P2013-09-14 - Дадлагын тайлан бичих арга

Ангилал: Зөвлөгөө
 Дадлагын тайлан хэрхэн бичиж гүйцэтгэх вэ?

Нэг: Тайланд тавигдах үндсэн шаардлага түүний бүтэц

  • дадлагыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх бөгөөд ном, сурах бичиг, заавар, журам, стандарт зэрэг материалыг хуулбарласан биш, харин аль болох шинэ материал, технологи ашиглан гүйцэтгэх ба өөрийн санал дүгнэлтийг тусгана. 
  1. Дадлагын тайлан дараах үлгэрчилсэн бүтэцтэй байна. 
  • Нүүр хуудас 
  • Төлөвлөгөө 
  • Гарчиг 
  • Оршил 
  • Онолын хэсэг 
  • Судалгааны хэсэг
  • Дүгнэлт
  • Ашигласан материал 
  • Хавсралт   
Нүүр хуудас нь Сургуулийн нэр, Тэнхимийн нэр, Удирдагч багшийн нэр, Оюутны нэр, гарын үсэг, он сар  гэсэн мэдээллүүдийг агуулна. 

Гарчиг нь ажлын бүлэг ба зүйлүүдийн нэр, хуудасны дугаарыг агуулсан байна. 

Төлөвлөгөө нь удирдагч багшаар батлагдсан байх ба дадлагын ажлаар хийж гүйцэтгэх  ажлуудын нэр ба гүйцэтгэх хугацааг харуулна. 

Оршил хэсэг нь дадлагын ажлын зорилго сэдвийн судлагдсан байдал, ашигласан технологи, гарсан үр дүнг агуулсан хураангүй байна. 

Онолын хэсэг нь тухайн сэдвийн талаарх товч онол ба технологи, тэдгээрийн практик хэрэглээний хураангуй байна. 

Судалгааны хэсэг нь өөрийн боловсруулсан шинжилгээ, туршилтууд, загвар болон программын тодорхойлолтыг агуулсан байна. 

Дүгнэлтийн хэсэгт дадлагын ажлаар олж авсан мэдлэг чадвартаа тулгуурлан уг сэдвээр ажиллах хүмүүст заавар зөвлөмж ба цаашид хийх судалгааны чиглэл асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлж байгаа өөрийн санал дүгнэлтийг бичнэ. 
Ашигласан материалыг хэвлэгдсэн оноор нь дэс дараалуулан жагсаан бичнэ. 

Хавсралт хэсэг нь нэр томъёоны тайлбар агуулж болно. 

Тайнланг бичихдээ А4 хэмжээний цаасан дээр зүүн талд нь 25мм, дээд болон доод талаас нь 20 мм хэмжээтэй зайтайгаар Компьютер шивж хуудсыг дугаарласан байна. 
Мөн мөр хоорондын хэмжээ нь 1,5 байх ба үсгийн хэмжээ 12 байх ба 15аас доошгүй хуудсанд агуулагдах ёстой. 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2014-12-13 -

Бичсэн: Зочин
thank yu very mach
Бичлэг



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax