P2013-11-12 - барааг хаяглах савлах хадгалах ажиллагаа

Ангилал: Бараа судлал
 Барааг хаяглах савлах хадгалах ажиллагааны онцлог

·         Барааны хаяглалт

·         Барааг савлах

·         Барааг хадгалах

Барааны тухай зохих мэдээлэл агуулсан тэмдэг бичлэг зураг дүрслэлийг барааны хаяг марклалт гэдэг. Энэхүү мэдээлэл нь барааг таньж мэдэх ашиглах хэрэглэх боловсруулах тээвэрлэх хадгалах аргыг тодорхой зааж өгсөн байх ба барааны сав баглаа дээр байна. 1930 онд барааны марклалтийн стандартийг хэргэлж эхэлсэн бөгөөд 1950-1960 онд барааны урсгал хөдөлгөөний бүх түвшинд марклалтын нэгдмэл системийг хэргэлж эхэлсэн. 1990 оноос барааны марклалт нь бизнесийн үйл ажиллагааг хангах марклалтийн нэг хэрэгсэл болсон. Хаяг марклалт нь

·         Бараан дээр

·         Тээврийн хэрэгсэл

·         Тусгай

Барааны хаяг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн нэр, оршин байгаа газар нутаг, харяалал, барааны нэр, төрөл/артикул/ стандартын дугаар чанарын тэмдэг, үйлдвэрлэсэн он сар өдрийг утгачилсан байдалтай хийдэг. Мөн барааны онцлогтой нь уялдаад разимер, хэмжээ, ашиглах арга үйлдвэрлэсэн материалын төрөл гэх мэт мэдээллүүдийг агуулдаг. Гэр ахуйн хөргөгч угаалгын машин тоос сорогчид үйлвэрлэгчийн нэр дугаар барааны тэмдэг хөдөлгүүр үйлдвэрлэсэн он сар дөр овор хэмжээ хөлдөөх тасалгааны хүйтэн зэрэг багтдаг. Хаяглалтанд орсон мэдээлэл нь

·         Худалдан авагчдад үйлчлэх

·         Тооцоо хийх үйл ажиллагааг хөнгөвчлөх

·         Үнэ болон чанарт хяналт тавих

Хаяглалтад барааны тэмдэг орно. Барааны тэмдэг нь ойлгомжтой, төгс, хялбар, тогтоогдохоор байх ёстой. Монгол улс нь барааны тэмдэгийг Оюуны өмчийн газарт бүртгэж баталгаажуулдаг. 1985 онд Барааны тэмдэгийн тухай Мадридын хэлэлцээрт элссэнээр Монгол улсад бүртгэлд барааны тэмдэг нь гадаад улс оронд ч хамаатай байдаг. Барааны хаяглах арга нь янз бүр байна. Нэхмэл, шаазан, металл, гутал зэрэгт тамга дарах дарах замаар. Хуванцар эдлэл хутга хайчинд сийлбэр хийх , цаасан болон давуун материалд хаяг хадах болно. Бараан дээрээ хаяг марклалт хийгдэхээс гадна сав баглаа боодол дээр хийгдсэн байна. Сав баглаа боодол дээр барааг хүлээн авагч явуулагч нь сав баглаа боодлын тоо бохир жин өгнө.

Тээврийн хаяг марклалтийг зөвхөн тээвэрлэх болон ачиж буулгах онцгой нөхцөлд хийдэг, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхит хортой бодисуудыг тээвэрлэх үе хэргэлдэг. Хаяглалтанд тавигдаж шаардлага

·         Зураасан код

·         Эко тэмдэгтүүд

·         Хүнс нэмэлт Е индекс

o   Е100 – Е182 будагч буюу өнгө оруулагч

o   Е200 – Е280 Консервант антиокисмтель

o   Е300 – Е391 Хүнс муудахаас хамгаалах бодис

o   Е400 – Е481 Хүнсний шинжтэй чанар муудахааргүй бодис

o   Е500 – Е585 Бүтцийг алдагдуулахгүй бодис

o   Е600 – Е637 Амт оруулагч

o   Е900 – Е967 Антифламингов

·         Чанарын тэмдэгт

·         Ердийн нөхцөл хадгалах хугацааг нь уртасгах

·         Исэлдэлтийг сайжруулах

·         Бие бүтцийг хэрэглэхэд тохиромтой болгох зорилгоор нэмэлтийг хэргэлдэг.

Барааны баглаа боодол

Тээвэрлэх , хадгалах, ашиглах үед муутгахгүй байлгах хэвийн хорогдлыг нь багасгах эдэлж хэрэглэхэд тохиромжтой байдлыг хангах зорилготой. Сав баглаа боодол нь ачиж буулгах ажлийг механикжуулахад тус дөхөмтэй. Зориулалтаар нь

·         Хэрэглээний

·         Тээврийн

Хийц бүтцээр нь

·         Эвхэдэг

·         Задаргаатай

·         Задаргаатай эвхэдэг

Механик шинж чанараар нь

·         Хатуу

·         Хагас хатуу

·         Зөөлөн

Ашиглагдах эргэлтээр нь

·         1 удаагийн

·         Эргэлтийн

Барааны хадгалалт

Нөлөөлөх хүчин зүйлүүд

·         Физик химийн шинж чанар “чийг, дулаан,гэрэл”

·         Механик шинж чанар “шахах, нугалах, зохих”

·         Биологийн “үржлийн биетний”

Ихэнх барааг 60-70 хувийн чийглэгтэй орчинд хадгалбал хамгийн тохиромжтой. Мод савхи нэхмэл эдлэл нь чийг ихтэй орчинд хадгалвал хөөж жин нь нэмэгддэг. Чийглэг тохируулах арга нь чийгтэй бол аль болох халаах салхи агаар оруулах савтай ус тавьж нойтон цэвэрлэгээ хийнэ.

Хуванцар материал лазк резинн нь чийг багаас болоод хатуу мөн хэврэг болно. Олонхи бараа нь 16-20 С-д үслэг бараа 4-5 С-д лак 10-15 С-д тосон саванг 5 С-д хадгалах тохиромжтой. Агуулах нь

·         Сарнимал буюу цахилгаан гэрэлтэй байна

·         Лак агаар орохгүй баглаа боодолд байна

·         Хар тос мебель эдлэлийг битеемжлэнэ

·         Барааг хадгалахдаа “Шал болон хананаас бараа 20 см зайтай цахилгаан гэрэлтүүлэгээс 50 см дээш зайтай байна. Халаагчаас 1 м зайтай байна. Химийн барааг металл бараатай хадгалж болохгүй

Биологийн хүчин зүйлс

Мод цаас зэрэг ислэг агуулсан бараа савхи ноос үслэг эдлэл зэргийг нян сөөг өсгөвөр иддэг.

Хамгаалах арга

·         Актисептик бодис хэргэлнэ

·         Хэт ягаан туяагаар шарна

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax