P2013-11-25 - Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм

Ангилал: Бараа судлал
 УЯЛДУУЛСАН СИСТЕМИЙН ЕРӨНХИЙ ТАЙЛБАР ДҮРЭМ

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн Жагсаалтын дагуу барааг ангилахад дараахь зарчмыг баримтална. Үүнд:

1. Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон

холбогдох хдсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурьдах дүрмийн заалтыг баримтална.

2. (а) Аливаа зүйлд дурьдагдах ямар нэг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний үндсэн онцлог шинжийг хадгалж буй иж бүрдэл

болоогүй буюу гүйцэт боловсруулаагүй бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Энэ заалт нь мөн иж бүрдэл болсон, гүйцэт боловсруулсан боловч (эсвэл энэхүү дүрмийн дагуу иж бүрдэл болсон, гүйцэт боловсруулсанд тооцогдох) эвлүүлж угсраагүй буюу салган задалсан бараа, бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна.

(Ь) Аливаа зүйлд дурьдагдах материал, бодистой холбоотой заалт нь тухайн материал, бодисыг өөр бусад материал, бодистой хольсон хольц, нэгдэлд нэгэн адил хамаарна. Тодорхой нэг материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой заалт нь тухайн материал буюу бодисоор бүхэлдээ буюу хэсэгчлэн хийгдсэн бараа бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Нэгээс дээш тооны материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнийг 3-р дүрмийн зарчмыг баримтлан ангилна.

3. 2 (Ъ) дүрмийг хэрэглэх үед буюу бусад шалтгаанаар тухайн бараа, бүтээгдэхүүн нь хоёр буюу түүнээс дээш зүйл ангиар ангилагдаж болох тохиолдолд дараахь

байдлаар ангилна. Үүнд:

(a)   Тухайн барааны шинжийг ерөнхийд нь тодорхойлж заасан зүйл ангиас илүү нарийн тодорхойлж заасан зүйл ангийг эрхэмлэнэ. Гэхдээ, хоёр буюу түүнээс дээш зүйл тус бүр нь хольц буюу нийлмэл бүтэцтэй барааны агуулгад орсон материал буюу бодисын зөвхөн нэг хэсэг, эсвэл жижиглэн худалдаалах зориулалтаар савлагдсан иж бүрдэл барааны зөвхөн нэг хэсгийг тодорхойлж байвал тэдгээрийн аль нэг нь арай дэлгэрэнгүй тодорхойлолт өгч байлаа ч гэсэн адил тэнцүү ач холбогдолтойд тооцно.

(b)   Янз бүрийн материалаас тогтсон буюу янз бүрийн бүрдэл хэсгүүдээр хийгдсэн холимог, нийлмэл бүтэцтэй бараа болон 3 (а) дүрмээр ангилагдах боломжгүй, жижиглэн худалдаалах зориулалтаар иж бүрдэл болгон савласан барааны хувьд тэдгээрийн үндсэн шинжийг тодорхойлогч нэг материал буюу бүрдэл хэсгэЭр хийсэнд тооцож ангилна. Гэхдээ энэ шалгуурыг ашиглаж болох тохиолдолд л энэ заалтыг мөрдөнө.

(c)   Хэрэв, ийм бараа, бүтээгдэхүүнийг дээрх 3 (а) буюу 3 (Ь) дүрмийн дагуу ангилах боломжгүй бол адил тэнцүү ач холбогдолтойд тооцогдох зүйлүүдээс Жагсаалтад дэс дугаараараа сүүлийнх нь болох зүйл ангид хамааруулж ангилна.

4. Өмнө дурьдсан дүрмүүдийг хэрэглэн ангилах боломжгүй бараа бүтээгдэхүүнийг, тэдгээртэй хамгийн ойр, төстэй бараа бүтээгдэхүүний зүйл ангид хамааруулж

ангилна.

5. Өмнө дурьдсан дүрмүүдэд нэмэлт болгон, тэнд дурьдагдсан барааны тухайд дараахь зарчмыг баримтална. Үүнд:

(a)   Ямар нэгэн бараа, иж бүрдэл барааг хадгалж, агуулж байх зорилгоор тохирсон хэв загвар гарган үйлдсэн, яс чанар сайтай, удаан эдэлгээтэй, тухайн бараатайгаа хамт нийлүүлдэг, зургийн аппаратын гэр, хөгжмийн зэмсэг, бууны гэр, зургийн хэрэгсэл, зүүлт, чимэглэлийн хайрцаг гэх мэт гэр, хайрцаг, савыг хамтад нь худалдан борлуулах бараа бүтээгдэхүүнийх нь харгалзах зүйл ангид хамааруулан ангилна. Гэвч энэ дүрмийг, өөрийнхөө онцлог шинж төлвийг бүхэлдээ хадгалсан, бие даасан шинжтэй гэр, хайрцаг, савыг ангилахад хэрэглэхгүй.

(b)   Дээрх 5 (а) дүрэмд заасны адилаар, бараа, бүтээгдэхүүнийг савласан аливаа авдар, сав, хайрцаг нь тухайн бараа, бүтээгдэхүүнийг савлахад хэрэглэдэг түгээмэл, ердийн сав, баглаа боодол байх тохиолдолд уг бараа бүтээгдэхүүнээ дагаж хамт ангилагдана. Харин, сав, авдар, чингэлэг, хайрцаг нь дахин ашиглагдахаар байвал дээрх заалтыг ямагт мөрдөх албагүй.

6. Аливаа нэгэн зүйлийн доторхи бараа бүтээгдэхүүнийг мөрүүдэд хуваан, хүчин төгөлдөр ангилалт хийхийн тулд, тухайн мөрүүдийн нэршил, томьёолол болон

харгалзах мөрийн тайлбаруудыг үндэслэл болгон, зөвхөн ижил түвшингийн мөрүүдийт өөр хооронд нь харьцуулж, өмнөх дүрмүүдийн заалтыг тохируулан

хэрэглэж ангилна. Энэ дүрмийг хэрэглэх явцад, утга нь өөрөөр заагаагүй бол холбогдох Хэсэг ба Бүлгийн тайлбарыг нэгэн адил мөрдөнө.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax