P2013-09-26 - Зөвлөгөө 3 Шалгалт өгөх

Ангилал: Зөвлөгөө
 Шалгалт өгөх өдрийн өглөө

Шалгалт өгнө гэдэг бол тийм их стресстээд байх зүйл биш. Нэгэнт заалгаад, мэддэг бол шалгалт харин ч хүмүүсийн хувьд өөрийгөө таниулах, өөрийнхөө мэдлэг чадварыг үнэлж үзэх сайхан боломж. Харин заалгаснаа хоолтойгоо холиод идчихдэг, эсвэл юу ч мэдэргүй байгаа хүмүүсийн хувьд шалгалт бол жинхэн айх”хадны мангаа” биз дээ.

За гэхдээ нөгөө талаас шалгалтанд орно гэдэг тухайн өдрийн аз, бэлтгэлээс ч бас шалтгаална. Шалгалтандаа амжилт үзүүлэхийн тулд өөрийгөө зөвхөн мэдлэг төдийгүй, сэтгэл санаа, бие махбодийн хувьд ч бас бэлтгэх нь тун чухал. Хичнээн сайн бэлдсэн , мэддэг байлаа ч шалгалтандаа оройтож ирээд сандран яаран хийвэл амжилтаас чинь хойш татаж мэдэх юм шүү.

Тэгвэл хэр бэлтгэлтэй байх талаар зөвлөе:

Шалгалт өгөх өдрийн өглөө идэж уухаа зөв зохицуулах. Юуны өмнө шалгалт өгөх үедээ өлсгөлөн байж чадах эсэхээ тогтоо. Учир нь өгөх үед идсэн хоол чинь анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж болох юм. Харин зарим хүмүүсийн хувьд шалгалт өгөхдөө өлссөн байж чаддаггүй. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад шалгалтын өмнө ихээр уух хэрэггүй.

Бугуйн цагаа зүүхээ мартав аа. Шалгалтаа өгч байхдаа цагаа хуваарилан хийх шаардлгатай байдаг тул мартаж болохгүй зүйлийн чинь нэгт цаг зайлшгүй орно.

Шалгалт өгөх ангидаа эрт орж ир. Шалгалт эхлэхээс өмнө өөртөө бодох тайвшрах хугацаа өг.

Шалгалтын цаас ирэнгүүт юуны өмнө бүгдийг нь гүйлгээд харчих. Ингэснээр шалгалтын хүнд хөнгөн хэсгүүдийг харж хэсэг бүрт хэдэн минут зарцуулахаа хянаж чаддаг юм. Жишээ нь олон хариулттай тесттэй хэсгийн дараа 2 том эссэний асуулт байлаа гэж бодоход эссэнд зарцуулах цагаа та хуваарилж эхлэх юм. Хэсэг бүрт цагийн хязгаар тогтоогоорой. Хэрэв цагаасаа өмнө тестээ бөглөөд дууссан бол эхнээс нь дахин дахин хянаарай.

Зааврыг анхааралтай уншаарай. Боломжтой бол 2 удаа заавал үншчих. Таамгаар хийдэг зүйл тал хувийн амжилтыг үгүй хийдэг юм шүү гэдгийг санаарай.

Олон хариулттай асуулт ирэхэд  хариултуудаа хараахаасаа өмнө тухайн асуултанд хариулаад үз. Хэрэв чиний дотроо бодсон хариулт хариултуудын нэгэнд байх юм бол эргэлзэж цаг алдах хэрэггүй болно.

Хамгийн амархнаас нь эхэл. Эргэлзэж байгаа асуулт бүрээ түр орхичих. Учир нь зарим асуултуудын хариулт нь дараа нь тодорхой болох, эсвэл дараа дараагийн асуулт, унших хэсэг дунд хариу нь нэгэнт байх тохиолдол элбэг байдаг.

Асуултаа хариулалгүй түр орхиж байгаа бол заавал тэмдэглэ. Хэдэн асуултуудыг бөглөхгүйгээр хоосон орхисон байна тэр бүр чинь цагаас чинь багагүй хороох болно. Хэрэв хариулалгүй үлдээж байгаа бол заавал тэмдэглэ.

Тайван өөдрөг бай Хэрэв өөртөө эргэлзээд байвал та юу ч олж долоохгүй шүү. Өөрийнхөө хүч чадал боломж бололцоонд итгэж  анхаарлаа төвлөрүүлээрэй.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax