P2013-10-27 - Гаалийн экспертиз

Ангилал: Бараа судлал
 Гаалийн экспертиз

Шинжээчийн дүгнэлт гаргах эрхийг дээд боловсролтой, гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар зохих мэдлэг эзэмшиж, гаалийн улсын байцаагчийн эрх авсан шинжээч эдлэх ба шинжилгээний ажлыг тухайн магадлан шинжилгээний төрлөөр дагнан мэргэшсэн, холбогдох сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн шинжээч хийж гүйцэтгэнэ.

Барааны ангилал хариуцсан шинжээч нь Гаалийн улсын байцаагч бэлтгэх сургалтад хамрагдсан, БТКУС-ийн талаар мэргэжил дээшлүүлсэн, мэргэшсэн гаалийн улсын байцаагч байна.

Шинжээчийн эрх

Магадлан шинжилгээний объекттой холбогдох нэмэлт мэдээлэл, бичиг баримт, барааны дээж загварыг гаалийн газар, хороод болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах.

Шаардлагатай гэж үзвэл гаалийн хэрэг бүртгэгчийн зөвшөөрснөөр байцаалтын болон бусад үйл ажиллагаанд оролцож, магадлан шинжилгээний асуудалд холбогдолтой хариулт авах.

Шинжээчийн хууль ёсны эрх, үүрэг, ашиг сонирхолд харшлах үйлдэл гарсан тохиолдолд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.

Магадлан шинжилгээний тухай мэдээллийг хэвлэлд өгөхөөс татгалзах.

Шинжээчийн үүрэг

Эрхлэгчийн хийсэн хуваарийн дагуу магадлан шинжилгээнд ирүүлсэн дээж сорьц, холбогдох бичиг баримт, албан тоотыг хүлээн авч, магадлан шинжилгээг ажил үүргийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэх.

Шинжээчийн дүгнэлт гаргахдаа барааны ангилал хариуцсан шинжээчийн саналыг авах.

Магадлан шинжилгээнд ирүүлсэн дээж, сорьц, бичиг баримт, эд зүйл бүрэн бүтэн байдал, загвар дээжийн хадгалалтыг хариуцах.

Магадлан шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны ирүүлсэн дээжид шинжилгээ хийх явцад гаалийн болон бусад хууль тогтоомжийн зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох албан тушаалтанд мэдээлэх.

Гаалийн хэрэг бүртгэгч болон холбогдох байгууллагын хүсэлтээр өөрийн гаргасан дүгнэлтэд тайлбар өгөх.

Хууль тогтоомжийн зөрчилтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хадгалах

 Магадлан шинжилгээг хийх явцад аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах

Барааны ангилал хариуцсан шинжээчийн эрх, үүрэг

БТКУС-ийн холбогдох тайлбарын дагуу ангиллын кодыг тодорхойлохын тулд шаардлагатай бүх мэдээллийг шинжээчээс гаргуулан авах эрхтэй.

Шинжилгээний дүнг үндэслэн зарим нэрийн барааны критери үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр БТКУС-ийн үндэсний кодны задаргаа хийх санал боловсруулж, Тарифын зөвлөлд оруулах эрхтэй.

Ажил үүргийн хуваарийн дагуу МУ-ын болон олон улсын стандарт, БТКУС-ийн тайлбар, шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулсны үндсэн дээр барааны ангиллын кодыг тодорхойлох критери үзүүлэлтүүдийг боловсруулах үүрэгтэй.

Шинжээчийн урьдчилан тодорхойлсон ангиллын кодыг холбогдох бүх мэдээллийг үндэслэн хянаж, барааны ангиллын кодыг баталгаажуулах үүрэгтэй.

Шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Гаалийн лабораторид хийгдэх магадлан шинжилгээний ажлыг эрхлэгчийн бичгээр өгсөн заалтгүйгээр хийж гүйцэтгэх.

Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, тогтоол, албан бичигт зааснаас бусад барааны дээж, сорьцод шинжилгээ хийх.

Өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх, түүний дотор эрх зүйн дүгнэлт өгөх.

Өөрт даалгасан нууцлалын зэрэгтэй магадлан шинжилгээний ажилд өөрийн байгууллагын бусад шинжээчдийг татан оролцуулах.

Магадлан шинжилгээний холбогдолтой бичиг, баримт, дээж, сорьцыг албаны

Шинжээчийн дүгнэлт

Шинжээчийн дүгнэлт нь удиртгал, шинжилгээний, дүгнэлтийн гэсэн үндсэн гурван хэсгээс тогтоно.

 “Удиртгал” хэсэгт магадлан шинжилгээний нэр, магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, түүний овог нэр:, дүгнэлт бичигдэж буй огноо:, магадлан шинжилгээнд ирсэн бүх материалын товч бичиглэл, сав, баглаа боодол, битүүмжлэлийн дугаар г.м..

"Шинжилгээний" хэсэгт магадлан шинжилгээний үр дүнгийн товч тайлбарыг бичнэ.

"Дүгнэлтийн” хэсэгт шинжээч нь шинжээчийн; өмнө тавьсан дэс дарааллыг баримтлан шинжилгээний үр дүнг үндэслэн дүгнэлтийг бичих ба барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлж, ангиллын байцаагчийн саналыг авч, эрхлэгчид танилцуулна.

Дүгнэлт нь тодорхой, ойлгомжтой хэллэгээр бичигдсэн байна.

Магадлан шинжилгээ

Магадлан шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа нь Гаалийн лабораторийн дүрэм, Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журмаар зохицуулагдана.

Гаалийн зорилгоор хийгдэх магадлан шинжилгээний ажил нь СХЗҮТ-өөс итгэмжлэгдсэн экспертиз эрх бүхий лабораторид хийгдэх ба тухайн шинжилгээний магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухааны байгууллагад нэмэлт шинжилгээг хийлгэж болно.

Гаалийн газар, хороодоос ирүүлсэн албан тоот, ГУБ-ийн Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, Дээж, сорьц авсан тухай баримт, Гаалийн хэрэг бүртгэгчийн Шинжээч томилон ажиллуулах тухай тогтоол, бусад дагалдах бичиг баримт бүхий битүүмжлэн ирүүлсэн дээж, сорьцод шинжээчийн дүгнэлт гаргана.

Гаалийн улсын байцаагчийн магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр нь дараах байдлаар баталгаажсан байна:

-   магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр (Маягт )

-   дээж, сорьц авсан тухай баримт

Гаалийн хэрэг бүртгэлтийн үед шинжээчийн дүгнэлт ripryy шаардлагатай бол магадлан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон ажиллуулах тухай тогтоолыг гаалийн хэрэг бүртгэгч гаргана:

-   шинжээч томилон ажиллуулах тухай тогтоол (ЭБШХ-ийн 5-р бүлгийн 76-р зүйлд заасны дагуу)

Магадлан шинжилгээ хийлгэх, шинжээч томилон ажиллуулах тухай шийдвэр болон тогтоолд:

-     магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасан гаалийн байгууллагын хаяг, он, cap, өдөр, гаалийн хууль тогтоомжийн зөрчил болон эрүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэргийн дугаар, ба тээврийн хэрэгслийг хураах саатуулах хуудасны дугаар,

-     магадлан шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргасан албан тушаалтны oвог  нэр, албан тушаал,

-     магадлан шинжилгээг хийж гүйцэтгэх байгууллагын нэр, (магадлан шинжилгээг хийж гүйцэтгэх болон хариуцан шийдвэрлэх албан тушаалтны овог, нэр, албан тушаал),

-     шинжээчийн өмнө тавигдаж буй шийдвэрлэх асуудал,

-     шинжээчийн мэдэлд хүлээлгэн өгч буй магадлан шинжилгээний объект-эд зүйлс, бичиг баримт, түүний дотор барааны дээж сорьц, дагалдах бичиг баримтын дугаарыг заана,

Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасан ГУБ тухайн шийдвэрлэх асуудлын объекттой холбогдох гаалийн болон бусад бүх бичиг баримтын хуулбар, түүний дотор зохих журмын дагуу битүүмжилсэн бapaaны дээж, сорьцыг гаалийн лабораторид хүлээлгэн өгөх буюу бие төлөөлөгч, эсвэл шуудангаар хүргүүлнэ.

ГУБ нь гаалийн лабораторийн шинжээчийг тухайн саатуулагдаж буй бараанд үзлэг хийх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барааны дээж сорьцыг авах, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Гаалийн хэрэг бүртгэлт хийж буй гаалийн хэрэг бүртгэгч нь шинжээч томилон ажиллуулах тухай тогтоолыг гаалийн лабораторид бие төлөөлөгч болон шуудангаар хүргүүлэх буюу эсвэл эрхлэгчийн томилсон шинжээчид холбогдох бүх бичиг баримтын эх хувь болон хуулбар, барааны дээж сорьцын хамт хүлээлгэж өгнө.

Холбогдох баримтыг дутуу бүрдүүлснээс шалтгаалж шинжээчийн дүгнэлт өгөх боломжгүй болох нь тогтоогдвол шинжээч нь энэ тухай холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ.

Гаалийн лабораториос хийж буй магадлан шинжилгээний ажлын зардлыг тухайн мэдүүлэгч байгууллага хариуцна.

Харин гаалийн хэрэг бүртгэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хийгдсэн магадлан шинжилгээний ажлын зардлыг тухайн асуудлыг шийдвэрлүүлж буй гаалийн байгууллага хариуцна.

Бараанаас дээж, сорьц авах

Нэр томьёоны тодорхойлолт

-     "Барааны дээж, загвар" гэж шинж чанар, найрлага бүтцийн хувьд тухайн барааг бүрэн төлөөлж чадах нэгж бүтээгдэхүүнийг хэлнэ.

-     "Сорьц" гэж магадлан шинжилгээний объект болж буй нийт бараа бүтээгдэхүүнтэй физик шинж, найрлага, бүтцийн хувьд ижил, тухайн барааг бүрэн төлөөлж чадах, шинжилгээ хийхэд хүрэлцэхүйц бодит шаардлагатай хэсгийг хэлнэ.

 

Бараанаас дээж, сорьц авах зорилго нь:

-     гаалийн болон бусад татварыг тогтоох зорилгоор барааны ангиллын кодыг үнэн зөв тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гаргуулах,

-     гаалийн хяналт шалгалтын явцад гарах гаалийн хууль тогтоомжийн зөрчил болон эрүүгийн хэрэг бүртгэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулах,

-     барааны гарал үүсэл, чанарын баталгааг тодорхойлох,

-     хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах явдал болно.

Гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц авах эрхийг дараах албан тушаалтан эдэлнэ:

-     Гаалийн улсын байцаагч,

-     Гаалийн хэрэг бүртгэгч,

-     Гаалийн лабораторийн ажилтан,

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax