P2013-09-14 - Гаалийн хяналт шалгалтын талаарх ойлголт

 1. ГААЛИЙН ХЯНАЛТ

Гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, түүний биелэлтийг хангуулах үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлнэ[1]. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлнэ.  Гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайбол гаалийн удирдах төв байгууллагаас бичгээр зөвшөөрөл авна.   Энэ тохиолдолд гаалийн удирдах төв байгууллага ийнхүү нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон хилийн боомтод гаалийн ажилтныг томилон ажиллуулна.

 Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналтад байх хугацаа[2]

1/  гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах барааны хувьд Монгол Улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөххүртэл

2/  гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах бараа,  тээврийн хэрэгслийн хувьд МонголУлсынхилээр орсонүеэс гаалийннутагдэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;  хэрэв гаалийн болон бусад татваргүй оруулсан бол Монгол Улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хүртэл

3/ дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрээр шууд дамжин өнгөрөх бол Монгол Улсын хилээр орсон үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;  хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад шилжүүлэхбол МонголУлсын хилээр орсон үеэс гүнийгаалийнбайгууллагахүртэл; гүнийгаалийнбайгууллагаас хилийн гаалийн байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллага хүртэл

4/ шилжүүлэначихбарааныхувьд МонголУлсынхилээрорсонүеэс МонголУлсын хилээр гара ххүртэл

5/ гаалийн нутагдэвсгэрээс бүрмөсөн гаргах барааны хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл

6/  гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах бараа,  тээврийн хэрэгслийн хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; хэрэв гаалийн болон бусад татваргүй гаргасан бол гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хүртэл

Татваргүй барааны дэлгүүрт гаалийн болон бусад татваргүй оруулсан бараа нь Монгол Улсын хилээр гарах хүртэл хугацаанд гаалийн хяналтад байна.  Гаалийн хяналтад  байгаа  бараа, тээврийн хэрэгслийг  гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх,  захиран зарцуулахыг хориглоно.

2.      ГААЛИЙН ШАЛГАЛТ

Гаалийн шалгалтад гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл хамрагдах бөгөөд гаалийн шалгалтыг гаалийнхяналтын талбайд хийнэ. Шаардлагатай бол гаалийн шалгалтыг мэдүүлэгчийн зардлаар гаалийн байгууллагаас зөвшөөрсөн техникийн нөхцөлөөрхангагдсан албаны болонахуйн байранд хийж болох бөгөөд энэ үед тэр нь хяналтын талбайн үүргийг түр гүйцэтгэнэ. Гаалийн шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийж болно. Харилцан тохиролцсон нөхцөлд гаалийн шалгалтыг гадаадорны гаалийн нутагдэвсгэр дээр хийж болно. Гаалийн шалгалтыгдахин хийж болно.

Гаалийн шалгалтын төрөл

 1.      Гаалийн бичиг баримтын шалгалт

Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах гаалийн бичиг баримтыг мэдүүлэгчээс гаргуулан авч гаалийн мэдүүлэгтэй тулган шалгана.

2.      Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийх

Бараа,   тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийхдээ хяналтын техник, багаж хэрэгсэл,    эрэлч нохой зэргийг ашиглаж болно. Шаардлагатай бол гаалийн байгууллага гаалийн шалгалтын явцад барааны дээж,  загварыг үнэ төлбөргүй гаргуулан авна. Мэдүүлэгч гаалийн шалгалтхийгдэж байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг нь өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.  Гаалийн шалгалт хийгдэж байгаа барааг ачих,  буулгах,  хадгалах, шилжүүлэн ачих, түүнчлэн тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдсон зардал,  хохирлыг гаалийн байгууллага хариуцахгүй. Гаалийн байгууллага яаралтай, аюултай,    амархан гэмтэх зэрэг тусгай нөхцөл шаардсан онцлог бараа,  түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмж, тээврийн хэрэгсэлд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

3.     Хүний биед үзлэг хийх

Гаалийн хилээр нэвтрэх этгээд барааг биедээ нуусан гэх тодорхой сэжиг байгаа бол хүний биед үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ МонголУлсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасан заалтыг баримтална. Үзлэгийн өмнө үзлэг хийх болсон шийдвэрийг тус этгээдэд мэдэгдэж нуусан барааг гарган илчлэхийг сануулна. Үзлэгийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан өрөөнд уг этгээдтэй ижил хүйсний гаалийн ажилтан 2 гэрчийг байлцуулан явуулна. Үзлэгийн өрөөнд гаднын хүн орох, гаднаас ажиглахыг хатуу хориглоно.

4.     Агуулах, байранд нэвтрэн орох

Гаалийн улсын байцаагч гаалийн хяналтад байгаа бараа,  тээврийн хэрэгслийг хадгалж байгаа агуулах, байранд эрхийн үнэмлэхээ үзүүлэн нэвтэрч, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн эрхийнхээ хүрээнд шалгалт хийнэ. Гаалийн байгууллага нягтлан шалгах шаардлагатай бараа,  тээврийн хэрэгслийг саатуулж болно.  Саатуулсан бараа,  тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад хадгална. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдох зардал, хохирлыг мэдүүлэгч хариуцна. Шаардлагатай бол гаалийн шалгалтад мэргэжлийн байгууллагын ажилтан,  шинжээчийг татан оролцуулж болно.  Гаалийн шалгалтад мэргэжилтэн, шинжээчийг оролцуулах тухай гаалийн байгууллагын хүсэлтийг холбогдох байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүлээн авч биелүүлэх үүрэгтэй. Хууль, хяналт татварын байгууллага нь гаалийн байгууллагын хүсэлтээр гаалийн шалгалттай холбогдох мэдээллийг гарган өгч, тодорхой асуудлаар хамтран ажиллах, эсвэл мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдлийн талаархи мэдээллийг гаалийн байгууллага төлбөртэй эсвэл төлбөргүйгээр хүлээн авч нууцыг хадгална. Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт  мэдээллийг гаалийн байгууллага гагцхүү гаалийн зорилгоор ашиглана.

4.      Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт

Улсын хилээр нэвтрүүлэх бараа,  тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгах зорилгоор бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг хийнэ. Бүрдүүлэлтийн дараахь шалгалт гэдэгт бараа,  тээврийн хэрэгслийг гаальд мэдүүлэгч этгээдийн байр,  агуулах,  бусад обьектод нэвтрэн орж байгаа барааг шалгаж,  шаардагдах бичиг баримтыг гаргуулан авч,  шаардлагатай тохиолдолд хууль хяналт, татвар болон холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтан шинжээчдийг татан оролцуулан гаалийн болон санхүүгийн холбогдох бичиг баримтанд шалгалт хийх үйл ажиллагааг хэлнэ. Эрсдлийг тооцож гаалийн болон хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах,татвараас зайлсхийх, худалдааны луйвартай тэмцэх, зөрчлийг арилгуулах, хариуцлага хүлээлгэхэд энэхүү шалгалтын зорилго оршино. Дараахьүндэслэлээр хийнэ. Үүнд:

1.      Гаалийн хууль болон ОУ-ын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гаалийн бүрдүүлэлт хэрхэн хийгдсэнийг нягтлах

2.      Гаалийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу

3.      Мэдээ, судалгаанд тулгуурлан дүгнэлт хийж, эрсдэл тооцсоны үндсэндээр

4.     Хуулийн болон татварын холбогдох мэргэжлийн байгууллагын хүсэлтийн дагуу

5.     Аж ахуйн нэгж, иргэнээс гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр

6.     Зар суртчилгаа, сонин хэвлэлд гаргасан мэдээлэлд тулгуурлан

 

3. ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АРГА НЬ

1.      Ердийн хяналт, шалгалт буюу 100%

2.     Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд гаалийн хяналт шалгалт хийх

3.     Сонгон шалгах

Гаалийн хяналт,  шалгалтыг хийхдээ хүний бие,  амьтан ургамалд аюулгүй,  хор нөлөөгүй,    бараа,    тээврийн хэрэгсэлд гэмтэл, хохирол учруулахгүй техник хэрэгслийг ашиглана.  Гаалийн шалгалтанд МУ-ын болон гадаад орны тэргүүн, түүний гэр бүлийн гишүүдийн ачаа, тээш, олон улс оронд гадаадын цэргийн хөлөг онгоц,   байлдааны болон агаарын хүчний ачаа тээврийн онгоцыг шалгалтаас чөлөөлдөг.  Улс орны ашиг сонирхолд нийцсэн зарим төрлийн бараа,  тээврийн хэрэгсэлийг хуульд заасан үндэслэлээр шалгалтаас чөлөөлдөг байна.

ГААЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛБЭР

Мэдээлэл бичиг баримтыг шалгах

Амаар мэдүүлэх

Тайлбар гаргуулах

Гаалийн зорилгоор ажиглалт хийх

Бараа тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгах

Бараа тээврийн хэрэгслийг шалгах

Хүний биед үзлэг хийх

Байр агуулах талбайг шалгах

Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт

Бусад


[1] “Гаалийн тухай хууль” УБ хот 2008 он.., 3  дугаар зүйл

[2] “Гаалийн тухай хууль” УБ хот 2008 он .., 234 дугаар зүйл

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax