P2013-09-29 - Хураагдсан барааг улсын орлого болгох

 Улсын гаалийн ерөнхий газрын

даргын 2008 оны 660 дугаар

тушаалын хавсралт

 

 

ХУРААГДСАН БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ БОРЛУУЛАХ   ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Хураагдсан болон улсын орлого болсон бараа, тээврийн хэрэгсэл /цаашид “бараа” гэх/-ийг худалдан борлуулахтай холбогдсон дүгнэлт гаргах, үнэлэх, шилжүүлэх, устгах харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

 

1.2. Барааг борлуулах ажлыг Монгол улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Гаалийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмын дагуу гаалийн байгууллага зохион  байгуулна.

 

 

Хоёр. Бараа  хүлээн авах,  дүгнэлт гаргуулах,  үнэлгээ тогтоолгох

 

2.1. Улсын орлого болсон барааг хүлээн авах, мэргэжлийн байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулах, борлуулах, шилжүүлэх, устгах ажлыг зохион байгуулах  комисс  /цаашид “комисс” гэх/-ыг гаалийн байгууллагын даргын тушаалаар байгуулна. Комисс нь  тухайн  орон нутгийн мэргэжлийн байгууллагаар барааны дүгнэлт  гаргуулж, худалдах доод үнийг тогтоолгоно.

 

2.2. Гаалийн хууль тогтоомжийн дагуу барааг хураасан гаалийн албан тушаалтан нь барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, өнгө үзэмж, шинж чанарыг маягтын дагуу үнэн зөв, засваргүй бичиж /ямар нэг засвартай бол хүчингүй/, барааг өдөрт нь багтаан улсын орлогын бараа хариуцсан гаалийн ажилтанд  хүлээлгэн өгнө.

 

 2.3. Улсын орлогын бараа хариуцсан гаалийн ажилтан барааг хураах, шилжүүлэх хуудас нэг бүрээр тулган шалгаж хүлээн авах бөгөөд  комисс тухайн барааны  чанар, шинж байдлыг тодорхойлсон акт үйлдэж,  фото зураг хавсаргана.

 

2.4.  Комисс нь дор дурьдсан материалыг бүрдүүлж, барааны худалдах доод үнийн саналыг орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус захиргааны  зөвлөлд  албан бичгээр хүргүүлнэ:

           

2.4.1.  автомашин, техник хэрэгсэлд техникийн  бичиг баримт;

                        2.4.2. үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлд Улсын сорьцын  хяналтын  албаны сорьц тогтоосон акт;          

                        2.4.3. хүнсний бараа,  бүх төрлийн согтууруулах ундаа, эм, эмийн зүйл, тамхи болон бусад бараанд   орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт;

                         2.4.4. үнэлгээ тогтоолгох бүх бараанд  бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас,  улсын орлогод  шилжүүлэх хуудасны хуулбар хувь;

 

            2.5. Бараанд дүгнэлт гаргуулах, үнэлгээ тогтоолгохоор барааг улсын орлого болгосноос хойш ажлын 5 өдөрт багтаан холбогдох байгууллагад хүргүүлнэ.

           

Гурав. Бараа   шилжүүлэх

 

3.1. Харьяа гаалийн газар, хороод нь валют, үнэт цаас, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн зүйлс, химийн хорт бодис, буу сум, тэсэрч дэлбэрэх зүйлс, тусгай хэрэгсэл,  ямааны ноолуур, суудлын автомашин, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах Конвенци /CITES/ -ийн 1, 2 дугаар хавсралтад орсон ан амьтан, ургамлын  гаралтай  түүхий эд, тарваганы арьс,  бугын ясан, цусан эвэр, чив засаа, сүүл,  барагшуун, чага мөөг зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааг  Гаалийн удирдах төв байгууллагад  шилжүүлнэ.

 

3.2. Гаалийн байгууллага  нь  дор дурьдсан барааг тухайн шатны Засаг даргын дэргэдэх захиргааны Зөвлөлийн шийдвэрийн дагуу  зохих  байгууллагад  үнэ төлбөргүй шилжүүлнэ:

            3.2.1. буу сум, тэсэрч дэлбэрэх зүйлс, тусгай хэрэгсэл, хутга мэсийг цагдаагийн болон хуулийн байгууллагад;

                        3.2.2. түүх, соёлын дурсгалт болон шашны эд өлгийн зүйлс,  одон медаль, палеонтологийн зүйлсийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны мэргэжлийн комиссын шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад;

                         3.2.3. одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн түүхийн музейд;

             3.2.4. худалдан авах зах зээл хязгаарлагдмал  амьтан, ургамлын гаралтай эм, эмийн түүхий эд, арьсыг зохих байгууллагын зөвшөөрлөөр уламжлалт аргаар эм, эмийн зүйлс  үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагад;

             3.2.5. зарим хэрэгцээт барааг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн болон төсвийн  байгууллагад;

             3.2.6. худалдан борлуулахыг хориглосон зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах Конвенци /SITE/-ийн   1, 2 дугаар хавсралтад заасан ангийн арьсыг музейд, сургалтын зориулалтаар төрийн байгууллагад.

           

Дөрөв. Бараа худалдан борлуулах

           

4.1. Мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан нь тогтоогдсон  согтууруулах ундааг худалдааны байгууллагаар дамжуулан тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын хяналт дор борлуулна.

 

4.2. Автомашин, түүний сэлбэг, чиргүүл,  тамхийг нээлттэй  дуудлага худалдаагаар худалдан борлуулна.

 

4.3. Нэг сая буюу түүнээс дээш төгрөгийн  үнийн дүн бүхий мал, ан, амьтан, ургамлын  гаралтай түүхий эд, эм, эмийн зүйлсийг эх орны боловсруулах болон эмийн үйлдвэрүүд,  эмнэлгийн байгууллага, эм ханган нийлүүлэх байгууллагуудын дунд хаалттай  дуудлага худалдаа зарлаж худалдан борлуулна.

 

4.4. Удаан хадгалахад чанар нь муудаж  болзошгүй,  нэг сая төгрөгөөс доош үнэтэй түүхий эдийг  уг түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн  нэгж, байгууллагын  гаргасан хүсэлтийн  дагуу  захиргааны зөвлөлийн баталсанаас доошгүй  үнээр борлуулна.

 

4.4. Түргэн гэмтэж муудах хүнсний зүйлс, дуудлага худалдаагаар борлогдоогүй  үлдсэн мал, ан амьтан, ургамлын гаралтай түүхий эд, түүнчлэн өргөн  хэрэглээний барааг  үзэсгэлэн худалдаа зарлан худалдаж  болно.

 

4.5. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг БСШУЯ-ны Мэргэжлийн комиссын зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулна.

 

4.6. Үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валютыг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцон банкинд тушааж, орлогыг улсын төсөвт оруулна.

 

 4.7. Алт, мөнгө, үнэт эдлэлийг Монгол банкинд тушааж, орлогыг улсын төвлөрсөн  төсөвт оруулна.

 

4.8. Гаалийн байгууллага нь барааг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, үнэлгээ гарснаас хойш 45 хоногийн дотор борлуулсан байна.

 

 

Тав. Худалдаа явуулах  журам

 

5.1. Барааг дуудлага болон үзэсгэлэн худалдаагаар борлуулна. Дуудлага  худалдааг нээлттэй буюу хаалттай явуулна.

 

5.2. Бүх сонирхогчдыг чөлөөтэй оролцуулан явуулахыг нээлттэй, тодорхой этгээдийн хүрээнд явуулахыг хаалттай дуудлага худалдаа, барааг нийтийн өмнө дэлгэн тавьж, шууд  худалдан борлуулахыг үзэсгэлэн худалдаагаар борлуулах  гэнэ.

 

5.3. Дуудлага худалдааг зарлан мэдээлэх, явуулах, ялагч этгээдийг зарлах, дуудлага худалдаанд оролцогчдын эрх, үүрэг, дуудлага худалдааг хүчингүй болгох, дахин явуулах,  худалдах, худалдан авах  гэрээ байгуулах зэрэг дуудлага худалдаатай холбоо бүхий харилцааг Монгол улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтуудын дагуу зохицуулна.

 

5.4. Дуудлага худалдаанд оролцогчид үнийн саналаа  биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж, нийтийн өмнө ээлж дараалан өсгөн хэлэх, эсхүл худалдан авах үнийн дээд саналаа битүүмжлэн  ирүүлэх замаар илэрхийлнэ.

 

5.5. Дуудлага худалдаа явуулах болон үнийн санал гаргах хэлбэр, багц, үнэ өсгөн хэлэх шатлал, дэнчин, хураамжийг комисс тогтоож, энэ тухай акт үйлдэнэ.

 

5.6. Бараа нь хоёр буюу түүнээс дээш удаа дуудлага худалдаагаар борлогдохгүй бол үнийг  нь бууруулан батлуулж  худалдах арга хэмжээ авна. Хэрэв энэхүү хямдруулсан үнээр борлогдохгүй бол Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.

 

5.7. Хаалттай дуудлага худалдааг явуулахдаа энэ журмын 1, 6 дугаар хавсралтыг ашиглана.

           

Зургаа. Бараа устгах

 

6.1. Бараа  гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бүх төрлийн спирт, согтууруулах ундааны зүйлийг  Монгол улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4 дүгээр зүйл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайдын 1999 оны 29/121/80 тоот захирамж, тушаалын 3 дугаар зүйлийн дагуу устгана.

 

Долоо. Бусад

 

7.1. Энэ журмын 3.1-д заасан нэр бүхий барааг хүлээн авах, үнэлгээ тогтоолгох, дүгнэлт гаргуулах, шилжүүлэх, устгах ажлыг  Улсын гаалийн ерөнхий газрын асуудал хариуцсан нэгж   зохион байгуулж, хяналт  тавина.

7.2. Энэ журмын 3.1-д зааснаас бусад  бараанд дүгнэлт гаргуулах, үнэлгээ тогтоолгох,  тэдгээрийг шилжүүлэх,    худалдан    борлуулах,    устгах   ажлыг  харьяа гаалийн байгууллага зохион байгуулна.

 

7.3. Гаалийн байгууллага нь барааг борлуулсан, шилжүүлсэн, устгасан талаарх тайланг уг арга хэмжээ явагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор Улсын гаалийн      ерөнхий газрын асуудал хариуцсан нэгжид  албан бичгээр ирүүлнэ.

 

            7.4. Гаалийн байгууллага нь бараа нэг бүрийг шошгожуулж, тухайн барааг хууль тогтоомжийн дагуу эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд анхны шинж чанар, тоо хэмжээ, хэлбэр дүрсийг алдагдуулахгүй хадгалах үүрэг хүлээнэ.

 

7.5. Энэ журамд тусгагдаагүй  асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

Улсын  гаалийн ерөнхий   газрын  даргын

                                                                        2008 оны 660 дугаар тушаалаар батлагдсан

журмын 1 дүгээр хавсралт

 

 ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭГДЭЛ

 

Би,___________________нь__________________________________________________  

 1. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр   2. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар

Улсын бүртгэлийн  дугаар бүхий    _______________________________________-ийн

3 .Оролцогч хуулийн этгээдийн оноосон нэр

 

нэрийн өмнөөс битүүмжилсэн дуудлага худалдаагаар  худалдах барааны нэр төрөл, тоо хэмжээ, худалдах доод үнэ зэрэгтэй танилцаж,  барааг  биечлэн үзэж, эрх зүйн зохицуулалтын холбогдох баримт бичгийг судлан мэдсэн болно. Иймээс миний бие тус оролцогчийн нэрийн өмнөөс битүүмжилсэн дуудлага худалдаанд оролцохоор шийдлээ.

            Би дуудлага худалдаатай холбогдсон хууль, дүрэм, журмыг ёсчлон  биелүүлэхээ мэдэгдэж байна.

4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг_____________________

   /Дуудлага худалдааны бүртгэгчийн дэргэд гарын үсэг зурна/

5. Бүртгэгчийн гарын үсэг____________________________________

 

 

Тайлбар:  Маягтыг цэвэр, гаргацтай, засваргүй бичнэ. Эсрэг тохиолдолд  саналыг хүчингүйд тооцно.

 

 

 

  

Улсын   гаалийн   ерөнхий   газрын  даргын

                                                                        2008 оны 660 дугаар тушаалаар батлагдсан

журмын 2 дугаар хавсралт

 

 

ИТГЭМЖЛЭЛ

 

 

/Итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлнэ/

 

1.      Төлөөлөгч томилж буй  ХХК-ний

Нэр __________________________________________________________

Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар ____________________________________

 

Захирлын  овог ___________________ нэр ___________________________________       

 

2.      Компанийг төлөөлж буй хүний

 

Овог________________ нэр____________________

Иргэний үнэмлэхний дугаар________________________________________________

      Регистрийн дугаар_________________________________________________________

 

3.      Дуудлага худалдаагаар улсын орлогын бараа  худалдах  байгууллагын нэр 

      __________________________________________________________________________

 

4.      Дуудлага худалдаа явагдах   огноо________________________________________

 

Даргын гарын үсэг _______________________

                                                     /________________/                                    

    Тамга

 

     Ерөнхий ня-бо-гийн гарын үсэг_______________

                                                              /__________________/                                  

 

 

 

Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны

                                                                        660 дугаар тушаалаар батлагдсан журмын

3 дугаар хавсралт

БҮРТГЭЛИЙН ХҮСНЭГТ

 

Худалдах барааны нэр, тоо хэмжээ

 

 

 

 

 

 

 

Оролцогч байгууллагын нэр

Дуудлага худалдаанд оролцож буй төлөөлөгчийн овог нэр

Оролцогчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах үнэмлэх /бичиг/-ийн дугаар

Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар

Бүртгүүлсэн он, сар, өдөр, цаг, минут

 

 

 

 

Бүртгүүлсэн этгээдийн гарын үсэг

 

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

11

 

 

 

 

 

 

 

12

 

 

 

 

 

 

 

13

 

 

 

 

 

 

 

14

 

 

 

 

 

 

Бүртгэсэн:                                                   /нэр, гарын үсэг/   Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны

                                                                        660 дугаар тушаалаар батлагдсан журмын

4 дүгээр хавсралт

 

 

 

САНАЛЫН ТАСАЛБАР

 

Тус оролцогчийн санал өгсөн хугацаа нь

 

……………………………….

                    /дугтуй дээр тэмдэглэсэн он, сар, өдөр, цаг, минут/

 

мөн болохыг баталж байна. Тасалбарт бичигдсэн хугацаа нь дугтуй дээр тусгай тэмдгээр тэмдэглэсэн он, сар, өдөр, цаг, минуттай тохирч байгаа бөгөөд сүүлийн 8 тоо нь

 

/Дуудлага худалдаагаар  улсын орлогын бараа худалдах байгууллагын нэр/

-ын дуудлага  худалдаанд гаргасан тухайн саналын код болно.

 

 

 

Гаалийн  газар /хороо/-ын гаалийн

улсын байцаагчийн гарын үсэг ___________________________________

 

 

 

200   оны          -р  сарын             -ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны

                                                                        660 дугаар тушаалаар батлагдсан журмын

5 дугаар хавсралт

 

 

 

ХУУЛИЙН   ЭТГЭЭДИЙН  САНАЛЫН  ХУУДАС

 

1. Дуудлага худалдаагаар улсын орлогын  бараа худалдах байгууллагын нэр  ____________________________________________________________________________________________________________________________________________________

2. Оролцогч хуулийн этгээдийн   нэр_______________________________________________________________________

    Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар______________________________________________________________________________________________________________________________________________

3. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн

    Овог__________________________ нэр____________________________________

    Иргэний үнэмлэхний дугаар_____________________________   

     Регистрийн дугаар_____________________________________

4.  Барааны тоо

 

5. Барааг худалдан авахаар санал

болгож буй  үнэ_______________________  төг.                                                                                                        

                                              үсгээр

 

6. ДЭНЧИН /Төлбөл зохих дэнчингийн хэмжээ/____________________________________ төг

                                              үсгээр

7. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг ___________________________________________

 

Тайлбар: Саналын хуудсыг цэвэр, гаргацтай, засваргүй бичнэ. Эсрэг тохиолдолд  саналыг хүчингүйд тооцно.

                                     

 

  Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны

                                                                        660 дугаар тушаалаар батлагдсан журмын

6 дугаар хавсралт

ХУДАЛДАХ,  ХУДАЛДАН  АВАХ ГЭРЭЭ

 

Огноо_____________                         Дугаар                             Улаанбаатар  хот

 

1.Нэг талаас  дуудлага худалдааг зохион байгуулж явуулсан Улсын гаалийн ерөнхий газар /цаашид "Худалдагч" гэх/-ыг төлөөлж________________________

_______________________________________________________________________, нөгөө талаас уг дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч _____________________________________________________________________________/цаашид "Худалдан авагч гэх"  нар харилцан тохиролцож,  Монгол улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", "Иргэний хууль" болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд  дор дурьдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.

            2. Гэрээний талуудын нэр,  хаяг:

Худалдагч:  Улсын гаалийн ерөнхий газар

Хаяг ____________________________________________________________

Утас  ______________________

Худалдан авагч: _______________________________________________________

Хаяг___________________________________________________________________

 

Иргэний  үнэмлэхний дугаар:_____________________________________________

Регистрийн дугаар:______________________________________________________

            3. Гэрээний зүйл

Худалдагчийн нэр:

Банк_______________________________________________________________

Данс_____________________________________________________

Барааны нэр төрөл _____________________________________________________

Тоо хэмжээ:____________________________________________________________

Худалдаж авсан үнэ:_________________төгрөг /                                                       /          

Дуудлага худалдааны дэнчин _______________________ /төгрөг  / Дуудлага худалдаанд оролцохоор тавьсан дэнчинг худалдаж авсан барааны төлбөрийн гүйцэтгэлд тооцно.

            4. Худалдан авагч нь худалдан авсан барааныхаа төлбөрийг  гэрээ байгуулсан өдрөөс хойш  7 хоногийн дотор бүрэн төлөөгүй бол дуудлага худалдааны дэнчин /_______________________/     төгрөгийг буцаан олгохгүй, улсын төсөвт оруулах бөгөөд гэрээнд заагдсан барааг худалдан авах эрхээ алдана.

            5. Барааны төлбөр тооцоо хийгдсэний дараа Улсын гаалийн ерөнхий газраас дуудлага худалдаа явуулахаар томилогдсон комисс худалдсан  бараагаа   ялагчид актаар  хүлээлгэн өгнө.

            6. Барааг хүлээлгэн өгснөөс хойш ялагчийн зүгээс гарсан аливаа гомдлыг  худалдагч хүлээн авахгүй болно.

 

   ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Худалдагчийг төлөөлж:                                     Худалдан авагчийг төлөөлж:

 

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax