P2013-11-11 - ГУБ-ын тусгай мэх хэрэгсэл

 Гаалийн улсын байцаагчийн тусгай мэх хэрэгслийн талаар

Эрх зүйн үндэслэл

Гаалийн тухай хууль 277, 278

Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл түүнийг хэрэглэх хадгалах заавар

Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл гэж ГУБ-ыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор ашиглагдаж байгаа альваа эд хэрэгсэл арга мэхийг хэлнэ.

Тусгай хэрэгсэл мэх хэрэглэснээс хүний амь бие эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжх арга хэмжээ авч энэ тухай гаалийн байгуулагын даргад, дарга нь прокорот нэн даруй мэдэгдэнэ

Тусгай хэрэгслийг жагсаалт хэрэглэх хадгалах зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Гаалийн удирдах төв байгуулагын дарга батална.

Гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараахь тусгай хэрэгсэл, мэхийг хэрэглэж болно.

1.      Нэг бүрийн тусгай хэрэгсэл

a.       Гав /хурууны болон бугуйн/

b.      Цахилгаан бороохой

c.       Резинен бороохой

2.      Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тээврийн хэрэгсэл

a.       Хурд сааруулагч

b.      Торон хаалт

c.       Дугуй хагалагч /зараа/

3.      Хамгаалах тусгай хэрэгсэл

a.       Тор шидэгч

b.      Хүлэг

c.       Хийн буу /амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хийгээр цэнэглэсэн/

d.      Баллон /амьсгал боогдуулагч нулимс асгаруулагч хий агуулсан/

4.      Самбо каратэ зэрэг зэвсэггүйгээр биеээ хамгаалах хэрэгсэл

a.       Боох мэх

b.      Тонгорох мэх

c.       Өчих мэх

d.      Хутга тэс хариулах мэх

e.       Бие хамгаадах хариу цохилт

5.      Албаны нохой

Дараахь тохиолдолд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж болно.

1.      Гаалийн улсын байцаагчийн амь нас  эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон

2.      Гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй эсвэл хүч хэрэглэн эсэргүүцсэн

3.      Хураагдсан барьцаанд авсан боло нгаалийн хяналтанд байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нэг байгуулагаас нөгөөд, эсрүл холбогдох байгуулагад хүргэх явцад эсэргүүцэл үзүүлсэн

Дараахь тохиолдолд тээврийн хэрэгсэл албан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэж болно.

1.      Гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгуулагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн

2.      Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналтаас зугтсан

Нэг бүрийн тээврийн хэрэгслийг хэрэглэх

1.      Гавыг гар, хөл, хуруунл хийж болно.

2.      2 гарыг урд нь болон ард нь бугуйгаар холбож гавлахдаа гавыг гарт нь шигдэхгүйгээр холхих боломжтой байхаар тохируулна

3.      Хурууны гавыг 2 гарын эрхий хуруунд хийнэ

4.      2 хүний гараар нь холбож гавлаж болно

5.      Хүний гар буюу хөлийг автомашины суудал тээш бусад үл хөдлөх эд зүйлтэй холбож гавлаж болно

6.      Гав нь хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эсэхийг гаалийн улсын байцаагч шалгаж байх бөгөөд гавыг хүйтний улиралд хэрэглэхдээ хөл гарыг хайрч гэмтээх  түүнчлэн дулааны шугам сүлжээ зэрэг халуун зүйлтэй холбож гэмтэхээс сэргийлнэ

7.      Цахилгаан бороохойг хүний нүүр болон ил хэсэгт хүргэж хүчдэл өгөх нэг байрлалд арван секундээс илүү хугацаагаар хэрэглэхийг хориглоно

8.      Резинен бороохойг өгзөгний маханд буюу дал хавсаргаж хэрэглэнэ. Хүний нүүр толгой давсаг бүсэлхий элэг бөөрөнд цохихыг хориглоно.

9.      Нэг төрлийн тусгай хэрэгслийг удаан хугацаагаар хэрэглэснээс эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй тохиолдолд өөр төрлийн тусгай хэрэгслээр солино. Гав хүлэгтэй хүнийг хяналтгүйгээр орхихийг хориглоно.

Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тээврийн хэрэгслийг хэрэглэх

Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөх, барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор, эсхүл гаалийн хяналтаас зугтсан тохиолдолд хэрэглэнэ.

Тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй авч зугтсан этгээдийг албадан зогсоохын тул тээврийн хэрэгслийн дугуй болон гинжний завсарт шигдэж эргэлтийг сааруулах зориулалттай хэрэгсэл мөн хурдыг сааруулах зорилгоор саад хэрэглэж болно.

Хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх:

Тор шидэгчийг өөрийн ухаангүй болсон /их согтолтын улмаас гэх мэт/ болон сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсон этгээд гаалийн улсын байцаагчид халдаж, хяналт, шалгалтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэсэн тохиолдолд түүнийг таслан зогсоох боломж бололцоо хязгаарлагдсан үед хэрэглэнэ.

Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч баллоныг хэрэглэхдээ салхины дээд талаас өөрт болон хөндлөнгийн этгээдэд аюулгүй байдлаар хэрэглэх бөгөөд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулах хийг олон хүнтэй, битүү танхимд хэрэглэхийг хориглоно.

Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч бууг эрх бүхий гаалийн улсын байцаагч хэрэглэх бөгөөд бууны сумыг сонгохдоо байлдааны болон өөр стандарт бус сум андуурагдаж хэрэглэгдэхээс сэргийлэх, нэг метрээс ойр зайд хүний толгой, нүүр хэсэгт чиглүүлэн буудах,

Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч бууг хэрэглэсэн тохиолдолд түүнийг хэрэглэх болсон үндэслэл, хэрэглэсэн байдал, үр дагаварын тухай акт үйлдэж байгууллагын удирдлагад танилцуулах бөгөөд удирдлага нэн даруй харъяалах прокурорт мэдэгдэнэ.

Хүлэг нь хүний гар биед шигдэхээргүй, сунадаггүй, үрж гэмтэл учруулахгүй эдлэлээр хийгдсэн байх бөгөөд нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж болох бүх тохиолдолд хэрэглэж болно.

Зориулалтын хүлэггүй бол хоёр гарыг урд нь ба ард нь зөөлөн эдээр холбон тугалчилж үзүүрийг хөврөхөөр уяна. Хүлгийг хоёр гарын бугуйгаар, эсхүл эрхий хуруунуудыг холбон хүлнэ. Энэ үед уг этгээд хүлгийг өөрөө тайлах боломжгүй, холбож хүлсэн зүйл нь унах, дарагдах, цохигдохооргүй байх ба хүлэгтэй хүнийг байнгын хяналтанд байлгана.

Зэвсэггүйгээр тулалдах гар тулааны мэхийг хэрэглэх:

Самбо, карате, гардан тулаан зэрэг зэвсэггүйгээр тулалдах бие хамгаалах мэхийг гаалийн улсын байцаагч бүр эзэмшсэн байж болох бөгөөд тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл бий болсон боловч тэдгээрийг хэрэглэх боломжгүй аюултай нөхцөл байдлын үед хэрэглэж болно. Мэх хийх үндэслэл арилсаны дараа давтан хийхийг хориглоно.

Боох мэхийг илт хүчинд автсан буюу эсэргүүцэгч тал давамгайлсан үед амь насанд халгүйгээр хувцасны захаар, гарын шуугаар болон хоёр гарын сарвуугаар боох хэлбэрээр эсэргүүцлийг багасгах, нөгөө талын эрч хүчийг сулруулах үйлдлийг хийнэ.

Тонгорох мэхийг нөгөө талын дайралтын үед хүчийг дагуулан хийж болохоос гадна самбо, жудогийн тонгорох мэхийг ашиглаж болох ба хатуу хучилттай орчинд онцгой тохиолдолд хэрэглэнэ.

Өчих мэхийг халдагчийн гар, хөлд боломжтой бүх байрлалд хэрэглэж болох бөгөөд биед нь гэмтэл учруулан хэтрүүлж үл болно.

Хутга мэс хариулах мэхийг хэрэглэхдээ гардан тулааны хүчийг дагуулах, мушгих, хашилттай цохилт хийх аргуудыг ашиглан хийнэ.

Довтолсон талын аюулыг багасгах, таслан зогсоох болон аргагүй хамгаалалтын зорилгоор хариу цохилтыг ноцтой гэмтэл учруулахгүйгээр хийж болно.

Албаны нохойг ашиглах:

Албаны нохойг тусгай хэрэгслийн зориулалтаар ашиглаж болно.

Гаалийн улсын байцаагч болон бусдын амь насанд аюул учруулахаар хүйтэн мэс, түүнтэй адил хор уршиг учруулж болох эдээр зэвсэглэсэн этгээд дайрсан бол нохойны хүзүүвч, хошуувчийг авч дайрах команд өгнө.

Албаны нохойг хүзүүвч, хошууны хамгаалалттай байлгана.

Гэмт хэргийн холбогдогч хэргийн газраас зугтвал албаны нохойг ашиглаж болно.

Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхийг хориглох ерөнхий нөхцөл

·         Хүүхэд болон жирэмсэн болох нь илт мэдэгдэж байгаа эмэгтэйд

·         Ухаангүй согтуу болон ямар нэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнд

·         Хамгаалах хэрэгсэл хэрэглэх үндэслэл арилсан

·         Хууль, зааварт заасан хязгаар заалтыг хэтрүүлэх.

Тусгай хэрэгслийг хадгалах

Гаалийн удирдах төв байгууллагын тухайн чиглэл хариуцсан зохион байгуулалтын нэгжийн дарга, харьяа газар, хорооны дарга нар тусгай хэрэгсэл хадгалах, хамгаалах асуудлыг хариуцах гаалийн улсын байцаагчийг томилж, хяналт тавиулна.

Тусгай хэрэгслийг шаардлагатай тохиолдолд хэрэглэж, бусад цагт хадгалалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн мэдэлд, зориулалтын байр саванд хадгална. Харин эзэмшигч арчилгааг байнга хийж байна.

Тусгай хэрэгсэл хадгалах зориулалтын байр сав нь:

- битүүмжлэх боломжтой шүүгээ, сейф

- тусгай хэрэгслийг хэрэглэх санамж байрлуулсан

- тусгай хэрэгсэл бүрийн ашиглах хугацаа тодорхой заагдсан

- бүртгэлийн дэвтэр /авсан буюу хүлээлгэн өгсөн хүний мэдээллийн талаар/-тэй байна.

Тусгай хэрэгслийг гээгдүүлсэн, бусдад шилжүүлж үрэгдүүлсэн тохиолдолд гэм буруутай гаалийн улсын байцаагчаар үнийг дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлнэ.

Тусгай хэрэгслийн ашиглалт, бэлэн байдлын шаардлагыг тухайн асуудал хариуцсан албан тушаалтан хянаж мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гаргаж гаалийн удирдах төв байгууллагын тухайн чиглэл хариуцсан зохион байгуулалтын нэгжид ирүүлж байна.

Тусгай хэрэгсэл, мэхийг үндэслэлгүйгээр болон буруу хэрэглэсэн гаалийн улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax