P2013-11-17 - барааны экспертиз

Ангилал: Бараа судлал
 Бараа бүтээгдэхүүний экспертиз

Экпертиз нь чанарын удирдлагын системийн 1 хэсэг болохын хувьд чанар муутай хуучирсан өрсөлдөх чадваргүй барааг хэрэгэлэгчдэд очих замыг хаах үүрэгтэй. Экспертизийн олон улсын үнэлгээний аргуудыг эзэмшигч нь мэргэжилтнүүдэд  бүтээгдэхүүний чанарын мэргэжлийн өндөр түвшинд үнэлэх зэрэгцүүлэх өрсөлдөх чадварыг тогтоох боломжийг олдгодог. Экспертиз гэдэг нь тодорхой 1 салбарын мэргэжилтэн буюу экспертүүдийн танин мэдэхүйн зорилгоор хийж буй шинжлэх ухааны онцгой нэг төрөл юм. Экспертийн судалгааны гол онцлог нь тавигдсан онцгой асуудлын  хариуг урьдчилан тогтоон богино хугацаанд зөв олж тогтооход оршино. Экспертиз гэж альваа асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн түвшин, шинжлэх ухааны үнэн зөв үндэслэлтэй үр дүнг шиаарддаг шинжилгээний арга юм. Тусгай мэдлэг шаарддаг альваа асуудлыг үнэн зөв дүгнэлт гаргадаг мэргэжилтэнг эксперт гэдэг. Захиалагч гэдэг экспертиз хийлгэхийг захиалан үйлчилгээний төлбөр хийж буй хуулийн этгээдд юм. Экспертиз бараа, түүхий эд, тоног төхөөрөмжинд байдаг.

Хэсэг бүлэг бараа гэж тээврийн 1 бичиг баримтанд тусгагдсан барааг хэлнэ. Багдаа боодол гэж бүтээгдэхүүнийг гэмтээх хорогдох орчны бохирдолоос хамгаалах бүтээгдэхүүний эргэлтийн процессийг хангах цогц хэрэгслүүд орно. Хайрцаг сав нь дотор нь бүтээгдэхүүнийг хийх зориулалттай болон баглаа боодлыг үндсэн хэсэг нь юм. Экспертизэд хамрагдаж буй барааг зорилгос нь хамаараад

·         Гэрээний

·         Гаалийн

·         Даатгалын

·         Банкны

·         Зөвлөмжийн

·         Хэрэглээний

·         Үнэлгээний гэж ангилдаг

Барааны экспертизийн обьектийг

Экспертизийг явцад дараах асуудлийг тодорхойлдог

·         Нийлүүлэгч худалдан авагч 2-ын хооронд гэрээний дагуу нийлүүлж буй бараа нь чанарын стандартчилалд нийцэж буй эсэх

·         Барааг үйлдвэрлэх тээвэрлэх явцад зэрэглэлийг бууруулах эсэх

·         Барааны чанар үнийн нэхэмжлэл гэрээний үнэтэй нийцэж буй эсэх

·         Барааг хэт өндөр, доогуур үнэлсэн эсэхийг тогтооно

·         Барааны ердийн алдагдлыг хэмжээг тогтоох

·         Барааны гологдлыг тогтоох

·         Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны үр дүнд муудсан барааг харьяа материал хариуцагчаас халах

Экспертизэд туршлагатай мэргэжлийн эрдэмтэд ажиллах ба тэдгээр нь барааны чанар хуурамч болох эсэхийг тогтоох альваа бараатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн тусгай мэдлэг эзэмшсэн  байх шаардлагатай, үүнээс гадна шинжээчид нь шинжилж буй барааны талаар сайн мэдээлэл мэдлэгтэй байхын зэрэгцээ чанарын үнэлэлт өгөх тоон дээр ажлын туршлагатай байна. Бараанд магадлан шинжилгээ хийхэд шинжилгээний хэсэг, ажлын хэсэг гэх 2 хэсгээс тогтох комисс ажилладаг. Эдгээр мэргэжлийн бүрэлдэхүүн түүний тоо бүтэц зохион байгуулалтын зарчим нь уг шинжилж буй барааны онцлог зорилго магадлан шинжилгээ хийх шат дамжлагаас хамаардаг ба тусгагдсан байх ёстой. Магадлан шинжилгээ нь үйл ажиллагааны өвөрмөц хэлбэр бөгөөд барааны чанарын үнэлгээг дүн шинжилгээ явуулахад явуулахад холбоотой бүхий л шинжилгээ судалгааны үр дүнгийн үзүүлэлтэнд тулгуурлан магадлан шинжилгээний аргыг хэрэглэхийг шаарддаг.

Үндсэн элементүүд нь

·         Субьект

·         Обьект

·         Аргачлалууд

·         Хэмжүүрүүд

·         Журамууд

·         Үр дүн

Обьект гэж барааны хэрэглээний явцад илэрдэг барааны хэрэглээний шинж чанарыг ерөнхий тусгай гэж ангилдаг. Ерөнхий нь нийгэмд бүрэлдэн бий болсон нормчлогдсон үзүүлэлтүүдийг удирдлага болгон барааны хэрэглээний үнэ цэнийг тогтоохыг хэлдэг. Тусгай шинж чанар гэж тухайн төрлиййн барааны эх орны болон олон улсын норматив бичиг баримтанд тусгагдсан бүтээгдэхүүний чанарыг харгалзан  суурь үзүүлэлтийн ач холбогдлын нэгдлийг илэрхийлсэн чанарт тавигдах илэрхий шаардлагыг хэлдэг. Задлан шинжилгээ хийх хугацаагаар нь иж бүрэн шуурхай гэж ангилна.

Магадлан шинжилгээг зориулалтаар нь экологийн, эдийн засгийн, техник технологийн, шүүх эрх зүйн, барааны гэж ангилдаг. Амьдрал дээр шинжээчид барааны шинж чанарыг боловсруулах үе шатанд хяналт тавьдаг

1.       Иж бүрэн буюу комплекс хяналт гэж олноор үйлдвэрлэгдэн гардаг, хэрэглэгчдэд зориулсан нэр төрлийн бүлэг барааны чанарыг бүр төрлийн шаардлага үнэлэлтэнд зориулж явагддаг. Иймээс энэ аргаар шинжилж буй обьектийг үнэлэхдээ шинжээчид системтэй иж бүрэн аргачлалыг хэрэглэдэг.

2.       Шуурхай магадлан шинжилгэээг нь урьдчилан явагдсан иж бүрэн магадлан шинжилгээний үр дүнд үндэслэгдэх бөгөөд шинжээчид болох шинжилгээний ажилд цаг хугацааг хэмнэж өгдөг. Шуурхай магадлан шинжилгээний онцлог

a.       Шинэ барааг боловсруулах үе шатанд засах боломжтой

b.      Чанарын зэрэглэлийн адестатчилалд хамруулан бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх боломжтой

c.       Альваа үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад  хийгдэгээрээ онцлог

Магадлан шинжилгээний төрлүүд

Экологийн магадлан шинжилгээ гэж худалдан авсан бараанд хэрэглэх явцад уг хүнд болон хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг харуулдаг магадлан шинжилгээ юм. Барааны хүнд үзүүлэх экологийн нөлөөлөл нь ихэнх тохиолдолд шууд бус шинж чанарыг агуулдаг . энэ нь зарим үед  сөрөг үр дүн авчирдаг. Байгаль орчин усанд болон агаарт хорт хий цацдаг завьны мотор хөргөгч амархан задардаг  гялгар уут, мөнгөн ус.

Эдийн засгийн магадлан шинжилгээ нь эдийн засгийн харилцааны явцад үүсдэг альваа асуудлыг зөв шийдэхийн тулд бодит байдал эрх үүргийг зөв тогтоох эдийн засгийн салбарт тусгай мэдлэг эзэмшсэн экпертиз явуулж буй шинжилгээний ажлыг ойлгоно. Эдийн засгий магадлан шинжилгээ нь аж ахуй нэгжийн үйл ажиллагааны нөхцөлд үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд явуулж буй судалгаа шинжилгээн дээр үндэслэгддэг. Эдийн засгийн магадлан шинжилгээг хуурамч барааны тухай мөрдөх үед болон бүтээгдэхүүний өөрийн өртгийг тодорхойлох үед хэрэглэдэг.

Барааны магадлан шинжилгээний явцад дараах асуудлуудыг тодруулдаг.

·         Барааны сорт, үнэ бодит нэршлийг тогтоох

·         Шошго болон үнийн жагсаалт тохирч буй эсэх

·         Үнийн жагсаалт дахь барааны өөрийнх нь шинж чанарыг хадагаллтай нийцэж байгаа эсэх

·         Чанарын өөрчлөлт нь түүний үнэнд тохирч байгаа эсэх

·         Тээвэрлэлтийн дүрэм нь мөрдөгдөж байгаа эсэх

·         Барааг устгах жагсаалтаас хасах дахин боловсруулах үндэслэлийг тогтоох

·         Гэмтэлийн чанар шалгагч бүтээгдэхүүн худалдан авсан үед сав гологдлыг нь тодорхойлох боломж олгох

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax