P2013-09-26 - Зөвлөгөө 2

Ангилал: Зөвлөгөө
 Лекцээ хэрхэн гүйцэж бичих вэ?

Хичээл дээр лекцийг гүйцээж тэмдэглэнэ гэдэг шинээр оюутан бологсдын хувьд учрах бэрхшээлүүдийн нэг нь байсаар ирсэн. Ихэнхи вюутнууд багшийн хэлж ярьж байгааг нэг бол бүгдийг нь бичиж авах гэж хичээж, нэг бол самбар дээрхийг бүгдийг хуулж авах гэсээр байтал лекцийн цагийн хичээлийн тэмдэглэл”Нөхөөстэй урлаг” болох нь бий.

Харин дараа нь тэмдэглэсэн лекцээ уншихын тулд бусад хүмүүс байтугай өөрөө ойлгохоо байчихдаг. Тэгвэл хэрхэн зөв, бөгөөд оновчтой тэмдэглэл хийх вэ? Гэдэг талаар зөвлөгөө өгий.

ЛЕКЦЭЭ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ

Лекцэндээ урьдчилан бэлтгэсэн тухай лекцийн орох агуулгыг мэдсэн байх нь тухайн лекцэнд бэлтгэлтэй байх хамгийн сайн арга юм.

Аль болох урагшаа суухыг хичээ. Гар утсаа унтраахаа мартав аа.

Зөв хандлагатай байх хэрэгтэй. Сайн сонсоно гэдэг бол анхаарлаа сайн хандуулж байгаа хэрэг юм. Лекц хэлэгчийн өгүүлэх гэж буй зүйлтэй чиний бодол ёөргөлдөж байсан ч үргэлж сэргэг байж сонсоорой.

ЛЕКЦИЙН ҮЕД

Лекцээ тэмдэглэх үзэг, дэвтэр, цаасаа аль хэдийн бэлэн байлгаарай. Үзэгний чинь бэх дуусах, бал чинь эвдрэх, харандаа чинь хугарах зэрэг тохиолдолд өарьц алдахгүйн тулд байнга илүүг нөөцөлж авч явж байгаарай. Тэрнээс гадна цүнхэнд олон дэл сул зүйл байхад ядаж хайж цаг алдахгүйн тулд пинал авч түүн дотроо бичгийн хэрэгслээ хийх нь чиний хэр сурлагандаа сайн анхаардгийг чинь харуулах төлийгүй, чиний талаар аяирйхан , эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалттай гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлэх болно.

Лекц эхлэхээс өмнө тухайн өдрийн он сар өдөр лекцийн гарчгийг заавал бичнэ.

Лекцийг эхлэхээс өмнө багш тухайн лекцийг танилцуулдаг. Тиймээс багшийн юу хэлж байгааг маш анхааралтай сонсоод лекцийн ерөнхий дүр зургийг хүлээж авсны дараа юуг тэмдэглэх хэрэгтэй гэсэн зураглал орж ирнэ. Юуг бичиж авах ёстойг тайлбарлавал:

ХЭСЭГ БҮРИЙН СЭДЭВ

Тухайн сэдэвтэй холбоотой жишээ санаанууд

Самбар дээр бичсэн зүйл, ялангуяа тухайн сэдвийн гарчгуудыг бичиж авна. Бүх зүйлүүдийг гүйцэж тэмдэглэл хийхийн тулд дэл сул үгнүүдийг алгасаж харин байнга хэрэглэгддэг үгнүүдийг товчлон ашиглах хэрэгтэй. Сонссоноо өөрийнхөөрөө ойлгон дүгнэж бич. Багшийн хэлснээр дүгнэж бичих шаардлагагүй. Сана: чиний зорилго бол багшийн хэлж, ярьж байгааг сонссод ойлгох болохоос, түүний хэлсэн үг бүрийг үсэг алдалгүйгээр бичих явдал биш юм.

Альваа чухал гэсэн үг, өгүүлбэр таних тэмдэг тавьна. Гол санаануудыг дэмжих жишээ, дэлгэрэнгүйг товчхон боловч тэмдэглэж авна.

Хэрэв лекцийн төгсгөлд дүгнэлт хийж байгаа бол түүн дээр анхаарлаа маш сайн хандуул. Тэмдэглэлт хийхдээ зохион байгуулалт  сайтай байгаара. Хэрэв хийсэн тэмдэглэл чинь дэс дараагүй байгаа бол гол санаануудыг дээрээс доош нь цувуулан бичээрэй.

Лекцийн төгсгөлд ойлгоогүй зүйлсээ багшаас асуугаарай.

ЛЕКЦИЙН ДАРАА

Лекц дууссаны дараа бичиж авсан тэмдэглэлээ боломтжй бол маш хурдан гүйлгээд харчих. Учир нь альваа лекцийг 24 цагийн дотор дахин харах нь үлдэц маш сайн байдагт оршдог.

Лекцийн дараа ахин унших үедээ тэмдэглэлл илүү дэс дараалалтай болгож болно.

Бичсэн лекцээ 7 хоногт дор хаяж нэг удаа уншиж харж байгаарай. Түүнчлэн дараагийн лекцийн өмнө ахин харж хэвшээрэй.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax