P2013-09-29 - Курсын ажил бичих аргачлал

Ангилал: Зөвлөгөө
 Курсын ажил бичих журам


Нэг. Курсын ажлын зорилго,  тавигдах шаардлага, удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг
                           1.    Курсын ажлын зорилго
    Онолын мэдлэгийг  бататгах, гүнгийрүүлэх, өргөтгөхШ                                             
    Бие даасан үйл ажиллагааны дадал зүй эзэмшүүлэхШ                                             
    Эргэцүүлэн бодох,Ш                                              дүгнэлт гаргах тэдгээрийг дэс дараалалтай, баталгаа нотолгоотой бичих чадвар суулгах
    Дипломын ажил бичих бэлтгэлтэй болохШ                                             
                           2.    Курсын ажлын сэдэв сонгох баталгаажуулах журам
            Курсын ажлын сэдэв нь онолын хичээлийн зорилготой нийцсэн байна. Тэнхим курсын ажил бичих сэдвийн жагсаалтыг батална. Тэнхимийн баталсан сэдвүүдээс оюутан сонголт хийж удирдагч болон тэнхимд албан ёсоор бүртгүүлж сэдвээ баталгаажуулна. Баталгаажуулаагүй сэдвээр курсын ажил бичихийг хориглоно. 
                           3.    Удирдагч  багш, гүйцэтгэгч оюутны үүрэг
            А.Багшийн үүрэг :    Тэнхим мэргэжлийн чиглэл бүрээр курсын ажил удирдах багш нарын нэрсийг батална. Удирдагч багш оюутанд онол арга зүйн зөвлөгөө өгөх, курсын ажлын агуулга бүтцийг батлах, судалгаа шинжилгээ хийхэд шаардагдах тоо мэдээлэл, хүснэгт маягтыг  боловсруулахад туслах, ашиглах ном, сурах бичиг эх материалыг зааж өгөх, бичилтийн явцад хяналт тавих, баталсан график төлөвлөгөөний биелэлт өгсөн заавар зөвлөгөөний хэрэгжилтийг хянаж ажиллана. 
            Б.Оюутны үүрэг :    Оюутан удирдагч болон сэдвээ сонгож, сэдвийн ажлаа удирдуулахаар сонгосон багшаас зөвшөөрөл авч тохиролцсоны үндсэн дээр удирдагчийн зөвлөснөөр 
                                      а/ Курсын ажил бичихэд шаардлага хангахуйц бодитой зөв тоо мэдээ мэдээлэл цуглуулах
                                      б/ тоо мэдээ мэдээллийг боловсруулах
                                      в/ судалгаа шинжилгээг онол арга зүйн түвшинд хийх
                                      г/ ном сурах бичиг унших товчлох
                                     д/ уншсан ном хийсэн судалгаа, шинжилгээгээ ашиглаж удирдагчийн баталсан төлөвлөгөө графикийн дагуу курсын ажлыг бичнэ. Бичиж дууссан курсын ажлын хавтсан дээр удирдагч гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэгч гарын үсэг зурснаар хамгаалалтанд орох эрх нээгдэнэ. Энэ журамд заасан үүргийг хангаагүй оюутныг хамгаалалтанд оруулахгүй. 

                          4.    Курсын ажлын хамгаалалт
           Тэнхимээс тогтоосон багш нарын комисс  тогтоосон хугацаанд оюутан бүрээр курсын ажлыг хамгаалуулж дүгнэнэ. Курсын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхдөө бүтээлийн онол арга зүйн түвшин, тавьсан зорилгоо шийдвэрлэсэн байдал, гарчиг агуулгын уялдаа холбоо, логик дараалал, эмх цэгц, бичилт, судалгаандаа ашигласан арга, мэдээ мэдээллийн бүрдүүлэлт, өнгө үзэмж, энэхүү журмыг дагаж мөрдсөн байдал зэргийг харгалзана. 

Хоёр. Курсын ажлын бүрдүүлэлт , бүтэц
                        1.    Курсын ажлын бүрдүүлэлт
                                       Курсын ажил :
                                                   а/ Нүүр хуудас (хуудас цаашид –х гэх)
                                                   б/ Гарчиг (1 х)
                                                   в/ Оршил (1-2 х)
                                                   г/ Сэдвийн үндсэн агуулга  (20-25 х)
                                                  д/ Дүгнэлт санал (1-2 х)
                                                  е/ Ном зүй (1-2 х)
                                                  ё/ Хавсралт (5-7 х) гэсэн бүрдэл хэсэгтэй байна. Эдгээр бүрдэл хэсгүүд курсын ажлын бүрдүүлэлт болно. 
Энэхүү журамд заасны дагуу эдгээр бүрдэл хэсгүүдийн хуудсуудыг дугаарлах бөгөөд дэд гарчигт байгаа хүснэгт, график, диаграмм, бүдүүвчүүдийг тус тусад нь эхнээс нь өөрөөр хэлбэл 1-n хүртэл тоогоор дугаарлана. Тухайлбал хүснэгт ¹1 -15, график 1-12, диаграмм 1-8, бүдүүвч зураг 1-5 гэх мэтээр байх бөгөөд курсын ажилд нийт хичнээн хүснэгт, график, диаграмм, бүдүүвч  зургаас бүрдэж байгааг  шууд мэдэх боломж бүрдүүлсэн байвал зохино. 
                       2.    Курсын ажлын бүтэц
               Курсын ажил нь оршил, онолын хэсэг, судалгааны хэсэг, дүгнэлт санал, гом зүй, хавсралт гэсэн бүтэцтэй байна. 
Оршил хэсэг :    Уг сэдвийг сонгосон үндэслэл /хэрэгцээ шаардлага/ энэ талаар төр засгаас явуулж буй бодлого түүний хэрэгжилт, судалгааны зорилго, судалганы обьектыг сонгосон үндэслэл болон тоо, мэдээ мэдээллийг олж бэлтгэх, боловсруулах, шинжилгээ хийхдээ ямар ямар арга ашигласан болон курсын ажлын бүтэц агуулгын тухай өгүүлнэ.
Курсын ажлын үндсэн агуулга /Хоёрын 1-ийн г-д заасан/ хэсэг нь  сэдвийн онцлогоос шалтгаалж 2-3 бүлэгтэй байж болно. I бүлэгт тухайн сэдвийн онолын үндэслэлийг II бүлэгт судалгааны обьектоор сонгосон этгээдийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа шинжилгээ, түүний үр дүнгийн тухай III бүлэгт  судалгааны обьектоор сонгосон этгээдийн үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох  арга замын тухай бичнэ. III бүлэг байх шаардлагагүй гэж үзвэл II, III бүлгийг нэгтгэж нэг бүлэг болгож болно. 
                     •    I бүлэг буюу Онолын хэсэг сэдэвтэй холбоо бүхий онолын үзэл баримтлалуудыг харьцуулж, дүгнэлт өгч санал дэвшүүлнэ.
                    •    II бүлэг буюу Судалгааны хэсэгт математик, статистик, эконометрикийн аргуудыг ашиглаж хийсэн шинжилгээний үр дүнг хүснэгт, график, схемээр харуулж, үзэгдэл үйл явцын шалтгаан, үр дагавар, холбоо хамаарлын талаар товч тодорхой бичнэ. 
                    •    III бүлэг буюу судалгааны обьектын үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох арга замын тухай хэсэгт  судалгааны үндсэн дээр тодорхойлсон цаашдын төлөв, хандлага, зүй тогтлыг хураангуйлан тайлбарлана. Курсын ажлыг хоёр бүлэгтэй бичихээр төлөвлөвөл III бүлэгт бичих энэ санааг II бүлгийн төгсгөлд бичнэ. 
                    •    Дүгнэлт санал хэсэгт I, II бүлгийн гол үр дүнг нэгтгэн товчоолно. Онолын үндэслэлтэй, практик ач холбогдолтой дүгнэлт хийж санал дэвшүүлэхийг шаардана. Ийм учраас дүгнэлт нь судалгаанаас үндэстэй, санал нь дүгнэлтээс гаралтай байвал зохино. Курсын ажлын дүгнэлт хэсгийг Англи, Орос, Франц, Герман хэл хөрвүүлээд хавсаргаж болно.
                    •    Ном зүй гэсэн хэсэгт курсын ажил бичихэд ашигласан ном хэвлэл, бусад материалыг дотоод, гадаадаар нь ангилж, цагаан толгойн үсгийн дарааллаар зохиогчдын нэрсийг бүтээлийн нэр, хэвлэсэн он байгууллагын нэртэй хамт жагсааж бичнэ. 
                    •    Хавсралтад курсын ажлын үндсэн агуулгыг тодруулсан туслах материалуудыг хавсаргана.

                          3.    Курсын ажил бичилтийн стандарт
             Курсын ажлыг компьютерт үг үсгийн алдаагүй шивж, А4 цаасны нэг тал дээр хэвлэж хавтаслана.  Хэмжээ нь 25-30 хуудас байна. Компьютерт шивэхдээ Arial Mon фондыг ашиглах бөгөөд хуудасны зүүн талд 3 см, баруун талд 1.5 см,  дээд талд 2 см, доод талд 2.5 см зай үлдээж хөл толгой гаргаж, хөлд нь гүйцэтгэгчийн нэр, толгойд нь курсын ажлын сэдвийг бичнэ. Мөр хоорондын зай 1.5  ба үсгийн хэмжээ 12pt  хэмжээтэй байна.
Шинэ бүлэг бүр шинэ хуудаснаас эхэлнэ. Энэ зарчмыг ажлын бүтэц болох оршил, дүгнэлт, ном зүйн жагсаалт, хавсралт зэрэгт адил хэрэглэнэ. Мөн ишлэл зүүлтийг зөв хэрэглэх хэрэгтэй. 

Курсын ажлын үлгэрчилсэн (загвар)  бүтэц
                                                                          Сэдэв: Гурилын үйлдвэрлэлийн маркетингийн микро орчин

                         Оршил
                         I Бүлэг. Зах зээлийн бүтэц

                                       1.    Зах зээлийн тухай ойлголт, зах зээлийн тэнцвэр
                                       2.    Зах зээлийн бүтэц
                                       3.    Зах зээлийн бүтцийг тодорхойлогч хүчин зүйлс

                        II Бүлэг. Монгол улсын гурилын зах зээлийн төлөв байдалд хийсэн судалгаа

                                       1.    Гурилын зах зэлийн өнөөгийн байдал
                                       2.    Гурилын нийлүүлэлт түүний төлөв байдал
                                       3.    Гурилын эрэлт түүний төлөв байдал
                                       4.    Гурилын зах зээлийн бүтэц, хэв шинж

                        Дүгнэлт, санал

                        Ном зүй /ашигласан ном зохиол, эх материалын жагсаалт/

                        Хавсралт      гэсэн бүтэцтэй байна. 

Гурав. Курсын ажлын төлөвлөгөө
              Курсын ажил бичих төлөвлөгөөг оюутан боловсруулж, удирдагчаар батлуулж мөрдөнө. Төлөвлөгөө нь 3 хэсгэс бүрдэнэ. 
                             1/ Бэлтгэл хангах үе.  Удирдагчаа, сэдвээ сонгох баталгаажуулах, ашиглах ном, хэвлэл бусад материалыг бүрдүүлэх, уншиж судлах, онол арга зүйн хэсгийг бичих, судалгаанд хэрэглэх тоо мэдээ, мэдээлэл цуглуулах, анхдагч материал бүрдүүлэх судалгаа явуулах зэрэг ажлыг энэ хэсэгт төлөвлөнө.
                             2/ Цугуулсан тоо мэдээ мэдээлэлд  боловсруулалт хийх, судалгаа шижилгээнд ашиглах хүснэгт маягт боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэх ажлыг төлөвлөнө.
                              3/ Курсын ажлыг бичиж дуусгах, тэнхимд тушаах, хамгаалах хүртлэх ажлыг энэ хэсэгт төлөвлөнө.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2013-10-20 -

Бичсэн: минжинсогоо (зочин)
багшаа 2ийнхон энэ жил курсын ажил бичих билүү
Бичлэг



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax