амжилт байжээ.

Түүнчлэн дараах үр дүнд хүрч байжээ.

Үйлдлийн системийн хувьд MS-DOS-ийн орчинд ажилладаг програм хангамжуудыг ашиглаж байсан.  онд гэсэн хэдхэн компьютертэй тэр нь гол төлөв зөвхөн албан бичиг бичих төдийд хэрэглэгдэж байсан бол энэ хугацаанд гаалийн байгууллага танигдахгүй болтлоо өөрчлөгдөн Монгол улсын гадаад худалдааны статистеик мэдээг бие даан гаргадаг боллоо.  Гаалийн мэдүүлгийг шивж мэдээ тайл CUSTOM ан гаргадаг, мэдүүлгийн алдааг хянадаг CUSTOM програмыг хөгжүүлж CUSTOM 1-с CUSTOM  11 гэсэн хувилбар хүртэл бичсэн                   /ГУБ Ж.Батцэнгэл/ 1992 оноос хойшхи Гаалийн мэдүүлгийн цахим баазтай болж гадаад худалдааны  статистек мэдээний үндсэн суурьтай болов. Татварын програм ажиллаж эхэлснээр  өр авлагын асуудлыг шийдэв.                                        Тайлан баланс гаргахад хялбар болов. /Б.Баттөмөр/ Цалинг компьютерээр боддог болов Гадаад худалдааны статистик мэдээг Windows үйлдлийн систем рүү хөрвүүлж хэвлэдэг болов.  Ачааны манифестын цахим баазтай болов. Чиглэл хариуцсан ГУБ-тэй болсноор гаалийн мэдүүлгийн алдаа эрс багсч, гадаад худалдааны статистик мэдээ үнэ зөв гардаг болсон.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх
idiomatic-dormant